АНУ яагаад вакцинтай зарим иргэдийг хүлээж авахгүй байна вэ? | News.MN

АНУ яагаад вакцинтай зарим иргэдийг хүлээж авахгүй байна вэ?

COVID-19

АНУ яагаад вакцинтай зарим иргэдийг хүлээж авахгүй байна вэ?

АНУ яагаад вакцинтай зарим иргэдийг хүлээж авахгүй байна вэ?

Covid-19-ийн эсрэг вакцин тариулсан зарим иргэдийг яагаад АНУ-д хүлээж авахгүй, хил нэвтрүүлэхгүй байгаа вэ?  Энэ асуултад тайлбар өглөө. Учир нь АНУ нь тус улсын хүнс, эмийн удирлагын байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ хүлээн зөвшөөрсөн вакциныг тариулсан иргэдийг хилээр нэвтрүүлэх юм.

АНУ нь арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн гадаадын 30 гаруй оронд хилээ нээж, аялагчдыг хүлээн авч эхэлсэн. Ингэхдээ насанд хүрсэн иргэдийг хилээр нэвтрэхдээ заавал ДЭМБ болон АНУ-ын хүнс, эмийн удирдлагын зөвшөөрсөн вакцины гэрчилгээг үзүүлэхийг хүсэв.

Олон улсад цар тахлын эсрэг ашиглаж буй вакцинууд дундаас тус улсын шаардлагад нийцэхгүй хэд хэдэн вакцин буй. Тухайлбал,  Оросын "Спутник-V", Хятадын "Кансино" гэх вакцин дээрх шаардлагыг хангаагүй. Цар тахлын эсрэг дэлхийн анхны вакцин болох "Спутник-V" вакциныг 70 гаруй орны иргэд тариулсан бол "Кансино" вакциныг багадаа есөн улс оронд ашиглаж байна.

Мөн "Новавакс" вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд АНУ-ын дээрх журам хамаарахгүй юм байна.

Түүнчлэн АНУ нь хүнс, эмийн удирдалага болон ДЭМБ-ын жагсаалтад багтсан вакциныг  “холиулан” хосолсон  хоёр тунг авсан хүмүүсийг хил нэвтрүүлэхийг зөвшөөрөв. Өөрөөр хэлбэл, "Спутник-V" вакцинтай иргэд ДЭМБ-аас зөвшөөрсөн бусад вакцины нэмэлт хоёр тунг тариулсан бол АНУ-д нэвтрэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочйн 2021-11-19 64.119.16.104

АНУ их гvрэн баихаа боилсон ч дээ

Avatar

Монгол 2021-11-19 103.212.119.132

Америк дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувийг Орос 3, 6 хувийг Хятад 18 хувийг гаргадаг юм. Америк жилд 20 их наяд долларын, Орос 1, 6 их наяд долларын, Хятад 19 их наяд долларын бүтээгдэхүүн гаргадаг.
Жилийн цэргийн зардал : Америк 177 тэрбум доллар, Орос 63 тэрбум доллар, Хятад 140 тэрбум доллар. Цөмийн з****г : Америк, Орос тус бүр 6000 цэнэгт хошуутай, Хятад 130 орчим. Хүн ам: Америк 335 сая, Орос 144 сая, Хятад 1, 4 тэрбум. За ингээд боддоо , та. Америк их гүрэн мөн үү, биш үү?

Avatar

Зочин 2021-11-19 59.153.115.71

Их гүрний дээрэнгүү үзэл. Үзэл суртал поллор, зэвсгээр далайлгагчиын солиотой зан.

Avatar

Зочин 2021-11-19 185.220.100.253

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

иргэн 2021-11-19 103.14.36.18

АНУ+д өөрсдийх нь санал болгосон вакцин тариулаад маш олон хүн нас барсан шүү дээ.

Avatar

Зочин 2021-11-19 49.0.179.224

хаха. араа бодож хийлгэ гэж хавар бичиж байлаа. Одо тэгээд хуучин үзэлтэй орос вакцинтай хөгшүүл маань орос руугаа л аялж дээ. Европын орнууд болон АНУ, Япон, Солонгос спутниктай иргэдийг хүлээж авахгүй байгаа. хаха, хүссэн юм хүзүүгээр гэж

Avatar

Зочин 2021-11-19 192.82.78.115

Юмны үнэ их ,эмнэлэг болон бусад үйлчилгээ асар үнэтэй ,ажил эрээд ч олдохгүй, амьдрахад хүнд, барууны орнууд рүү юугаа хийж явах гэж тэмүүлнэ вэ.Дээрх шалтгаанаас тэдгээр оронд ялангуяа ядуус, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй өлсгөлөн зовлонгоор олноороо эндэж үрэгдэж байна.Бас ковидын шинэ дэгдэлтийгч дарж дийлээгүй л байна.Халдварын энэ хүнд үед баруун гэж туйлширдагаа түр азнах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-11-19 192.82.78.115

Орос Хятад болон барууны орнуудын хооронд эдийн засгийн дайн өрнөж байна.Орос Хятадууд барууныхнаас түргэн хөгжөөд, тэднийг тэвдүүлж байна.Иймд энэ 2 орныг гадуурхаж, хөгжил цэцэглэлд нь саад тотгор учруулахын тулд, хориг саад тавих,айлган сүрдүүлэх, эх орноосоо урвагсадыг нь төрийн нь эсрэг ашиглах зэрэг бүхий л болох болохгүй муу аргаа хэрэглэж байна. Үүний нэг арга нь л энэ 2 оронд үйлдвэрлэсэн вакцин тариулсан хүмүүсийг баруунд нэвтрүүлэхгүй гэх явуулга юм.

Avatar

Зочйн 2021-11-19 64.119.16.104

Ану их гvрэн баихаа боилсон ч дээ

Avatar

Зочин 2021-11-19 192.82.70.237

Битгий худлаа хуцаад бай. 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн, сөрөг хариутай бол оруулж л байх чинь билээ.

Avatar

Зочин 2021-11-19 66.181.160.32

chi ooroo orson ymuu

Avatar

Зочин 2021-11-19 192.82.73.246

Спутник V вакцинтэй иргэд гэж юугаа солиороод байгаа юм болдоо.

Avatar

иргзн 2021-11-19 202.179.24.17

Спутнмк тариулсан Иргэдийг оруулахгүй гэдэг нь ердөө л Улс төрийн Шантааж ш дээ, түүгээс биш Оросууд Янкуудаас дор Вакцин хийвэл гэж ,,,,,,

Avatar

Зочин 2021-11-19 192.82.73.246

Оросууд нь өөрсдөө Спутник V вакциндаа итгэхгүй, өрнөд өд очиж барууны хийлгэж байгааг юу гэж ойлгох болж байна тэнэгээ

Avatar

Зочин 2021-11-19 103.57.95.169

ВВПутин барууны вакцин хийлгэсэн

Avatar

Зочин 2021-11-19 202.9.41.6

путин сийвэн хийлгэсэн бх. хэлкү гэс. нэргүй юм чинь

Avatar

Зочин 2021-11-19 192.82.78.115

Орос Хятадын вакциныг дэлхийн хүн төрлөхтөний бараг 50 хувь нь хэрэглээд үр дүнгээ өгөөд байгаа.Бусад вакцинаас аль ч талаар дутахгүй.Харин спутникийг олон газар үйлдвэрлэж байгаагаас ДЭМБ-ын зөвшөөрөл хойшлогдоод байна гэж сонссон юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж