Covid-19-ийн эсрэг вакцин тариулсан зарим иргэдийг яагаад АНУ-д хүлээж авахгүй, хил нэвтрүүлэхгүй байгаа вэ? Энэ асуултад тайлбар өглөө. Учир нь АНУ нь тус улсын хүнс, эмийн удирлагын байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ хүлээн зөвшөөрсөн вакциныг тариулсан иргэдийг хилээр нэвтрүүлэх юм.
АНУ нь арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн гадаадын 30 гаруй оронд хилээ нээж, аялагчдыг хүлээн авч эхэлсэн. Ингэхдээ насанд хүрсэн иргэдийг хилээр нэвтрэхдээ заавал ДЭМБ болон АНУ-ын хүнс, эмийн удирдлагын зөвшөөрсөн вакцины гэрчилгээг үзүүлэхийг хүсэв.
Олон улсад цар тахлын эсрэг ашиглаж буй вакцинууд дундаас тус улсын шаардлагад нийцэхгүй хэд хэдэн вакцин буй. Тухайлбал, Оросын "Спутник-V", Хятадын "Кансино" гэх вакцин дээрх шаардлагыг хангаагүй. Цар тахлын эсрэг дэлхийн анхны вакцин болох "Спутник-V" вакциныг 70 гаруй орны иргэд тариулсан бол "Кансино" вакциныг багадаа есөн улс оронд ашиглаж байна.
Мөн "Новавакс" вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд АНУ-ын дээрх журам хамаарахгүй юм байна.
Түүнчлэн АНУ нь хүнс, эмийн удирдалага болон ДЭМБ-ын жагсаалтад багтсан вакциныг “холиулан” хосолсон хоёр тунг авсан хүмүүсийг хил нэвтрүүлэхийг зөвшөөрөв. Өөрөөр хэлбэл, "Спутник-V" вакцинтай иргэд ДЭМБ-аас зөвшөөрсөн бусад вакцины нэмэлт хоёр тунг тариулсан бол АНУ-д нэвтрэх боломжтой.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
ИСҮ
Холбоотой мэдээ