Япон гадаадын ажилчдыг гэр бүлээр нь татна | News.MN

Япон гадаадын ажилчдыг гэр бүлээр нь татна

Япон гадаадын ажилчдыг гэр бүлээр нь татна

Япон гадаадын ажилчдыг гэр бүлээр нь татна

Аж үйлдвэржсэн орнуудын дундаас Япон улс нь цагаач ажилчдын эсрэг хаалттай бодлого баримталж ирсэн. Гэвч төрөлт буурч, ажиллах хүчний хомсдолд орсноор Япон нь гадаадын ажилчдад тодорхой хэмжээгээр илүү нээлттэй болж ирэв. Токиогийн албаныхны өчигдөр мэдээлснээр “хөх захтнууд” гэж нэрлэгдэх ажлын байранд гадаадын ажилчдыг  гэр бүлийн хамт Япон улсад ирж суурьшин ажиллахыг зөвшөөрөхөөр засгийн газарт хэлэлцэж байгаа аж. Ингэснээр гадаадын иргэдэд хууль ёсоор Япон улсад удаан хугацаагаар амьдрах боломж бүрдэх юм. Одоогоор цөөн тооны тусгай мэргэжлийн гадаад ажилчид гэр бүлээ Японд авчирах боломжтой байгаа юм.

Японы засгийн газраас сүүлд 2019 онд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн дагуу үйлдвэрлэл, цэвэрлэгээ зэрэг ажиллах хүч дутагдалтай салбарт гадаадын ажилчдад олгох визний хугацааг таван жил хүртэл сунгасан. Гэхдээ гадаад ажилчдыг гэр бүлээ авчрахыг зөвшөөрөөгүй юм. Харин барилга, хөлөг онгоц үйлдвэрлэл гэх хоёр салбарт ирж ажиллаж буй гадаад иргэд визээ олон удаа сунгуулах боломжтой бөгөөд гэр бүлээ авчрахыг зөвшөөрчээ.

Төрөлт буурч, насжилт нэмэгдсэнээс үүдсэн Японы ажиллах хүчний хомсдолд цар тахлын нөлөө улам хүндрэл үүсгэжээ. Улмаар Японы засгийн газраас ажиллах хүчний хомсдолд орсон бизнесийн бүх 14 салбарт гадаад ажилчдын квотыг нэмэгдүүлэх, визний хугацааг сунгах, гэр бүлээр нь авчирах гэх мэт дүрэм журмыг өөрчлөлтийг хийх тухай “Nikkei Asia” мэдээлжээ. Гэхдээ визний хугацааг олон удаа сунгах нь байнга оршин суух зөвшөөрлөөс ондоо гэдгийг Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацуногийн онцолсон байна.

Ийнхүү Японы засгийн газар гадаад ажилчдын талаарх бодлогоо өөрчилж байгаа нь цагаачлалын бодлогын хувьд маш том дэвшил гэж ажиглагчид үзэж байна. Цагаачлалын бодлогын хувьд Япон бол  маш хатуу дүрэм журамтай орон бөгөөд зөвхөн сонгогдсон гадаадын ажилчдыг авч ажиллуулдаг байв. Гэвч төрөлт буурсаар байгаа нь ажиллах хүчний ноцтой хямрал үүсгэж эхлээд байна. Тухайлбал, 2016 оны судалгаагаар Японы хүн ам 2011 оноос хойш таван жилийн хугацаанд нэг саяар буурсан байна.

Үүний зэрэгцээ цар тахлын улмаас Японы эдийн засаг долоогоос есдүгээр сарын хооронд гурван хувиар агшсан мэдээллийг танилцуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.152

Япон хэлгүй бол явах тухай мөрөөдөх ч хэрэггүй

Avatar

Дүүриймаа 2021-11-19 103.212.117.9

япон явах юмсан хүндрэлтэй байх уу энгийн ард иргэд гархад хэцүү л гэх юм

Avatar

Зочин 2021-11-19 193.119.159.245

хэлний сургалтанд суугаад, жуучилдаг газраар нь яриулаад очиж байгаа хүмүүс маш олон байгаа шүү. Гэхдээ Солонгос шиг ажилласан хэмжээгээрээ их мөнгө бол олохгүй. Татвар, амьдрах байр, хэрэглээнүүд өндөр учираас.

Avatar

Зочин 2021-11-19 202.21.107.70

монголд хэдэн малчид л үлдэхнь дээ хөөрхий

Avatar

Бб 2021-11-19 202.126.90.99

Ёпоонд монголчууд гэр бүлээрэ ажил соёлд суралцаад ирвэл сайн л бн. Монголчууд дарга цэрэггүй Бүдүүлэг учраас улс хөгжихгүй хоцрогдоод бгаам

Avatar

Зочин 2021-11-19 185.220.100.253

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Нагамура 2021-11-19 66.181.161.56

Za yapon helee uzetsgee ochood arhidaad huugduud irehgui l bol

Avatar

Зочин 2021-11-19 66.181.180.115

za japan yaviaadaa

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.156

🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-11-19 1.230.76.219

Солонгост ажилгүйдэл хэцүү байна. Япон тэхэд ажиллах хүч байхгүй баларч байна гээл мэдээлээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж