Чуулган: Хөдөлмөрийн насны 110 мянган залуус халамж авдаг | News.MN

Чуулган: Хөдөлмөрийн насны 110 мянган залуус халамж авдаг

LiveЧуулган: Хөдөлмөрийн насны 110 мянган залуус халамж авдаг

14 : 21
2021-11-19

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Үндэсний статистикын хорооны 2021 оны хоёрдугаар улирлын мэдээгээр Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2 сая нэг зуун 24 мянган хүн байгаагийн нэг сая нь ажиллах хүч, 910 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.6 хувь байсан бол 2021 оны нэгдүгээр улиралд 8.8 хувь, хоёрдугаар улиралд 8.4 хувь болжээ. Ажиллах хүчний оролцооны түвшин 2019 онд 60.5 хувь, 2020 онд 58.8 хувь байсан бол 2021 оны хоёрдугаар улиралд 56.8 хувь болж сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлтийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 49 хувь байгаа нь эрэгтэйчүүдийн 16.7 функтээр бага байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-С.Ганбаатар гишүүний асуултад хариулъя. Одоогийн байдлаар Монгол Улсад гадаадын 6045 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Ирэх жилийн хувьд дээрх тоо өсөн нэмэгдэх байх. Цар тахлын үед гадаадад амьдарч буй иргэдээс Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг Консулын ерөнхий газар, УОК-ын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байсан. Тухайн иргэдийн дийлэнх нь эргээд өөрсдийн оршин сууж байсан улс руу явсан. БНСУ-руу гэрээгээр ажиллах зөвшөөрөл авсан иргэдийн хувьд жил гаруй хугацаанд хүлээж байна. БНСУ-аас сайн мэдээ ирүүлсэн нь ирэх сараас иргэдийг хүлээж авах шийдвэрийг гаргаж буйг эхний ээлжид ирүүлсэн.

Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой дагаж мөрдөх журам боловсруулж, сургалт явуулна. Төрийн байгууллагын хувьд адилхан ажлын байруудад хувийн хэвшилтэй ижил цалин олгох тал дээр төрийн алба хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхээр ажлын хэсэг гарсан. Хувийн байгууллагуудтай ижил түвшинд авчрах жишээ нь боловсролын салбар, эрүүл мэнд, соёл, спортын салбарууд 2022 оны төсөвтөө урамшууллын системийг нэвтрүүлсэн арга хэмжээг тусгасан. Үүнд томоохон эмнэлгүүд цалингаа 70-80 хувиар нэмэгдүүлсэн тоон үзүүлэлт гарсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар:

-МСҮТ нь хөдөлмөр эрхлэлтийн эрэлт нийлүүлэлтийг хангахад хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар МСҮТ-ийн 75 байгууллагад 40 орчим мянган суралцагч сургалтад хамрагдаж байна. Нөгөөтэйгүүр 738 мэргэжлийн сургалт үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 2021 оны байдлаар 11 мянган хүн хамрагдсан гэсэн тоо бий. Түр сургалтад ач холбогдол өгч байгаа.

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа:

-О.Цогтгэрэл гишүүний саналыг дэмжиж байна. Үүнд инноваци, технологийг нэвтрүүлж байж сая тухайн салбарын өрсөлдөх чадвар бүтээмж нэмэгдэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дамжуулж олгож буй хөтөлбөрөө инноваци, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр анхаарч ажилладаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээ өмнө нь хэрэгжиж байснаас тав дахин нэмэгдэж буй сайн мэдээтэй.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Болж буй сайн ажил байгаа. Засгийн газраас тог дулааны үнийг хөнгөлснөөс хувийн хэвшлийн ачаалал буурсан. Бидний гол үүрэг сайныг дэмжээд алдаа завхралыг засах үүрэгтэй. 2021 онд нэг сая 1156 мянган хүн ажиллаж байна гэхэд ажиллах боломжтой нь 949 мянга байна. Өөрөөр хэлбэл нэг хүн ажлаад нөгөө нь ажилгүй байна гэсэн үг. Энэ их аюултай тоо. Эдгээр тоог харж байхад зарим тоо харагдахгүй байна. Ядууралд байгаа иргэдээс хэд нь ажлын байртай болж ядуурлаас гарсан юм. Ажилтай хэрнээ ядуу байгаа иргэд ч бий.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн:

-Засгийн газрын мэдээллийг сонслоо. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зорилго нь тунхаглалын шинж чанартай юм шиг санагдах юм. Ажиллах хүчнээс гадуурх дийлэнх хэсгийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдгээрийн 20 хувь нь хүүхэд болон өндөр настанг асарч буй гэдэг шалтгаантай байгааг дурдаж байна. Тэгвэл энэ хүмүүсийг ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд яслийн үйлчилгээг сэргээх, өндөр настны асаргааг дэмжих талаар ямар чиглэл баримталж байна вэ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ямар шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх вэ. Бодит байдалд хөдөө орон нутаг ажилгүй хүн олон байна. Суманд ажилгүйдэл их байдаг. Залуус сумандаа ажилтай болчихвол хот руу төвлөрөх нь бага байх. Тэднийг ажилтай болгохын тулд юу хийж байна вэ. Эдийн засгаа сэргээх 10 их наядын гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй хүн олон байдаг. Энэ зээл хүрэх ёстой эздэдээ очсон уу.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Би гайхаж байна. Өмнө нь Ерөнхий сайдын мэдээлэл гэхээр Ерөнхий сайд орж ирдэг байсан. Гэтэл энэ А.Ариунзаяа Ерөнхий сайд юм уу. 2016 оноос хойш Ерөнхий сайдын барааг харсангүй. Энэ буруу л даа. Бодлогоо зангидаж явах учиртай. Та хэд  60 хэдэн суудалтай болсноос хойш буруу дэвдэг боллоо. Арав гаруй хуудаснаас авах юм ч алга байна. Л.Оюун-Эрдэнэ их хурлын гишүүдтэй санаа оноо солилцмоор байна. Та нар тэр хуулийг яаж өөрчилсөн юм. Буруу тийшээ дэвбэл унана. Халамжаас хөдөлмөрт гэх гоё лоозон гарч ирсэн. Цар тахал гараад жинхэнэ халамжийн улс болсон. Та МСҮТ-ийг боловсролын яаманд өгнө гэдэг болохгүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Гадаадад хэчнээн хүн ажил эрхлэж байна вэ. Үүний бичиг баримтгүй нь хэд байгаа вэ. Тэдний эрхлэж буй ажил хөдөлмөрийг нь эдийн засгийн салбараар нь ангилж бүртгэдэг мэдээлдэг тогтолцоо бий юу. Тоо баримт байна уу. Мөн цар тахлын үед хэчнээн иргэн гадаадаас эх орондоо ирсэн бэ. Тэдний мэргэжил, эзэмшсэн туршлага ямар судалгаа мэдээлэл байна вэ. Тэднийг эх орондоо хөдөлмөрийн зах зээлд шингээх газардахад ямар бодит үр дүнгүүд гарав. Монголчууд дэлхийн  хөдөлмөрийн хуваарьт оролцох чиглэл тогтсон уу. Энэ талаар судалгаа байна уу. Жишээ нь, Энэтхэгүүд IT чиглэлээр брэндтэй боллоо. Монгол Улсын хувьд Хөдөлмөрийн яамны чиглэлд ямар бодлого байна вэ.

Монголд одоогоор программ хангамж дижитал технологийн талаар их ярьдаг ч энэ чиглэлээр боловсон хүчин бэлддэг сургууль хэр байна вэ. Дөрөвдүгээрт, Хөдөлмөрийн тухай шинэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнийг нэлээн сайн хууль боллоо гэж үзэж байна. 2021-2022 он хамруулсан салбар дундын хэчнээн хэлэлцээр байна вэ. Төсөв батлахаас өмнө хэлэлцээр байгуулсан байх ёстой. Хамтын хэлэлцээргүй салбарын нэрсийг хэлнэ үү. Үүнд ажилчин иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж харж байна. Хөдөлмөрийн шинэ хуулийн 34.1.2-т заасан салбарын хэлэлцээрийг зохицуулах хөдөлмөрийн норм норматив тариф, цалин хөлсний асуудлаар салбарын хэлэлцээрт тусгах бэлтгэл ажил ямархуу шатанд байна вэ. Тус хуульд анх удаа заасан ижил хөдөлмөр ижил хөлс заалт бий. Хувийн эмнэлгийн, улсын эмнэлгийн аижлтан ижил цалин авсан бэ. Үүнд маргаан гарахгүй байгаа.

Асар их асуудал хуримтлуулсан салбар нь Хөдөлмөрийн яам боллоо

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих гэдэг утгаар нь харвал Монгол Улсын эдийн засгийн бизнесийн өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бодлого байх байсан. Тайланг харахад 14 нүүр 4200 үгтэй. Үүний дотор бодлого талаас инноваци, технологи, бүтээл гэсэн үг байхгүй. Хэрхэн мөнгө тараах вэ гэх тайлан л байна уу гэсэн харамсалтай дүр төрх харагдаж байна. Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн маш том бодлогын өөрчлөлтийг УИХ-ын гишүүд өндөр хүлээлттэй байсан. Өнгөрсөн хугацаанд халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын ямар өөрчлөлт дэвшүүлж байна вэ гэдэг уриа лоозонгийн шинжтэй харагдаж байна. 4000 машин техникийг илрүүлж халамжаас хассан тухай зарласан. Энэ бүхэн бодлого гэхэд хэцүү.

Хамгийн гол нь, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын  үр өгөөжийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Ер нь боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн огтлолцлын талаар хаана хэн хариуцаж байна вэ. Энэ талаарх судалгаа бий юу. Ерөнхийдөө, 200 мянган оюутан их дээд сургууль төгсдөг. Дийлэнх нь ажилгүй гэдгийг бид мэддэг. Хөдөлмөрийн зах зээл нь ажлын байртай атал ажилтангүй. Үүнийг бүгд мэддэг. Ийм атал бодлогын өөрчлөлтүүд харагддаггүй. Энэ бүхэнд судалгаа тооцоо байна уу. Хэрэв байдаг бол яагаад олон нийтэд мэдээлдэггүй вэ. Нууц юм уу. Асар их хэмжээний асуудал хуримтлагдсан салбар нь манай хөдөлмөрийн салбар. Тэр дундаа танай яамны нийгмийн хамгаалал, халамжийн яам уриалгын шинжтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуултад хариулъя. Халамжаас хөдөлмөрт шилжих тухай томоохон концефц нь халамж авч буй хүмүүс хөдөлмөрлөх боломжтой юу гэх анализ нь чухал. Халамжийн зарцуулалт нь 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий хоёр хувьтай тэнцдэг байсан. 2020 онд ДНБ-ий дөрвөэ хувьтай тэнцэж байсан бол 2021 онд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр нөлөө юм. 2022 оны улсын төсөвт халамжийн бодлого илүү цэгцэрсэн. Цаашид халамжийн хуулийг цэгцэлж, зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлогуудыг илүү нарийвчлах ажлыг хийж байна.

Тухайлбал, 240 мянга гаруй иргэн хүнс тэжээлийн дэмжлэг авч байна. Тэдний 110 мянга нь хөдөлмөрийн насны залуус. Бусад нь хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Хөдөлмөр эрхлэх боломжтой 110 мянган иргэнийг эхний ээлжид ажлын байранд бэлдэнэ. Хоёр удаа ажлын байр санал болгоод татгалзвал төр хариуцлага хүлээхгүй. Нөгөө талд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хөдөлмөр эрхлэх боломжтой. Эрүүл мэнд, боловсролын салбартай бид хамтран ажилладаг. 2018 онд гурван сайдын хамтарсан журмыг хэрэгжүүлж байна. Эрүүл мэнд болон боловсролын тэгш хүртээмжийг олгох, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг олон төслөөр дэмжин ажиллаж бйна. Бид өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн яаж сайжруулах вэ, ажлын байрны хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт бодлого гаргаж байна.

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа:

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн саналыг хүлээн авлаа. Цагаар ажиллах зохицуулалтыг бид Нийгмийн даатгалын тухай багц хуульд тусгахыг хичээсэн. Гэхдээ цагаар ажиллах тогтолцоог шимтгэл татвар, бусад зүйлээс чөлөөлж тодорхой хөшүүрэг үүсгэвэл байнгын ажилтай, орлоготой хүмүүсийн тоо буурч, хүн бүрийг цагаар ажиллуулах систем нь нэмэгднэ. Нөгөө талд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхгүй явбал тухайн цагаар ажиллаж байгаа ч ажиллаад ямар нэгэн осол бэртэл үүсвэл хамгаалалгүй үлдэх эрсдэл байгаа юм. Мэдээж бусад улс орны сайн туршлагыг судлах, өмнө нь боловсруулагдаж байсан хуулиудийг авч үзье. Мөн сүүлийн жилүүдэд сурагчийн хувцас нийлүүлэх ажил зогссон. Халамжийн бодлоготой холбогдуулан бид сүүлийн үед цахим систем нэвтрүүлж байна. Өнөөдөр төрд байгаа мэдээллийн системүүдийг ашиглан илүү зөв зохистой зорилтот бүлгээ тодорхойлох, гаргаж ирэх ажлыг хэрэгжүүлж байна. Цаашид цахим системийг нэвтрүүлснээр хүний нөлөөллийг хаах, төрийн албыг цомхотгох боломжтой.

             МСҮТ-тийг алдвал халамжаас хөдөлмөрт шилжих бодлого бүтэхгүй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

-Баярлалаа А.Ариунзаяа сайдаа, та бүхэнд хэлээд байгаа. Буруу дэвээд байна. ЖДҮ-гээ алдсан. Одоо мөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй. Хар ялаа шиг бужигнадаг байхгүй юу. Та одоо МСҮТ-ийг алдвал халамжаас хөдөлмөр лүү шилжих нь бүтэхгүй. Аливаа зүйлийг эхлүүлэхэд тогтолцоо нь зөв байх ёстой.

МСҮТ-ийн Боловсролын яамд шилжүүлсэн ч алдсан гэсэн үг биш

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа:

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуултад хариулъя. Мэргэжлийн боловсролын салбарын хувьд манайх бүрнээр нь шилжүүлж байгаа юм биш. Ерөнхий боловсролын хичээлд үзэж буй агуулгын хувьд Боловсролын яам цогцоор нь авч үзэх ёстой. Боловсролын цогц системээр нь авч үзэх ёстой гэдэг үүднээс Боловсролын яам хариуцаж байгаа. Гэхдээ манай яамны оролцоо өндөр хэвээр байна. Богино хугацааны курс манай яамд хэвээрээ. Ажил олгогчийн дэргэд байгуулах, тухайн богино хугацааны сургалтууд мэргэжил олгох, үнэлгээ хийх зэрэг ажил нь манай мэргэжлийн яаманд хэвээрээ үлдэж байна. Ажилтан, ажил олгогчийн оролцоог нэмэгдүүлсэн дундын зохицуулалттай тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мэдээж алдаанууд гарвал тухай бүрт нь засч хамтран ажиллахыг зорино.

"Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг татан буулга"

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон бол миний ярьж байгааг ойлгох хэрэгтэй л байлаа. Гэхдээ салбар хариуцсан сайд нь байна даа, Засгийн газрынхаа хурлаар “биднийг ингэж хэллээ” гэж яриарай. Ер нь болж бүтэж байгаа юм алга. Өнөөдөр гурван хүний нэг нь ядуу байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэзээ байгуулагдсан бэ. Яам ажилласнаас хойш хэдэн  хүнийг ажилтай болгов. Хэчнээн нь ядуурлаас гарсан юм. Статистик байвал сонсмоор байна. Би А.Ариунзаяа сайдаа элдвээр хэлээд ч яах билээ. Мэдээж та нар танхимаараа хариуцлага хүлээдэг.

Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцлага. УИХ бол ард түмэн. Энд ард түмэн ирж чадахгүй болохоор биднийг төлөөлүүлж энд суулгасан. Тиймээс л хариуцлага нэхээд байгаа юм. Та бүхний хэрэгжүүлж буй бодлого үндсээрээ буруу. Шүүмжлэхээс гадна арга замуудыг нь хэлье. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 4:10-ын бодлого хэрэгжиж байсан. Энэ л зөв. Иймд та нар татвараа багасга, төрийн өмчит компаниудаа хувьцаат компани болго. Энэ олон яамаа болиул. Есөн яамтай байхад л хангалттай. Дахин хоёр яам байгуулах юм гэсэн. Ажлын байраар хангаж чадахгүй, буруу бодлого явуулдаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг болих хэрэгтэй.

Улс дампуурлаа. Баян-Өлгийд яагаад халамж их байдаг юм. Тэнд хамгийн олон халамж авдаг хүн байдаг гэсэн. Яагаад ийм байдаг юм бэ.Татвар төлөгчдийн мөнгийг нэг аймаг руу татаж болохгүй. Ажил хийдэг хүн цөөхөн боллоо. Та нарын бодлого Монгол Улсыг дампууруулж байна. Уг нь газар дээрээ 70 сая малтай, газар доороо өчнөөн эрдэнэтэй. Хүн амын дийлэнх нь залуус. Гэтэл улс дампуурлаа. Та хэд л ийм болголоо. Залуучууд их айхтар болсон. Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж байна. Залуус өөрсдөө цахим болсон. Та нарын МСҮТ залуусыг татаж чадахгүй байна. Насанд хүрэгчдийн өдөр өнжүүлэх бүлэг боллоо. Удахгүй татан буугдах л мэргэжилд бэлтгээд байх юм. Цагаан сарын дараа койнчдын жагсаал болох байх.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын агуулгад хяналтын тогтолцоог нэмэгдүүлж байгаа. Бид улс орон даяар шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Нэгдүгээрт, халамж хүртэж буй иргэдийг ярихдаа эхний ээлжид хүнс тэжээлийн дэмжлэг авч буй иргэдийг авч үзэж байна. Энэ халамж зорилтот бүлэгтээ хүрч байна уу үгүй юу гэдгийг бид системийн хэмжээнд явуулж байгаа.

10: 00
2021-11-19

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Цар тахалтай хоёр жилийн нүүрийг үзлээ. Дэлхий нийтийн хувьд хөдөлмөрлөх хүчний асуудалд цар тахлын нөхцөл хамгийн их нөлөөлж байна. Дийлэнх улс хилээ тусгаарлах, хаах, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна. Бэлэн мөнгө, халамжийн бодлогод их мөнгө цацсан. Манай улсад ч мөн адил. Энэ нь инфляц, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлсөн. Цар тахлын үед Засгийн газар ба Төв банк хамтарч ажиллаж байж энэ хүндрэлийг давна гэдгийг хэлсэн байна. Гэхдээ энэ процесс удаан үргэлжилбэл эргээд тухайн улс орноо “ална”. Энэ хоёр сүлбэлдэж болохгүй. Удаан хоршлын үр дүнд халамжийн бодлого тэлж байгаа. Түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах бодлого явж буй. Сөрөг тал нь аманд нь халуун хоол хийсээр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо. Миний сонссон мэдээллээр архи үйлдвэрлэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гээд байх юм. Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр ороод бүгд архичин, хэдэн жилийн дараа ажил хийх хүн байхгүй цар тахлын дараа хөдөлмөрийн зах зээл нийгмийн том аюул учирч болзошгүй байгаа даа. Баян цатгалан Арабын улс шиг өөрсдөө гадаадаас хүн авч ажлаа хийлгэдэг өөрсдөө төр засгаас халамж амьдардаг улс болчих юм биш байгаа гэсэн болгоомжлол байна.

НББХ-ны дарга М.Оюунчимэг:

-Сүүлийн үеийн судалгаанаас харахад манайд халамж аваад ажил хийх хүн байхгүй болжээ. Барилга дэд бүтцийн салбарт ажил хийх хүн цөөрч, богино хугацаанд тодорхой хэмжээнд мөнгө олох тал руу явдаг, эсвэл хүүхдийн мөнгө авах гэх мэт ажиллах сонирхол буурсан байгаа нь бодлогын арга хэмжээ авах шаардлага байна. Энэ хуулийн тухайд 2001 оноос хойш өөрчлөгдөөгүй. Манай улс урт хугацааны зүйлээ бодоход богино хугацаанд арга хэмжээ авах шаардлага үүссэн учраас шинэчилсэн найруулгаар орж ирж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Боловсролын салбарт ажиллах хүчний асуудал яригддаг. Гадаад хэлний сургалттай сургуулийн гадаад багш нарыг тухайн орноос нь авчирдаг. Сайн багш нар авчиръя гэхээр өндөр төлбөртэй байдаг. Манайд ажиллуулдаг татвар хураамж нь өндөр байх юм. Тэгж байтал гадаадаас орж ирдэг барилгын ажилчидтай дүйцүүлмээргүй байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, соёл, урлагийн салбарт ашгийн бусаар ажиллаж буй өндөр мэргэжилтнүүдийн татвар хураамжийн асуудлыг эргэж хармаар байна. Саяхан Францын элчинтэй уулзахад багш нарын асуудал хөндөгдөж байна лээ.
НББХ-ын дарга М.Оюунчимэг:
-Ё.Баатарбилэг нарын цөөнгүй гишүүн манай улсын хөгжилд тодорхой салбарт өндөр мэргэжлийн ажилтнуудыг ажлын байрны төлбөрөөс нь хөнгөлөх тал дээр ажиллах саналуудыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад ирүүлж байсан. Бүх талаас нь судалгаа хийсний үндсэн дээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, технологийн салбараар өндөр мэргэжлийн салбарын хүмүүс ирж буй тохиолдолд ажлын байрны төлбөрөөс нь хөнгөлөх заалтыг оруулж байгаа. Гэхдээ хуулиараа тусгаад өгчихье гэж байсан бол боловсрол нэрийн дор хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч өөр бусад төрлийн мэргэжлийн бус хүмүүс орж ирэх тохиолдол нэлээд байгааг сүүлийн үед ярьж байгаа учраас Засгийн газарт энэ эрхийг үлдээсэн.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Энэ хуулийг дагаад боловсролын хуульд өөрчлөлт ороогүй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг дэмжсэн. Төлбөрөөс чөлөөлөх асуудлыг дэмжсэн. Ингэхдээ хуулиар зохицуулах биш, тухайн нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой өөрчлөлт орох боломжийг нь нээлттэй болгохын тулд Засгийн газар журмаар энэ асуулгаар зохицуул 34 дүгээр заалт дээр зохицуулалт оруулсан.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа. Ажиллах хүч хоёр талд хэлэлцээрээр явагддаг. Тухайн улс гадаадаас авах гэж буй ажиллах хүчинд шаардлагаа тавьдаг, тэр шаардлагаас зөрсөн зүйл хуульдаа хийчхээд дараа нь ажиллах хүч гаргах болоход хуулиараа болохгүй байна гэдэг түгжээнд оруулчих вий. Энийг яаж тооцож харж байгаа юм. Хоёрдугаарт, Монголчууд түр хугацаатай БНСУ-д гурван сарын хугацаагаар ажиллаж, богино хугацаанд ажиллах хүч гаргах нь энэ хуульд хэр тусгасан юм. Гадаад руу ажиллах хүч гаргах гэж буй хүн заавал тусгай зөвшөөрөл шаардах гээд байна.
НББХ-ны дарга М.Оюунчимэг:
-Энэ хуульд нэг зүйлийг заалт болгон оруулж байгаа нь Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт тухайн жилийн онцлог, улсын хөгжил зэрэгтэй уялдуулаад зарим салбарт квот тогтоох эрхийг Засгийн газарт өгч байна. Жишээ нь 2020 онд аль чиглэлийн салбарт илүү ажиллах хүчин шаардлагатай байна. Тэр нь хэрвээ нийлүүлэлт бага, эрэлт ихтэй байвал тэнд нь гадагшаа гарах хязгаарлалтыг тогтоох зохицуулалтыг хийж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Анх хуулийн төслийг хэлэлцэж байхад сувилагч, эмч нарын асуудлыг ярьж байсан. Ойрын жилүүдэд улс орнуудад сувилагч эмчийн хэрэгцээ өсөх нь байна. Жишээ нь Францад сувилагч эмчийн хомсдолд орж, даац нь хэтэрсэн. Цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж байна. Удахгүй цар тахал намжина гэж байгаа ч дэлхийн голлох сэтгүүлд цар тахлын дараагийн давлагаа ирж байгааг бичиж байна. Энэ дээр зохицуулалт орсон уу. Манай улс ажиллах хүчний хомсдолд ороод байна уу үгүй юу.
НББХ-ын дарга М.Оюунчимэг:
-2016-2020 онд эмэгтэй гишүүд санаачлаад сувилагч, асрагч нарын цалинг 40 хувиар нэмсэн. Олон улсын хөдөлмөрийн судалгаанаас харахад Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хүн амын ажилгүйдэл өндөр байна гэсэн дүн гарсан. Япон руу 2017 онд 700 гаруй хүн технологийн чиглэлээр дадлагажигч нэрээр гарсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Ажиллах хүчний тоо эдийн засгийн багтаамж, идэвхтэй шууд хамааралтай. Хамгийн ихдээ 2013 онд гадаадаас 30 мянган хүнийг ажиллуулж байна. 2021 оны хувьд 6045 гадаадын иргэн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. Барилгын салбарт 26 хувь, боловсролын салбарт 11 хувь, боловсруулах үйлдвэрт таван хувь, мөн уул уурхай олборлолтын салбарт 36 хувь нь ажиллаж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Энэ хууль нэр агуулга, хамрах хүрээнээс эхлээд асуудал их байна. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хуулийн дотоод зүйл заалтыг харахаар гадаадад ажиллах хүчин авах тухай харилцаа байх шиг. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль гэдэг нь дотоодод ажлын байр хооронд магадгүй, боловсролын салбар, хөдөлмөрийн зах зээлд дотоод харилцаа юм шиг харахаар зүйл заалт асар их зөрөөд байгаа юм биш үү. Дутуу зохицуулалт байгаа нь бид хил хязгаартай, хил хоорондын харилцааг энэ хуулиар зохицуулах гээд байна. Гадааад тэр тундаа БНСУ-д ажил хийж байгаа залуус тэнд хэдэн ам.долларын цалин аваад, Монголд хэдийг аваад байна вэ. Энэ зөрүү хэд байгаа юм. Нэг үгээр ажиллах хүчингүй орон болчихлоо. Тиймээс хэд болж ойртох хэрэгтэй юм. Тоон судалгаа байна уу.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль батлагдаад 20 жил болж байна. 2002 онд дээрх хууль батлагдсан. 20 жилийн хугацаанд нийгэм эдийн засагт олон өөрчлөлт явагдсан. Тиймээс шинэчлэн найруулах шаардлага үүссэн. Гол нь энэ хуулийн концепц нь өмнөх хуулиас нэлээн давуу нь зөвхөн хуулийн этгээд гадаадаас ажиллах хүч авах, гадагш нь ажиллах хүч, дадлагажигч илгээх зохицуулалт оруулж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар гадагшаа ажиллах хүч илгээхийг хуулийн этгээд иргэн, ТББ байгаа учраас эдийн засгийн чадавхгүй иргэд төрийн бус байгууллагууд гадагшаа ажиллах хүч илгээнэ гэсэн тусгай зөвшөөрөл авчхаад иргэдийг хохироох, санхүүгийн чадамжгүй иргэдэд тусгай зөвшөөрөл олгодог асуудал байдаг.
Иргэдээ эрсдэлд оруулахгүйн үүднээс гадагшаа ажиллах хүч зуучлах дадлагажигч илгээх асуудлыг зөвхөн хуулийн этгээд байхаар оруулж ирсэн. Сүүлийн 20 жил мэргэжлийн боловсролын байгууллагыг төрийн бодлогын гадна хаячихсан. Залуус цалин хөлс нь илүү учраас гадагшаа явах сонирхолтой байгаад байна. Монголчуудын хүн амын 29.9 хувь нь ядуу амьдарч байна. Тиймээс ядуу амьдарч байгаа хэсгээ нэн ядуу руу оргуулчихгүйн тулд зайлшгүй халамжийн бодлого авах шаардлага байна. Гишүүд энэ хуулийг дэмжээд явуулах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Хуулийн төслийн 18 дугаар зүйлд Монгол ажилтныг дэмжих гээд хүлээн авагч Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар ямар үүрэгтэй юм бэ. Жишээ нь БНСУ-д олон Монгол иргэн хэт их ачаалалтай, хууль бусаар цалинг нь хасдаг, зоддог бэлгийн дарамт үзүүлдэг, барилгаас унаж бэртдэг олон кейс байна. Үүнтэй холбоотой хариуцлагын асуудлыг тухайн улсад суугаа Монголын дипломат төлөөлөгчийн газарт хариуцуулж өгмөөр байна. Олон иргэн эрүүл мэнд, амь насаар хохирч байна. Тиймээс сайжруулан боловсруулах чиглэл өгөх саналтай байна.
 
09: 30
2021-11-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд болно.

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2021.11.19/-ийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-19 192.82.92.201

Буруугаа өөрсдийн намаас хай, наад мэдээг чинь сонсхоор бүр зэвүү хүрээд бхын

Avatar

Алтанхуяг дуугай шиг наминчилж суумаар 2021-11-19 112.72.9.126

Өөриинхөө засгиын бадагаа бодоод

Avatar

Zochin 2021-11-19 66.181.190.244

Өөрсдөө халамжийн системээр дамжуулж сонгуулийн санал авдаг байж нэг их гайхаж гэнэ😅наад системээ устгавал МАН сонгуульд ялж чадахгүйгээ мэдэж байгаа.Тиймээс намаа бодоод наад ажилгүй гахайнууддаа халамж өгөөд явах уу? Улсаа бодоод наад гахайнуудаа ажил хий гээд амбаардаад гаргах уу? Ацан салаан дээр ирж дээ

Avatar

Зочин 2021-11-19 192.82.67.154

Уртнасан сайд ч тэртэй тэргүй одоо огцрохын хооронд яадгийн гээд унацтайханаас нь гээд Богдхан уулаа ухуулаад эхэлжээ, Богины амыг өчигдөр эхлүүлсэн, уржигдрынх нь телевиз феесээр гарсан, Ерөнхий сайдаа, Засгийн газраа бодоод эрүүлж даруулаачээ

Avatar

Зочин 2021-11-19 64.119.22.11

Баян-Өлгийд халамж их байдаг шалтгаан нь 1-рт шинээр төрсөн хүүхдийг эмээ өвөө нь шууд өөр дээрээ овоглоод бүртгүүлдэг. тэгээд тэд эрт нас барсанаас хүүхэд 18 нас хүртлээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. 2-рт засаглал эрх баригчаар ерөөсөө халх хүн томилдоггүй, казак хүн томилоод албаар аймгийн бүх өрхийг ямар нэгэн байдлаар халамжид бүртгүүлж халхуудын мөнгийг шимэгчилж амьдардаг бүхэл бүтэн аймаг бий болсон тул аймгийн засаглалын бүхий л албан тушаалд заавал халх хүн томилдог болох шаардлагата

Avatar

доржбат 2021-11-19 139.5.219.29

Асуудал хөдөлмөрийн насны хүмүүс нь залхуудаа биш харин ажлын үнэлэмж маш доогуур, амьдралд нь хүрдэггүй учраас ажил хийх сонирхолгүй байдаг. Харин тэр 110 мянган халамж авдаг хөдөлмөрийн насны хүмүүсдээ өгдөг мөнгийг цалин нэмэхэд зарцуулбал хэн тэгж халамж харж, гадагшаа явж боолын хөдөлмөр эрхлэх гэж зүтгэх юм бэ? Энд дхиад л бодлогын алдаа харагдаадл байна.

Avatar

Зочин 2021-11-19 51.158.171.234

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-19 103.229.122.11

Ажил хийх дургүй (110ш) залхуу юмнуудыг төр тэжээж нялуураад байхаар энэ улс чинь яаж өөдлөх юм бэ?? Та нар хуурамч хайр зарлаж иргэдээ хорлоод байна шүү дээ!!!

Avatar

zochin 2021-11-19 73.111.180.213

shivshig bolloo id ajillax xodolmorlox xumuus ny ingej xalamj avdag uls moxson gazar tarialan mal aj axyud ajillax xun baukhgyi xeden tetgeveriin xumuus l bauna bux xalamjaa buulgachee icheechee uum yum yariad suukh

Avatar

E 2021-11-19 202.126.88.170

70-d oni zaluus huuramch barimt burduulen tetgevert garsan bdag, tetgevriig bie huntei ni Tulga shalgaval ih yum garna da.,

Avatar

Зочин 2021-11-19 202.9.46.227

Монгол халамжийн орон боллоо гэж солиордогоо болцьгоо. Халамж гэдэг чинь хөдөлмөр эрхлэх чадвартай боловч өөрөө ажиллаж хөдөлмөрлөх хүсэлгүй сул чөлөөтэй байхыг хүсдэг хүмүүст хувцас хунар, хоол унданд зориулж өгдөг мөнгөн дэмжлэгийг хэлдэг юм. Манайд яалт ч үгүй хөдөлмөрийн чадваргүй, орлогогүй болсон иргэдэд нэг хэдхэн төгрөг хялайлгаснаа халамж гээд дэмийрээд байдаг. Жинхэнэ халамж гэдэг чинь гадаад орнуудад л байдаг зүйл.

Avatar

Зочин 2021-11-19 202.126.94.99

МСУТ боловсролын яаманд очих нь маш зев. Тогтолцоог хучээр таслах учиргуй.

Avatar

УИХ-ын чуулганы танхим хоосон шахуу л хуралдах юм 2021-11-19 192.82.77.118

Гишүүд хуралдаа суугаач Ямар хариуцлагагүй юм

Avatar

ХҮН ХҮН 2021-11-19 64.119.22.73

АРД ТҮМЭН ЯДУУ БАЙГАА НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ 1, АРД ТҮМНИЙ ӨМЧ БОЛОХ ГАЗАРЫН БАЯЛАГЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИН
ХУВЧИЛСАН 2 МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 80 ЖИЛ ХИЙЖ БҮТЭЭСЭН ҮНДЭСНИЙ ҮҮЛДВЭРИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ЛУЙВАРДАН АВЧ УСТГАСАН 3 , ШУНАЛ ХҮСЭЛ АВАХ ИДЭХ БУЛААХ СЭТГЭЛГЭЭ ХҮМҮҮЖЭЛ ХҮН ХҮНДЭЭН ДАЙСАН БОЛСОН НИЙГЭМИЙГ
ХАРЦААГ БИ БОЛГОСОН 4 ХЭЭЛ ХАХУУЛЬ ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН 5 ХУУЛЫГ ЭРХ МЭДЭЛ МӨНГӨӨР ГУУЛЬ БОЛОГСОН
МАН-АНийн нэрээр Монгол төрд үүрэлсэн хулгайч луйварчин нарын буруу

Avatar

Зочин 2021-11-19 64.119.22.53

Жинхэнэ эх оронч хүн иргэний дайн хийдэггүй

Avatar

Зочин 2021-11-19 68.249.160.193

mgliin baytsuud n tsadakgu bn gj neg buural kelj bsn en zuv beeez!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж