Д.Анхбаяр: Үнэт зүйлгүй Монголыг эзлэх шиг амархан юм байхгүй | News.MN

Д.Анхбаяр: Үнэт зүйлгүй Монголыг эзлэх шиг амархан юм байхгүй

Д.Анхбаяр: Үнэт зүйлгүй Монголыг эзлэх шиг амархан юм байхгүй

“Хүннү гүрнийг Хятадын Хан улсын мэдэлд байсан улс гэж бичээд байхад бид чимээгүй л байна” гэж харамсан ярих судлаач бол МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор Д.Анхбаяр юм. Тэрбээр Перс, Араб, Түрэг хэлтэй бөгөөд Турк, Иран улсад түүхч мэргэжлээр сурсан гарын таван хуруунд багтахуйц цөөхөн судлаачийн нэг юм. Төрийг “царайчилсан” түүх судлалын салбарт тулгамдаад буй асуудал хийгээд бидний, эрх мэдэлтнүүдийн зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой асуудлуудын талаар тэр өгүүлж байна. Энэхүү ярилцлага таны мэргэн ухаанд дараах асуудлаар нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах буй за. 

  • Бид түүхийг хэтэрхий омогших байдлаар хүлээж авснаас хэтэрхий явцууруулж байна. Түүх гэхээр аль нэг аймаг, орон нутгийн ойг, түүхэн хүний намтар, ойг тэмдэглэхэд хэрэглэдэг хэрэгсэл мэтээр мэтээр хүлээж авдаг хандлага шиг зүйл биш юм. Бид монголчууд. Дэлхийн түүхийг ханан дээр тавиад үзвэл бид юу хийж бүтээсэн ард түмэн юм. Өнгөрсөнд хаана, одоо дэлхийн хаана явна вэ?…гэх суурь судалгаанд цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулмаар байна.
  • Монголчууд эх түүхэндээ эзэн болж чадахгүй байхад түүх, соёлоороо бахархдаг уралдаан бий болчихлоо. Албан бус уралдаан шүү. Соёлын биет ба биет бус жагсаалтыг улс орнууд өөр өөрсдийнхөөрөө бүртгэдэг, түүхэн цаг хугацаа, алдартнуудаа дэлхийн түүхтэй холбон алдаршуулдаг явдлыг төрийн түвшинд хийдэг болсон. Гэтэл бид соёлын өвийн асуудал дээр хөрш орнуудтайгаа эрх ашиг зөрчилддөг. Өнөөдөр Монгол үндэстэн гэхээр зөвхөн Монгол Улс биш. Урд хойд хөршид маань Монгол үндэстэн байгаа учраас зарим соёлын асуудлыг Монголтой булаацалдаг явдал байна. Ялангуяа шинээр тусгаар тотноод удаагүй улс, ард түмнүүд өөрсдийн гэсэн бахархлыг бий болгох үүднээс Монголын түүхийг, тэр дундаа Эзэнт гүрний өвийг булаацалддаг явдал их гарч байна. Энэ асуудалд төр засгаас бодлогоор дэмжиж оролцох ёстой.
  • Казакстан улсын соёлын довтолгооны нэг номерт эрэмбэлэгдсэн асуудал бол түүхийн асуудал. Тэдний түүх мэдээж нүүдэлчдийн түүхэнд хамаарч таарна. Нүүдэлчдийн төрийн түүхийг авч үзвэл 2000-аад жилийн түүх яригдана. Энэ цаг үед Монгол, Түрэг гэсэн хоёр ард түмний асуудал яригдана. Мэдээж давамгайлж байсан нь яахын аргагүй монголчууд. Тэгэхээр нүүдэлчдийн түүхэнд казакстанууд хандахдаа түргүүдийг тэргүүлэх байдлаар үзүүлэхдээ монголчуудын эрх ашгийг хөндөх байдалд орчихоод байна. Яагаад ийм байдал гараад байна вэ гэдэг нь бидэнтэй холбоотой. Бид өөрсдийн түүх, урлаг, соёлдоо эзэн болж чадаагүй учраас тэдэнд боломж олгоод байна.
  • Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэх санал Казакстанаас Орос,Туркменистан, Турк зэрэг улсад тавьсан. Манайд хүртэл санал тавьсныг мэдээнээс харсан. Санал гараад зогсохгүй тэмдэглэсэн. Цар тахлын үед болсон болохоор төдийлөн анзаарагдаагүй байх. Яагаад 750 жилийн ой билээ гээд харсан чинь 1269 онд болсон Таласын чуулган дээр Алтан ордны улс тусгаар тогтнолоо зарласан гээд биччихсэн. Энэ улс бол Их орд гэж казакын улс юм гэх жишээтэй. Гэтэл энэ он цагт ямар үйл явдал болсон бэ гэхээр Хубилай хааны эсрэг Өгөөдэйн ач хүү Хайду бослого гаргасан. Ингэхдээ хуучин Өгөөдэйн улсыгсэргээн байгуулахдаа Цагаадайн улсыг Зүчийн улстай хувааж авах зорилгоор Таласын чуулган гэж хийсэн. Ингэхдээ Цагаадайн улсын дорно хэсгийг Өгөөдэйн улсад авсан. Баруун хэсгийг Зүчийн улс авсан. Хамгийн гол нь Хубилайн эсрэг тэмцэж байсан учраас Хайду энэхүү чуулганыг зарлан хуралдуулсан. Хайдугийн улсаа тэлэх бодлого явуулсныг Алтан ордны улс Монголын эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарласан үйл явдал бөгөөд энэ бол казакын ард түмний тусгаар тогтнолоо зарласан үйл явдал гэж тэмдэглээд байгаа хэрэг шүү дээ. Гэтэл бид чимээгүй хараад суудаг эмгэнэлт түүх байна.
  • Хүннүгийн түүхийг Хан улсын түүхтэй харьцуулан судлах шаардлагатай байна. Урд хөршид Хүннү гүрнийг Хятадын Хан улсын дор оршиж байсан, хятад соёлтой улс гэх судалгааг хийж байна гэх утгатай олон нийтлэл байна. Урд хөрш маань Манжийн үеийн түүхийг хамтран судлах санал гаргадаг. Ингэхдээ архивын бүхэл бүтэн фондыг хүртэл хувилж авсан явдлыг олон нийт мэдээгүй өнгөрсөн байх жишээтэй. Тэрхүү баримт бичгийг Хятадын түүх бичлэгийн үзэл баримтлалын үүднээс тайлбарласан Монголын түүхийг гуйвуулсан бүтээл гаргаад явж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Түүхээ хамгаалахын тулд Бид өөрсдийнхөө, Монголын эзэнт гүрнийхээ түүхэнд эзэн сууж байж гуйвуулгыг зогсооно.

  • Бид яагаад 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэсэн бэ гэхээр Хятадад Чингис хааны ойг тэмдэглэх санаачлага гаргасан учраас түүнийг тас цохихын тулд хэдийгээр коммунист чиг баримжаатай, Чингис хааны талаар таагүй байр суурьтай байсан ч тэмдэглэсэн. Энэ бол өөрсдийн түүхэндээ эзэн суух ёстой гэдгийг харуулсан явдал юм. Бид Монголын түүхийг гуйвуулах явдалтай тэмцэхдээ аливаа нэг нам, үзэл суртал, улс төрийн чиг баримжаанаас илүү дээгүүр тавьж байж амжилтад хүрнэ.
  • Бид хоёр хөршөө бүтээсэн улс.
  • Монголын эзэнт гүрний түүхийг судалдаг судлаачдын үгийг сонсдог газар өнөөдөр алга. Нэг тухайлсан бүлэглэлийн л асуудал болчихсон. Уг нь Чингис хаан гэж музей байгаа юм бол бид Монголын эзэнт гүрнийг сурталчилах ёстой. Эзэнт гүрний түүхийг сурталчилахад шинээр барьсан 9 давхар барилга багадна уу гэхээс томдохгүй. Ийм ажлыг хийж чадахгүй болохоороо юм уу, яасныг мэдэхгүй. Гэнэт байр суурь нь өөрчлөгдөөд 2020 оноос Чингис хааны нэрэмжит музей болгонгуутаа Хүннүгээс Богд хаант Монгол Улсын бүх түүхийг хамарсан үзмэрүүдийг төвлөрүүлж байна. Бүх бахархалаа нэг байшин дор төвлөрүүлэхээр маш их эрсдэл дагуулна. Ямар нэгэн байдлаар аюулгүй байдлыг горим алдагдвал бид түүхгүй болох уу? Энийг ч тооцох ёстой.
  • Чингис хаанаар Монголын эзэнт гүрний түүхийг харуулж чадах хангалттай баримт, нөөц, мэргэжилтэн гээд бүх зүйл нь байна. Гэтэл үүнийг дэлгэж үзүүлж чадахгүй байж бас нэгэн үндэсний түүхийн музей болгож байгаа бол уучлаарай. Ингэснээс хийгээгүй нь дээр. Дэлхийн монголчуудын өмнө бид элэг доог болно шүү. Ордост зөвхөн Чингис хааны сүнс хорогдсон газар гээд өмссөн цамц, оймс, эцсийн амьсгалаа шингээсэн ноосыг нь тавиад маш том бүтээн байгуулалт хийгээд сурталчилж байхад бид түүхэн ач холбогдолтой бүтээн байгуулалтаа ухаалгаар хиймээр байна. Чингис хааны музей дэлхийн монголчуудын байтугай Монголын эзэнт гүрнийг судалдаг судлаачдыг дургүйцлыг хүргэсэн бүтээл байгуулалт болвол дэмий мөнгө үрсэн хэрэг болоод дуусахгүй бид дэлхийн шившиг болно. Бидэнтэй өрсөлдөх гээд, түүхийг өөрсдийнхөөрөө бичиж гээд хараад сууж байгаа урд хөрш маань бах нь ханах байлгүй. Хоёрдугаарт, хөршийнхөө ая талд нийцүүлэх, тэдэнтэй уралдах гээд заавал цемэнтэн том байгууламж барих биш түүхэн ухамсараа сайн хөгжүүлж, тэрхүү ухамсрынхаа үр дүнд тооцоо судалгаатай бодлогоор хөгжүүлбэл бидэнд өгөгдөл нь байна.
  • Дэлхийн монголчууд биднийг харж байгаа. Тэдний хүлээлтэд бид хариу өгч чадах хэмжээний баймаар байна. Бид энд байгаа 3 сая монголчуудынхаа хэмжээнд сэтгэж, сонгуулиар санал авах, саналаа өгсөн хүнийхээ ая талыг харж амьдармааргүй байна.
  • Өвөрмонголд хэл, бичгийг нь хязгаарлах бодлогын эсрэг тэмцэж, амиа хорлож байхад тусгаар тогтносон Монгол улсын төрийн холбогдох албан тушаалтан Монгол хэлний цагийг багасгая гэсэн нь цаг хугацаа давхцсан үйл явдал болсон. Монгол хэл, Монголын түүхийн сургалтын цаг нь хангалтгүй байгаа учраас тэр сургалтын системээр нь боловсорч гарч ирсэн төрийн сайд хүн Монголын түүхийг хэрэггүй гэж үзээд байна. Хэрэв хангалттай цагтай байгаад хангалттай мэддэг бол ийм санал гаргах хүн байхгүй л дээ.
  • Бид сайн явбал дэлхийн монголчуудын зовхи нь өөдөө явна. Бид муу явбал тэдний зовхи бууна. Төвд, Өвөрмонгол хоёр малын бэлчээрээ булаацалдахад монгол нь “Дэлхийд Төвд гэж улс байхгүй. Харин миний ард Монгол Улс бий” гэж хэлдэг гэдэг. Тэд маань “Ар Монголд хурга болж төрөөд эрэг болоод идүүлчих юмсан” гэж ярьдаг. Тиймээс биднийг харж байхад нь бид тэдний итгэл найдвар, хүлээлтийг өндөрт авч явах ёстой.
  • Юаниас өмнө Хятадад нэгдсэн улс байгаагүй.
  • Монголд идэвхитэй судалгаа хийж байгаа судлаач Монголын түүхтэй харьцуулбал маш цөөхөн. Жараадхан л хүн бий. Судалгаа хийх боломж бололцоог нь олгоод, академик эрх чөлөөг нь олгочиход л шийдэгдэх асуудал шүү дээ. Засгаас батласан төсвөө зөв тогтолцоогоор ил тодоор, чөлөөт өрсөлдөөнөөр хуваарилчихвал энэ уг нь том асуудал биш л дээ. Өнөөдөр залуу судлаачдыг харвал үнэхээр өрөвдмөөр, бие даагаад ажиллах бололцоогүй. Их мөнгөний ч шаардлагагүй. Судлаач хүн 15-20 жил бэлтгэгддэг. Үүнийг мөнгөөр тооцох боломжгүй шүү дээ. • Уучлаарай, Чингис хааны музейг Монгол Улсын иргэн гурван сая хүн үзэх төдийгөөр хязгаарлан ойлгож болохгүй. Дэлхийн монголчууд ирж үзэх болно.
  • Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам 100 жилийнхээ ойг хийх гэж байна. Гэтэл бид чинь 1911 онд Гадаад хэргийн яамаа байгуулсан. Анхны сайд гэхээр Чин ван Ханддоржоос эхэлнэ. Тэгсэн мөртлөө 100 жил тэмдэглээд сууж байгаа нь Монгол Улсын 10 жилийн түүхийг үгүйсгэж байгаагаас ялгаагүй хэрэг. Батлан хамгаалах яамны 100 жил гээд байна. Гэтэл 1911 онд Цэргийн яам гэж байгуулаад таван замын байлдаан хийгээд Өвөрмонголоо бүрэн чөлөөлчихсөн хүмүүс шүү дээ. Энийгээ бид үгүйсгээд байгаа хэрэг үү? Ардын хувсгалын ойг бол дэмжинэ. Гэхдээ бүх зүйлийг 100 жил гэж хайрцаглах нь буруу. Үүнийгээ ухамсарлах хэрэгтэй байх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

77 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

авка 2021-11-19 124.158.71.29

анхаадаа баярлалаа. ажилд чинь амжилт Хятадууд монголтой 3 үеээр холбогдог гэж үздэг 1, хүн гүрэн 2, юань гүрэн 3, манж чингийн үеээр,,, сүүлийн үед хүн гүрнээр монголчуудыг бараг боол байсан ухааны юм бичдэг болсон хятад судлаачид. манай хэдэн түүхч нар архилогийн судалгаараар монголчүүд тусдаа маш том гүрэн байсан гэж баталдаг бөгөөд тэрийг ч дэлхий хүлээн зөвшөөрдөг.
\

Avatar

123 2021-11-19 192.82.65.243

Хятад гэдэг үг хүртэл Хятан гэж нүүдэлчин овог аймагийн нэр ш дээ. Хойд зүгийн нүүдэлчид дийлэнхи нь урд зүгийн Тариачин Хан хятадтай нэгдэж холилдсон. Энийг эхлээд ойлго доо

Avatar

Жалайр 2021-11-19 202.21.100.210

Анхбаяр доктороо та сайн бна дэмжинэ шүү ТҮҮХ ҮНЭ БАЙХ ЁСТОЙ Энэ манай т,анай гээд байгаа улс хувь хүмүүсийг дугарахгүй болтол нь та нар л амыг нь таглана Амжилт хүсь?

Avatar

Зочин 2021-11-19 210.117.131.108

Нэг харахаар эрэгтэй ч юм шиг, эргээд харахаар настай тарган авгай ч юм шиг ккк. Joke шүү сорри.

Avatar

Зочин 2021-11-19 202.9.47.2

чам шиг муу х***а нар хуцна. чи далдар

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.236

unet zuilee aldaad bgn gunigtai

Avatar

ХУУЛЬЧ 2021-11-19 192.82.64.190

МОНГОЛЧУУДЫГ ҮНЭТ ЗҮЙЛГҮЙ ТЭНЭГҮҮД ГЭЖ БИТГИЙ БОДООРОЙ,,,,, МОНГОЛЧУУД ХАРИН ХАМГИЙН ИХ ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ХҮНДЭТГЭДЭГ ХАМГААЛЖ ИРСЭЭЭРЭЭ ӨДИЙ ХҮРСЭН ХЭРЭГ ,,,,,ТЭР БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ЭЦЭГ, ЭХ ,ЭХНЭР ,НӨХӨР ҮР ХҮҮХЭД ӨВӨӨ ЭМЭЭ ,ШҮҮ ДЭЭ ,,,,,,ТҮҮНИЙ ДАРАА ТЭР ӨВЛӨЖ ИРСЭН ТЭР ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ,ҮЗЭЛ САНАА ЭНЭ ТЭРЭЭ ОРНО ДОО ,,,,,ТЭР ХҮННҮҮ ГЭНЭ ҮҮ ЧИНГИС ГЭНЭ ҮҮ ТЭР ӨНӨӨ ҮЕД ХОЁРДУГААР ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ ,,,,

Avatar

хмм 2021-11-19 202.21.108.133

одоо тэр чинь маш их суларсан.

Avatar

Б. Доржготов 2021-11-19 66.181.161.5

Маш зев санаанууд байна. ДЭМЖИЖ БАЙНА!!!!!!

Avatar

Зочин 2021-11-19 192.82.77.179

АНХБАЯР АА, ЧИ ТЭГЭЭД ХҮННҮ ГҮРНИЙГ МОНГОЛЫН АНХДАГЧ ТӨР УЛСЫН ҮНДЭС БИШ ГЭХҮҮ. ТЭГЭЭД МОНГОЛ ХААНААС БИЙ БОЛСОН ЮМ? ХЭДЭН МЯНГАН ЖИЛИЙН ӨМНӨӨС МОНГОЛ ҮНДЭСТЭН ЭНЭ ГАЗАР НУТАГТАА БАЙСАН, ОДОО Ч БАЙНА. ЦААШИД Ч БАЙНА. ХЭТ МЭДЭМХИЙРЧ БАС БОЛОХГҮЙЭЭ. ХАРИН ЗӨВХӨН АСУУДЛЫГ ДАН ГАНЦ 100 ЖИЛ ГЭЖ ХЯЛБАРЧЛАХЫГ БУРУУШААЖ БУЙ НЬ ЗӨВ ӨӨ. ЦЭРГИЙН ЯАМ, САНГИЙН ХЭРГИЙГ БҮГД ЗАХИРАН ШИЙТГЭХ ЯАМ, ДОТООД ЯАМ, ГАДААД ЯАМ, ГЭХ МЭТ 5 ЯАМЫГ 110 ЖИЛИЙН ӨМНӨ БАЙГУУЛСАН НЬ ҮНЭН. ТҮҮХИЙН ҮНЭНИЙГ ХАРИН ТӨР ЗАСАГ БИТГИЙ

Avatar

Зочин 2021-11-19 192.82.91.65

Харин Хүннүгийн түүхэндээ эзэн болох л гэж яриад байгаа юм биш үү. Гүйцэд үзчихээд коммент бичээч орж минь

Avatar

Зочин 2021-11-19 66.181.161.100

Түүхээ мэдэхгүй өв уламжлалаа алдаад байвал биднээс хойших үеиинзалуучууд маань орос хятадад ороод сайхан амьдарья гэж байхыг ч үгүйсгэхгүй Үндэс угсаа өв соёлоо гээсээр зүгээр л нэг юугаа ч мэдэхгүй хэсэг хүмүүсиин цуглуулга болчихвол хэзээ ч хүнии эрхэнд ороход бэлэн гэсэн үг

Avatar

Зочин 2021-11-19 103.26.194.126

Demjij baigaa shuu,mundag erdemten ,tur ni archaagui bolohoor oros hyatadiin tagnuuluud duuren baigaa shuu bolgoomjtoi l baigaarai,buh talaar demjine

Avatar

wow 2021-11-19 202.21.107.116

ugaasaa Ih Guren Hytadiin nuluund jijig buurai mongu bsan .Hytad bhad yduu mongolchuud ulsuhgui ee.chingis gj ulgeriin baatar bandiig hen Ohioson be kkk

Avatar

Зочин 2021-11-19 66.181.182.173

Хятад

Avatar

Зочин 2021-11-19 59.153.115.71

Тэгээд бүр их сургуулийн багш шүү. Чамд боловсрол битгиы хэл орчин цагаа ойлгох мэдрэмж, наад захын соёл алга.

Avatar

Зочин 2021-11-19 59.153.115.71

Манай эриний өмнө юм уу, 13 дугаар зуунд амьдарч байгаа биш хэн эзлэх юм худал донгосдгоо боль мал аа. Мангар юмнууд нэг нэгнийхээ толгой эргүүлж, идэж уух замаа засахаа болиорой.

Avatar

Зочин 2021-11-19 103.57.94.148

Маш зөв юм ярьж байна.

Avatar

ss 2021-11-19 66.181.176.201

1911 оны Богдхааны цэрэг Бадамдорж, Цэрэндорж нарын зүтгэлээр зэвсэгээ хураалгаж тарсан билээ

Avatar

Зочин 2021-11-19 66.181.160.118

Судлаач Анхбаярын үгийг төр засгийн төвшинд бодох л хэрэгтэй байх Ядахдаа Гадаад яам Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110 жилийн ой гэж тэмдэглэх хэрэгтэй биш үү заавал 100 жил гэж МАН ын ойд жиших ямар хэрэг байнаа Нам гэгч улс төрийн байгууллага хэрэгтэй үедээ хэрэгтэй л байсан одоо бол лав л энэ бүтцээрээ хэрэггүй болчихоод байгаа нь илэрхий бишүү

Avatar

зочин 2021-11-19 66.181.161.77

Зөв юм ярьж бна.Түүхийг гуйвуулж байснаас ихэнх нь мэдэхгүй учир урсгалаараа тэнэгтэх болсон .Одоо арай өөрөөр харж сэтгэмээр түүхээ авармаар бна

Avatar

Зураач Лондон 2021-11-19 87.80.155.6

Зөв л юм ярьж байна! Цаадуул нь яаж хүлээж авах бол?

Avatar

Зочин 2021-11-19 103.26.195.245

ӨӨРИЙГӨӨ ИХ МЭДЭГЧИЙН ДҮРД ТАВИАД БУСДЫГАА ҮГҮЙСГЭДЭГ ХҮН ЮМ.Чулуунтай их үзэлцэнэ. Цаадах нь ч болчимгүй юм хийдэг нөхөр бололтой

Avatar

Ard 2021-11-19 54.177.130.141

Sain tuuhch garch irj baigaad bayartai bna.

Avatar

уншигч 2021-11-19 139.5.216.99

Тэр Чулуун гээд нөхөр бас л нээх сайхан ярьж байшаад д ларга сэтэр зүүгээд л архивийн монглын түүхийг хятадуудад бараг зүгээр өгчихсөн . Энэ улсыг бүгд л хувааж идээд дуусах нь Түүхч судлаач нэртэй хулгайчуудад итгэхгүйл байна шүү.Өөрд чинь бас итгэхгүйл байна шүү.

Avatar

Зочин 2021-11-19 185.220.100.253

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-19 66.181.180.44

Таниулан сурталчлах ажлыг төр нь хийхтэй манатай, ойлгох ухаан сэхээ алга, цавчаа мавчаагаараа хөөцөлдөөд

Avatar

Зочин 2021-11-19 192.82.67.247

Мундаг эрдэмтэн бна . Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-11-19 66.181.161.56

Манай төрийн тэргүүн \ өмнөхүүд ч адилдаа адил годилдоо годил \ тийм наана цааныг бодохгүй ээ , яаж ч бодохов дээ хөөрхөс , зүгээр л Чингэстэй юм хийчихвэл магтуулана , мод таричихад юу нь буруу байхав г . м сайхан сэтгэлээр – цээжний бангаар л туушиндаж байгаа улс – юу нь ч буруу байхав … Авлигыг устгана , үзүүлээд өгнө ч билүү хоосон сүрданзантаж байснаас хамаагүй дээр …

Avatar

Уншигч 2021-11-19 192.82.76.11

Д.Анхбаяр доктордоо амжилт хүсье! Тана шиг эрдэмтэн байгаа учраас Монголын ирээдүйд гэрэл харагдаж байна. Бурууг бөхөөгийн төлөөх тэмцэлд чинь амжилт хүсье.

Avatar

Уншигч 2021-11-19 192.82.76.11

Анхбаяр доктортоо томоос том амжилт хүсье. Тана шиг хүмүүс байгаа учраас Монголын ирээдүйд итгэл төрдөг шүү.

Avatar

Зочин 2021-11-19 202.9.40.58

Ойрад Монголчуудын түүхийг маш сайн судалж олон эрдэмтэдийг бэлтгэн гаргах хэрэгтэй байна. Ялангуяа ОХУ болон БНХАУ-д суралцсан эрдэмтдийг сурган гаргах хэрэгтэй. Хятад, Орос хэл дээр Ойрадын түүхэн баримт их бий. зүүнгарын түүх бол Монголчуудын түүх байтал хэд хэдэн телевизээр зүүнгарчуудыг хядаж алж байгаа Казахын киног хэд хэдэн удаа гаргасан. Тэд нартай хариуцлага тооцох хэрэгтэй. Түүхийн хичээлийг маш сайн заах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-11-19 202.9.40.58

Энэ залууд манжийн үеийн Монголын түүхэн баримтыг ямар ч шалгалт боловсруулалт хийлгүй БНХАУ-д өгсөн түүхч Чулуун болон нөгөө нэг нөхөр нар маш муу. Чулууныг эх орноосоо урвасанд тооцож болно.Манжийн үеийн манай баримтаар монголчуудыг юу гэж ч гүтгэж түүхийг нь гуйвуулж болно. Чингис хааны музейд 12-р зуунд монголчууд дэлхийн хөгжлийг тодорхойлж дэлхийн эзэн байсныг харуулж, нотолсон баримт тавих хэрэгтэй. Казахууд Монголчуудын түүхийн тусгаар тогтнолын гол дайсан болоод байна.

Avatar

Зочин 2021-11-19 103.26.195.213

Бүх юмыг 100 жил гээд байгаа чинь мидаак МАН-ынхны ПИАР шүү дээ. Ямар ч олон 100 жилийн зурагт самбар, үзүүлэн, ёслол гаргасан юм бэ дээ.

Avatar

Зочин 2021-11-19 64.119.18.163

youtube дээр казакууд Чингис хааныг казах болгох гэж зөндөө бичлэг хийж тавьдаг. Тэрний доор нь ёстой солиорсон комментууд дүүрэн. Яаж ийж байгаад л Чингис бол казак, түрэг гэж л батлах зорилготой. Оросоор хийсэн бичлэгүүд дээр бол хөөрхий буриадууд л үзэлцэж байдаг. Ер нь Казахстаны төрийн бодлого. Үндэслэлтэйгээр эрдэмтдээрээ няцаалгаж байхгүй бол нөгөө худал үгийг 1000 давтвал үнэн болдог аргаар явах вий дээ л гэж харах юм. Ёс зүйтэй, зөв залуу эрдэмтдээ дэмжих хэрэгтэй. Ичгүүргүй, уьайгүй Чу

Avatar

Зочин 2021-11-19 64.119.18.163

ичгүүргүй, увайгүй, хувийн жижигхээн эрх ашгийн төлөө түүхээ худалдаж байгаа Чулуун мэтийн амьтдыг байх газар нь л байлгах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-19 5.229.98.213

Харин ч ингэж зоригтой дугарч, анхааруулж, болохгүй байгаа хүмүүстэй ил тод тэмцэж байгаа түүхч байгаад хичнээн их баярлах ёстой гээч! Дуугүй хамт хуваалцаж идээд, эсвэл хэдэн төгрөгөөр амаа даруулаад суухгүй байгаад нь ядаж баяр хүргээч!

Avatar

Зочин 2021-11-19 5.229.98.213

Гадаадын улсууд түүхтэй байх гэж яаж улайрч, дайрч байгааг та нар жоохон нүдээ нээгээд уншаач, ойлгооч! Хятад, Казакстан, Турк, Орос манай түүхийг ямар их булаацалддаг гэж бодож байна. Өөдөөс харж байгаад ичихгүй манайх гэж хэлдэг шүү. Бүр улс, төр засагтаа гомдож уйлмаар санагддаг. Манайх үнэхээр агуу түүхтэй улс, гэвч одоо байгаа арчаагүй төр засгаас болоод биднийг дээрэлхэж байна шүү дээ! Бидний түүхийг булаах гэж улайрч байна!

Avatar

Түрэг судлаач 2021-11-19 146.70.16.51

Энэ нөхрөөс болж монголын түүх Туркуудын түүх болсон шү9. Монгол нутагт оршиж байсан Түрэгүүдийг Турк болгох тархи угаалтыг хийж байгаа хулгайч.

Avatar

Зочин 2021-11-19 5.229.98.213

Харин ч эсрэгээрээ анхааруулаад наад дээр чинь яриад биччихсэн байна малаа! Наад хүнийхээ тэгж гуйвуулж бичсэн, ярьсан нийтлэл, өгүүллийг энд тэгвэл хуваалцаач!

Avatar

Зочин 2021-11-19 103.26.194.126

Mash mundag medlegtei

Avatar

Зочин 2021-11-19 66.181.161.102

энэ хүн харин их зөв өнцгөөс ярьдаг шүү

Avatar

зочин 2021-11-19 202.21.108.18

мундаг байна. Маш зөв ярьж байна даа. дэмжиж байна

Avatar

Зочин 2021-11-19 203.23.49.196

Зочны микээ сайжруулчвал

Avatar

Onoch 2021-11-19 66.181.161.8

Гоё

Avatar

Зочин 2021-11-19 66.181.176.135

Оспаныг үндэсний баатар гээд зогсож байдаг доктортой улс биз дээ

Avatar

УНШИГЧ 2021-11-19 202.9.46.230

ДЭМЖИЖ БАЙНА. ЭРДМИЙН ХҮН ШИГ ӨГҮҮЛЖЭЭ

Avatar

Зочин 2021-11-19 103.111.68.3

Маш зөв. Ийм хүнээ түүхийн салбарын бодлого , үйл ажиллагааг зохицуулахад ашиглах хэрэгтэй. Казакуудын Youtube дээр гаргасан өөрсдийн түүхийн тухай цувралууд дандаа Монголын түүхийг казакийн түүх болгосон ярьсан ноцтой байдал үүсээд байна. Энэ тухай төр засаг минь дугараачээ

Avatar

Зочин 2021-11-19 192.82.87.18

За чамд баярлаж байна аа. Чи жинхэнэ Монгол хүн,жинхэнэ Монгол эр хүн,жинхэнэ Монгол эрдэмтэн байна. Улам их амжилт хүсье. Эцэг өвгөд,элэнц хуланцууд минь ийм л үг хэлэх байсан болов уу. Хувиа бодож монголоо худалдсан Чулуун шиг юмнуудын балгийг улам гүнзгийхэн дэлгээд өг. Дахин баяр хүргэе.

Avatar

Монгол хүн 2021-11-19 202.126.89.56

Бидэнд гаднаас эрээн чамин хог зөөхөөс өөр ямар ч үнэт зүйл алга

Avatar

Зочин 2021-11-19 202.9.41.79

МУНДАГ ЗАЛУУ БНА. ХАРИН ТИЙМЭЭ МАНГАРУУД ХАМАГ ТҮҮХИЙГ ӨӨРТӨӨ ӨМЧИЛЖ АВААД ХАМАГ САЙН САЙХАН 21 ОНООС ЭХЭЛСЭН ГЭСЭН ТҮҮХИЙГ ЗОХИОГООД БИД НАРТ ИТГҮҮЛЦЭН ШДЭЭ. ЕР НЬ МОНГОЛЧУУДЫН ХИЙМОРЬ СҮЛД НЬ БӨХӨӨД УДАЖ БНА ДАА. МӨДДӨӨ СЭРГЭХГҮЙ БИЗ.

Avatar

Зочин 2021-11-19 202.131.240.147

Мэдлэг өндөртэй, олон хэл эзэмшсэн, мундаг залуу. Сайн эрдэмтэн, жинхэнэ түүхч хүн дээ. Баяр хүргэе

Avatar

Зочин 2021-11-19 202.55.188.107

Barag ezeltsiim bishuu

Avatar

Зочин 2021-11-19 1.230.76.219

Монголчуудыг солонгост дураараа алж дээрэлхэж зодож хүчиндэж байхад бүгд чинь чимээгүй. Золбин нохойнууд болж

Avatar

Зочин 2021-11-19 202.21.118.250

сонсох арга алга, нэгдүгээр танайх видео сайт бишээ, мэдээний сайт, сайхан буулгаад яриа болгочихгүй. Хоёрт, танайд техникийн ч ур чадварын ч боломж алга байна. Ид халуун сайхан сэдэв дээр юу ч чадахгүй давхиж ороод баллаад хаячихлаа. Чаддаг улсууд нь уг байгаа байх. Чадахгүй байх, тэрийгээ мэдэхгүй байх нь аль аль талдаа ч их л хохиролтой байгаа юм даа

Avatar

Зочин 2021-11-19 103.26.194.126

Bid iimerhuu zaluuchuudaa demjij ajillah heregtei shuu,kazakuud ,hyataduud,zarim orosuud hurtel mongoliin tuuhiig guivuulj uursdiin bolgoh gesen handlaga mash ih bn,bidpers bolon arab sudlal hunnu sudlaliig mash ih saijruulah shaardlagatai,hunnu guren,dogolon tumur haan geh metiin uursdiin uvug deedsiin sudalgaag bid l hiij delhiid huchtei gargaj irehgui bol uur tuuniig hiih hun baihgui busad tuuhchid,ulsuud guivuulaad l uursdiin bolgood bichine shuu

Avatar

Зочин 2021-11-19 103.26.193.128

Hyatad bolon kazakhstanaas tvvhee hamgaalaalah heregtei boljee. Kazakkkhyyd odoo bvr davarch gvitslee. You tube-r dvvren oros hel deer hasagyyd mongol yls stalini ved vvssen , bid mogolchyydin ydam bolohoos odoogiin mongolchyyd bol 13 zyyni veiin mongolyydin ydam bish, ted manj, hyatad, tuvd garaltai hvmvvs odoogiin mongolin nytagt irj syyrishsan hyatad ygsaani hvmvvs bidnii uvug deedsiin nytagt (hasagyydiin nytagt) syyrishin amidarsan ychirrsas mongolin nytag bol hasagyydin yygyyl nytag gejee.

Avatar

Зочин 2021-11-19 66.181.182.90

aanhaa mun yumuu nad shig tsarai muutai gar bnsht

Avatar

Zochin 2021-11-19 202.126.89.161

Mundag. Hurelsuhee iim zaluusaa demjeech ee

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.156

Гэхдээ Монгол улс Оросын Алс дорнод муж байсан бол бид өнөөдөр илүү азжаргалтай амьдрах байлаа.

Avatar

Зочин 2021-11-19 103.26.194.126

chi l ochij orosuudiin bool bolood har bor ajliig ni hiij ug maqlaa

Avatar

З 2021-11-19 66.181.180.44

Эрлийзүүд ийг адилхан л боол болгоношдээ, мөрөөдвөө

Avatar

Зочин 2021-11-19 174.195.200.205

zov l heljee

Avatar

Зочин 2021-11-19 192.82.78.115

Хэлэх цэцэрхэхээс илүү, хийж бүтээх нь чухал. Хэн ч юу ч мөрөөдөж болно.Гол нь бодитоор сэтгэж түүнийг хэрэгжүүлдэг болох Энэ талаар бусдын жишээг авмаар.Бидний авторитари, захиргаадалтын дэглэмтэй гэж үзэн яддаг Хятадууд бүтээн байгуулалтыг ямар гайхамшигтай хийж ,хөгжиж урагшлаж,ядуурлаас ангижирч байна вэ..20-30 км замыг ганцхан шөнийн дотор хуулж царддаг,олон давхар байшинг хэдхэн өдрийн дотор буулгаад босгодог гм.Хоосон цэцэрхэл биш хөдөлмөр бүтээлийг үнэлж бахархаж суралцмаар .

Avatar

Зочин 2021-11-19 64.119.20.192

BID MONGOL SUDLALD MUNGU HAYAH TSAG BOLSON..

Avatar

зочин 2021-11-19 202.21.127.160

ийм гэгээлэг залуу үе гарч ирж байгаад баяртай байна. амжилт

Avatar

Зочин 2021-11-19 202.21.118.250

түүхэндээ, эрэг
усыг нь шахахгүй бол байгаал байна даа

Avatar

Зочин 2021-11-19 64.119.29.142

Энэ залуу их туйлшрах юм даа.

Avatar

Зочин 2021-11-19 5.229.98.213

Ta sorog talaas ni harj bga blhop tuilshirah gj harj bga ym. Ngo talaas ni harwal tuushtai gj haragdah uchirtai ym.

Avatar

J. Erka 2021-11-19 66.181.160.29

Монголын үнэт зүйл байгаа, байсан, байх ч болно. Манай залуу сэтгэл нь жаахан бухимдсандаа л "хатуухан" хэлчих шиг боллоо. Гэхдээ бодит байдал дээр Монгол судлал, Чингис ханы судлал ямар түвшинд байгаад шүүмжлэлтэй хандсан нь буруу биш шүү дээ.
Чингис маань байгаагүй бол бидний хэн ч энэ нутагт байхгүй байх л байсан … Чингис хаан бол Монголын, Монголын ард түмний өмч билээ. Судлая, нотлоё, мэтгэлцэе … Чингис хааныг Оросын өвөр байгаль, Хятадын өвөр монгол, Казахын тал нутгаас олж чадахгүй

Avatar

Зочин 2021-11-19 124.158.70.86

Энэ Д.Анхбаяр гэгээн сэтгэлтэй сайн залуу. Тэр түүхээ зардаг жэнко Чулуун эвгүй муухайн нөхөр.

Avatar

Зочин 2021-11-19 66.181.177.73

Энэ залуугийн яриа маш зөв. Гэхдээ судалгааны ажил хэвлэгдээд, салбарын эрдэмтэд нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгж байж бодлогод нөлөөлж болно. Зүгээр л сайхан ярих хангалтгүй шүү.

Avatar

Зочин 2021-11-19 5.229.98.213

Сайхан яриа огт байхгүй, гашуун бөгөөд үнэн бас хатуу яриа л байна!

Avatar

Зочин 2021-11-19 202.21.118.250

явцуурууруулж, түүхэндээ, Яэгаад

зассан юм шиг байна, тэхдээ л алдаа байна даа. Уг нь сонирхолтой яриа байна, түүхий байдал чинь гутаагаад байна

Avatar

Яг үнэн 2021-11-19 192.82.77.118

Үнэт зүйлгүй Монголыг эзлэх шиг амархан юм байхгүй

Avatar

Зочин 2021-11-19 66.181.170.110

Энэ залуу тун дажгүй боловсролтой, мэргэжилдээ үнэнч залуу юм шиг байгаан. Энд ярьсан асуудлыг төр засаг анхаарах үзэх л асуудал тавьсан байна. Бид ямар түүхтэй ард түмэн билээ гэдгээ мэдэх үүрэгтэй дээ үр ач хойчийнхоо өмнө

Avatar

Зочин 2021-11-19 66.181.186.52

ҮНЭН ШҮҮ ЭНЭ ЗАЛУУ ТЭР ХУЛГАЙЧ УРВАГЧИЙГ ЗОГСООХ ГЭЖ МӨН ИХ ХИЧЭЭСЭН ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж