Хэлэлцээ удааширвал өрөө тэглүүлэх “мөрөөдөл” талаар болно

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Хэлэлцээ удааширвал өрөө тэглүүлэх “мөрөөдөл” талаар болно

Хэлэлцээ удааширвал өрөө тэглүүлэх “мөрөөдөл” талаар болно

“Оюутолгой” Монгол Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын үндсэн суваг болсон. Хүссэн ч, эс хүссэн ч манай улсын эдийн засаг “Оюутолгой” дээр суурилж байгаа нь нууц биш. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улс, “Рио Тинто” компани хооронд үүсээд буй маргаан хэрхэн шийдвэрлэгдэхийг анхааралтай ажигласаар байна. Өнөөдрийн байдлаар хоёр тал тодорхой шийдэлд хүрч чадаагүй, яриа хэлэлцээнд хэзээ эцсийн цэг тавигдах нь тодорхойгүй хэвээр.

Засгийн газар “Рио Тинто”-гийн саналыг хүлээж авах эсэхээ шийдэж ядаж байгаа энэ үед бусад тоглогчид зах зээлд идэвхжиж, өр тэглэх мөрөөдлийг замхруулж болзошгүй байгаа аж.

“Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 9.3 хувийг эзэмшдэг, жижиг хувьцаа эзэмшигчдийн хамгийн том болох “Pentwater Capital Management” тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд захидал хүргүүлсэн. Захидалдаа жижиг хувьцаа эзэмшигчид “Оюутолгой” төслийн далд уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа хойшлох тусам “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Монгол Улсын Засгийн газартай адил хохирч байгааг онцолсон билээ.

“Туркойз хилл ресурс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид “Рио Тинто”-г Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газрыг бүх үүрэг, хариуцлагаас чөлөөллөө гэж буруутгадаг.

Мөн “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газарт буулт хийснийг эсэргүүцэж, тэр ч бүү хэл өөрсдөө ч тодорхой хэмжээний “төлбөр” авах эрхтэй гэж барьцсан өнгө аяс бүхий захидал илгээсэн нь анхаарал татаж эхлэв.

Засгийн газрын хувьд өөрт оногдох өр зээлээ тэглүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа билээ. Гэвч энэ нь ажил хэрэг болох нь эргэлзээтэйг энэ захидал харуулжээ.

“Рио Тинто” компани өөрт байгаа эрх мэдлийнхээ хүрээнд боломжит саналыг тавьсан, энэнээс цааш хэтэрвэл жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудалтай тулгарна. Энэ нь асуудал “бишдэх”-ийн дохио өгч буй тул Засгийн газартай хийх хэлэлцээг амархан урагшлуулах боломжгүйгээ илэрхийлснийг эх сурвалж мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж