Сурвалжлага: Бараа хомсдож, үнэ нь тэнгэрт хадав | News.MN

Сурвалжлага: Бараа хомсдож, үнэ нь тэнгэрт хадав

Сурвалжлага: Бараа хомсдож, үнэ нь тэнгэрт хадав

Сурвалжлага: Бараа хомсдож, үнэ нь тэнгэрт хадав

Бидний хэлж заншсанаар эхлээд гурав, дөрөвдүгээр хорооллын барааны төвүүд орлоо. Цагийн сайханд 1000 нэрийн барааны дэлгүүр худалдан авагч ихтэй байдагсан. Ажлын өдөр болоод ч тэрүү хүний хөдөлгөөн цөөтэй, лангуун дээр наймаачдаас гадна ганц нэгхэн хүн бараа сонирхож харагдана.  Худалдаачид өмнөх жилүүдэд авсан зарагдаагүй бараагаа дэлгэжээ. Шинээр бараа татан авах боломжгүй болсон гэнэ. Сонголтгүй, загвар муутай, размергүй болсон учраас худалдан авалт ч буурчээ. Тус худалдааны төвд өвлийн куртикны дундаж үнэ нь 200-250 мянган төгрөг, өвлийн гутал 180 мянгаас эхлээд 350 мянган төгрөгийн үнэтэй байна. Өмд, цамцны үнийг ч тодорхой хэмжээгээр нэмсэн гэв. Өвлийн зузаан дотуур өмд 20-40 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Хуучин бараагаа зарж байгаа гэх атал, урд хил хаасан учраас гэх тайлбар хэлэх нь хачирхайлтай.  Худалдаачид хил нээгдэхийг бүгд хүлээж байгаагаа хэлэх. Сүүлийн хоёр жил өөрсдөө явж авч чадахаа байсан тул ихэнхдээ урд хөршид байх "түнш" рүүгээ захиалж байсан аж. Харин сүүлийн сар гаруйн хугацаанд урд хөрш рүүгээ захиалаад ч бараа нийлүүлэгдэхээ больжээ.

Том дэлгүүрүүд бараагаа онгоцоор татан авчирч байгаа бол жижиг худалдаачдын захиалга Эрээн дээр гацаад уджээ. Аль зунаар шахуу захиалсан бараа нь одоо хүртэл ирээгүй байгааг ч зарим худалдаачид хэлж байна. Тиймээс ачаагаа вагоноор татаж авах санал холбогдох яам агентлагуудад гаргах хүсэлтэй байгаа аж. Ачааны вагоны бараагаа татвал ачааны машинаас тээврийн зардал харьцангуй бага гарах гэнэ.

БАРААНЫ ХОМСДОЛ ҮҮСЧИХСЭН

Тус төвд 10 жил лангуу ажиллуулж буй худалдагч С.Баяраа хэлэхдээ" Бараа улам сонголтгүй болж байна. Манай лангуун дээр дотуур өмд их зарагддаг. Одоо байгаа бараагаа шахаад дуусгах бодолтой байна.  Манайх 10 гаруй жил ажиллачихсан өөрсдийн гэсэн худалдан авагчтай болчихсон. Хүмүүс ирээд бэлэн хувцас авах гэхээр размер байхгүй, сонголтгүй гэх бэрхшээл зөндөө байна. Хил нээгдэхийг хүлээж сууна. Бүх түрээслэгчид алдагдал амсч байгаа. Барааны хомсдол үүсчихсэн, бараа гүйхгүй бол түрээсээ төлнө гэдэг хэцүү байна.  Манайх үнээ нэмээгүй. Бараагаа өнгөрсөн жилийнх нь үнээрээ зарж байна. Өмнө нэг хайрцаг бараа урдаас 30-40 мянгад ороод ирдэг байсан бол одоо тав дахин нэмэгдсэн. Зөвхөн урд хөрш хилээ хааснаас болж үнэ нэмэгдэж буй. Үнэ нэмэгдсэн нь бензиний үнийн өсөлттэй хамаагүй. Энэ хавийнхан ярьж байгаачлан бараагаа ачааны том вагоноор татах талаар холбогдох хүмүүст хандах бодолтой байна" гэв.

Харин худалдагч Б.Энхзаяа ийм асуудал үүсч магадгүй гээд зунаар бараагаа захиалаад авчихсан байна. Гэхдээ ирэх хавар барааны хомсдол жинхэнэ утгаараа нүүрлэх байх гэв. Учир нь хил хэзээ нээх нь тодорхойгүй байгаа болохоор.  Каргоны үнэ эрс өссөн учраас Б.Энхзаяа барааны үнийг нэмсэн гэв.  Түүний зарж байгаа эрэгтэй куртик дундаж нь  200 мянга, дээд тал нь 280 мянга байв.  Тус худалдааны төвийн түрээс нь өндөр, ойролцоогоор 1-1.1 сая төгрөгийн хооронд байдаг аж. Худалдагч О. Отгоо "Угаасаа бараа хомсдолд орчихсон. Захиалсан бараа хил онгойхоор ирнэ гэвэл улирал нь бараг дуусчих байх. Өнгөрсөн жил хөл хорио гээд алдагдал хүлээсэн хүмүүс бий. Энэ жил захиалсан бараа чимээгүй хэзээ ч ирэх юм бүү мэд. Бараа захиалсан хүмүүс бидэнд хамаагүй каргонд хүргээд өгчихсөн гэдэг хариу хэлдэг. Худалдан авалт тааруу, хүн цөөтэй байна. Дундаж эрэгтэй куртик 200 мянгатай байна. Мөнгөө буцааж авна гэж байхгүй. Тэгээд л алдагдал хүлээдэг" гэлээ.

БАРААНЫ СОНГОЛТГҮЙ БОДЧИХВОЛ НЭГ ЁСОНДОО “ШАТАХААС” ӨӨР АРГАГҮЙ

Э.ЭНХБАТ:

-Хил хаалттай болохоор хүмүүс барааны үнийг яалт ч үгүй нэмж байна. Өнгөрсөн жил хил нээлттэй сонголттой байхад тодорхой хэмжээнд үнээ бууруулаад өгдөг байсан. Энэ жилийн хувьд сонголт маш муу байна. Хоёрдугаарт, куртикны үнэ маш үнэтэй болсон. Хамгийн багадаа 180 мянгатай, дундаж куртка 200-280 мянгын хооронд байна. Худалдан авалт байх нь байна. Гэхдээ сайн биш. Алдагдал маш их байна. Түрээс төлж байгаа учраас барааны сонголтгүй бодчихвол нэг ёсондоо “шатаад” л байж байна. Каргоны үнэ нэмэгдсэн. Урьд нь 85 мянгаар авдаг байсан ачаа энэ жил 140 мянга болчихсон. Цаашдаа байгаагаа зараад суухаас өөр ямар ч сонголт байхгүй.

ӨДӨРТ ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨХИЙН ТӨЛӨӨ Л СУУЖ БАЙНА

Б.ЭНХ-АМГАЛАН:

-Бид алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Өнгөрсөн жил бид бараагаа зарж чадаагүй гацсан. Тэгээд өрөнд ороод банкны зээлээ төлж чадаагүй. Арай гэж үйл ажиллагаа сэргээд бараагаа захиалчихсан байхад гацчихлаа. Хүн юм ирээд асууна, размер байхгүй гэдэг. Бид өдөрт түрээсээ төлөхийн төлөө л сууж байна. Орлого байхгүй байна. Бид төрөөс халамж нэхээгүй. Өөрсдийнхөө бор зүрхээрээ явдаг хүмүүс. Гэтэл ийм байдалтай хоёр жил явлаа. Одоо өрнөөс өрний хооронд явж байна. Хэдэн жилийн өмнө хуримтлалтай байсан бол одоо өрөндөө өгөөд таарч байна. Худалдан авалт юу ч байхгүй бие биенийхээ лангуугаар орж гарсан шигээ байна. Орой хүүхдэдээ талх авч чадахгүй л буцдаг.  Энэ бол цэвэр төр засгийн удирдлагын буруу. Дундаж давхаргаа няц гишгэж байна. Мөнгө ч үгүй бараа ч үгүй сууж байна. Аравдугаар сарын 9-нд захиалсан бараа одоо хүртэл ирээгүй.

ХОНОГИЙН ХООЛНЫ МӨНГӨНӨӨСӨӨ ИЛҮҮ ГАРГАЖ ЧАДАХАА БАЙСАН

З.САЙНБИЛЭГ:

-Бид нар урагшаа бараагаа захиалаад авдаг байсан бол одоо түгжигдсэн болохоор бөөний төвүүдээс бараа авч байна. Бөөний төвүүдийн бараа хязгаартай учраас дуусчихдаг. Тэгээд хувь хүнээс авахаар үнээ нэмчихдэг. Жишээ нь хуучин 7500-гаар авдаг байсан өмд 15 мянга болсон.

Нарантуулын бараа хомсдолд ороод ирэхээр үлдсэн бараан дээрээ ахиад мөнгө нэмээд нөгөө 15 мянгаар авч байсан өмд 20 мянга болчихсон байсан. Нэг өмдөнд дор хаяж 5000 төгрөг нэмдэг. Худалдан авагчид үнэхээр бухимдалтай байна. “Энэ бараа чинь ямар аймар үнэтэй юм, үнэ нь дийлдэхээ больчихсон, яагаад ингээд өмсчихсөн юм” гээд бидэнд бухимдлаа гаргадаг. Хятадын талаас эрүүл мэндээ бодоод хилээ  хаагаад арга хэмжээ авч байгаа нь зөв. Гэхдээ Монголын Засгийн газар үнэхээр байна. Байг гэхэд хил дээр гацсан барааг оруулж ирж болно шүү дээ. Тийм арчаагүй засаг төртэй байна. Бидний хувьд “хоолоо” болгон уу гэхээс илүү гаргаж чадахаа байсан. Өдөрт 50-60 мянган төгрөгийн ашигтай байна. Цахилгаан дулаан төлөхгүй байгаа тулдаа болж байна.

НЭГ ЦАГ, НЭГ МИНУТ Ч АЛДАХГҮЙГЭЭР БНХАУ-ААС БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ТАТАХ ШААРДЛАГАТАЙ

Худалдагч авагчид зовлон бэрхшээлээ ийнхүү ярьж байна. Тэгвэл хил дээрх ачаа бараа хэзээ ирэх талаар Сангийн сайд Б.Жавхлан энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд дараах мэдээллийг өгсөн билээ.

Тэрбээр "Гашуунсухайт боомт, Ганц мод боомтын хооронд чингэлэг тээвэр, нүүрс тээвэрлэх журам гарсан. Үүний хүрээнд чингэлэгт тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 600-аад тээврийн хэрэгсэл урагшаа нүүрс тээвэрлэж байна. Цаашид тээврийн хэрэгслийн тоог шат дараатай нэмнэ гэж үзэж байна.

Замын-Үүд боомтын хувьд төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна. Харин авто тээврийн үйл ажиллагаа зогссон байдалтай байна. БНХАУ-ын зүгээс хоёр улсын хилийн цэг дээр чингэлэгтэй бараа тавьж манайхаас тавцант чингэлэгээр татаж авах шийдэлд хүрсэн. Хэрэв Эрээн хотод 20 хоногийн дотор Covid-19 илрэхгүй бол бараа материалаа дээрх байдлаар харилцан татахаар тохиролцсон. Хил дээр гацаад буй бараа, бүтээгдэхүүн бол зөвхөн Замын-Үүд боомтын асуудал биш. Энэ бол 3 сая хүний асуудал. Эдийн засаг, инфляцид маш их нөлөөлнө. Тиймээс нэг цаг, нэг минут ч алдахгүйгээр БНХАУ-аас бараа татах шаардлагатай байна. Түүхий эдийн үнэ боломжийн байгаа энэ үед нүүрс, зэсийг аль болох их хэмжээгээр экспортлоно гэсэн зорилт тавьж байна" гэлээ.

ДОТООДОО ХҮНСНИЙ НОГООГОО ТАРИАД, ХУВЦСАА ОЁЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ

Иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд бухимдалтай байгаа. Тухайлбал, цалин тэтгэвэр нэмэхгүй хирнээ бараа үнэ өсөхөөр урдах хоолоо залгуулахаас өөр аргагүйд хүрч байгааг хэлж байна.

Д.ТӨМӨРЦОГТ:

-Бараа бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдсэн. Ард түмнээ бодохгүй улс оронд юу болоод байгаа юм бэ. Манай төрийн удирдлагууд ямар сонин болчихсон юм. Та нар бүгд мэдэж байгаа. "Атар" талх Хятадаас орж ирдэггүй биз дээ. Гэтэл үнэ нь нэмэгдчихсэнд гайхаж байна. Худалдан авах чадвар яаж байдаг юм ажилгүй ард түмэнд. Ард түмнийг хамаг юмаараа хавчиж байна. Хил нээгдэхгүй бол боорцгоо хайрж идээд хуучны амьдралд орно доо. Ер нь дотоодоо хүнсний ногоо, хувцсаа оёж болдоггүй юм уу. Дээлээ оёж өмсөөд амьдарна шүү дээ. Арай  ч үхчихгүй байлгүй дээ.

Б.ЭНХ-ЧИМЭГ:

-Барааны үнэ бүгд нэмэгдсэн байна. Хоол хүнсэндээ зарцуулаад л дуусч байна. Манайд гэхэд нэг хүн ажил хийдэг. Цалингаас гадуур орлоготой байхгүй бол хэцүү байна.

 

 

 

 

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bolormaa 2021-11-19 98.206.171.17

Goë!

Avatar

Б,Ц 2021-11-19 192.82.86.97

Ардчил нэрээр үндсэний үүлдэрүүдийг минь МАН-АНийн эрх мэдэлтэй хулгайч нар луйварын аргаар хувьчлан авч Монгол ороны ийм арчаагүй байдалд хүргэсэн хүмүүс 30 жил Монгол төрөөр тоглож луйвар хулгай хийлсээр л байна

Avatar

Зочин 2021-11-19 185.220.102.243

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-19 202.21.107.33

Арьс нэхийгээ боловсруул, өөрсдөө ажил хий, чанар муутай х***а бараанд үнэ нэмж зардаг үе өнгөрч байгаа

Avatar

Зочин 2021-11-19 66.181.161.120

Нэхий дээлээ хөгжүүлээд ноосон эдлэлээ хэрэглээд л болно шүү дээ найзуудаа

Avatar

Зочин 2021-11-19 202.21.117.194

Ажил хийх хэрэгтэй. Хүний бараан дээр мөнгө нэмээд амар хялбар аргаар мөнгө хийж хүн шулдаг цаг өнгөрсөн. Хүмүүс онлайнаар захиалаад авчихдаг болмон. Үйлдвэрлэ, бүтээ, хий. Наймаа бол одоо явахгүй ээ

Avatar

Зочин 2021-11-19 202.21.109.53

naimaachidaas asuuhar dandaa ingej chaadag tee odoriin hool turee bla blaa yag unene aimaar mongo hiideg atsn baij joohon hil hagaaal bi joono boditoi chaamaar um dandaa hud chaana llrud

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.63

ULDEGDEL HOGO ZARJ DUSAD AZNI YM BISHU SUKA

Avatar

Зочин 2021-11-19 202.131.233.10

Зайл муу наймаачид

Avatar

иргзн 2021-11-19 202.179.24.17

ийм байдалд хүргэсэн Төр барьж байгаа МАН, ЗГ, Эрх мэдэлтэнгүүд Буруутай, Эрээн хаалгаа бариад өчнөөн олон хонож байхад МАН ЗГ юу ч хийхгүй зөвхөн Эрээн хаалгаа хэзээ нээхийг Хүлэээгээд өөр Гарц хайж олж ажиллахын оронд эсэргээрээ Хятадуудын шаардснаар Газар нутгаасаа нэг хэсгийг өгч Асуудлыг шийдэх гэж байгаа Урвагч МАН ЗГ-т Хариуцлага тооцох хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-11-19 64.119.18.242

Hyatadgui bol uhlee gesen hudlaa tarhi ugaaltaa zogsoovol yasiin news.mn??? Hutgan uimuileh bodlogotoi niitleluud bainga gargaj baina. Humuus iim unetei huvzas avahgui baih ni zov. Zaashdaa Hongkong-oos gesen hudlaa neriin dor hyatad hor shingesen daavuutai hog humuus oruulj irehee bolivol taarna. Kovidiin achaar humuust ene amidrald yu chuhal ve gedgiig oilgoh bolomj oldloo

Avatar

Монголжав 2021-11-19 192.82.67.154

Хятад бараа хомсдоход яасан их санаа зовоов, муусайн Хятадуудыг царай алдахгүй гэж унгас алдаад байсан яасан, хэдхэн хоног хилээ хаахад нь барьц алдаж бажига шааж байна уу

Avatar

Зочин 2021-11-19 192.82.78.115

Бараа таваар хомсдуулж , үнэ өсгөн,илүү ашиг хонжоо олж, бусдыг мөлжин, хувалз мэт сорж баяждаг нь дүр эсгэсэн ардчилагч, луйварчдын үндсэн төрх.Үүнийг хязгаарлах зохицуулах гэсэн хүмүүс, төрд ажиллагсадын эсрэг гүжир гүтгэлэг зохиож уулгалан дайрдаг.Үймээн самуун өдөөж төрийн чадвар эрх хэмжээг сулруулахыг оролддог.Эх орныхоо эрх ашгаас урвагчид.Дотоодын үйлдвэрлэлийг устгаж, гадаадын бараа оруулж дамлахыг хүсэгчид.Хөршүүдтэй байгуулсан харилцааг тасалж,улс орон иргэдээ хохороохыг хүсэгчид..

Avatar

ҮЙЛИЙН ҮР 🍀🍀🍀 2021-11-19 202.126.88.156

Хүн Төрлөхтөн Өөрсдийн Үйлдсэн Үйлийн Үрээр Зовлонд Унан Тарчилж бна…Байгалийн нөөцөө шавхан Байгаль дэлхийгээ Буртаглуулсан Үйлийн үр….

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.156

СОЛОНГОСЫН DAEWOO КОРПОРАЦИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ЭЗНИЙ БИЧСЭН НОМОН ДЭР ӨДӨР ХОНОГ АРГАЦААСАН БЭЛЭН БАРАА ТАВААР БӨӨНДӨЖ АВААД ЗАРАХ НЬ ЗӨВ, САЙН БИЗНЭС БИШЭЭ ГСН БСАН. МАССААРАА ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ Л БНАДАА….ЯМАР Ч ЮМАНД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ БОЛОХ ЧУХАЛ БНА…

Avatar

ЗОЧИН 2021-11-19 202.21.119.138

БАРАА АВАХГҮЙ ТҮР БАЙЖ БАЙЛ ДАА МОНГОЛЧУУД НЭГНЭЭСЭЭ ӨРСӨӨЛ ЮМ АВАХ ГЭЭЛ ДАЙРЧДГИЙН ХҮЛЭЭ УДАХГҮЙ ХИЛ НЭЭГДЭЖ БҮХ БАРАА ХЯМДАРНА

Avatar

Зочин 2021-11-19 202.126.89.172

Манай босоо хөхийнхөн бүгд нэхий куртка,үстэй дээл,савхин өмд,цамц өмсдөг.Савхин бандааж л тун хэцүү юм.

Avatar

Иргэг 2021-11-19 66.181.161.92

тэр Оюун эрдэнэ гэгч нь үгээ хэлээч ээ улсын ЕС санаатай юм бол Мангар юу ч мэдэхгүй мэдрэхгүй бацаан улсын ачааг үүрсэийгай Өмнө нь хулхи зугтдаг хурандаа бас баахан гай тарьчаад зугтаад одоо то яриад /тэрбум гэдэг тоог бичиж чадахгүй дээ болрвсролын чадамж нь/ алга брлсон Хууль хүчнийхнийг зөрчлийн хуулийн хамт Нямбаатар гэгч нь хариуцаж багаа Хэнтийн 3 тэнэгт төрийн жолоог атгуулаад чимээгүй суугааа иргэд хохь нь .

Avatar

Зочин 2021-11-19 71.191.175.143

Odoo zүгээр хялбархаан аргаар аргацаасан амьдралаасаа сал , өлсөж үзэцгээ !!!

Avatar

Зочин 2021-11-19 66.181.161.119

heregleenii bool bolj amidarhaa hezee bolih be nogoo tarih durguidee belen baastai hytad nogoo idej baigaa shuu mongold hiij boloh buh zuil deer tatvariig nemeh heregtee hedhen jiliin omno oros horigt oronguut buh hodoo aj ahiu jijig uildveruudiig huugui zeel ogch shiidej chadsan shuudee

Avatar

Зочин 2021-11-19 192.82.78.115

Шуналаас өөр юу ч сэтгэх чадваргүй, ардчилагч нэртэй хуурамч багаар ,үнэн нүүрээр халхалсан луйварч хулгайч,дээрэмчид хэрэв төрийн эрхэнд байсан бол манай улс өдийд,ковидын энэ хүнд үед, хөрөнгө мөнгөө идүүлж, өр зээлэнд унаж, улсын санхүү улайж, эдийн засаг сүйрч ,иргэдийн амьдрал доройтож, улс орон сөнөөх тийшээ хандах байсан.Азаар бид төрийн эрхэнд зөв хүмүүс сонгон ажиллуулж,одоогийн бэрхшээлийг харьцангуй хөнгөн давж, эдийн засаг сэргэх,амьдрал хэвийн горимд шилжих нөхцөл бүрдэж байна

Avatar

Зочин 2021-11-19 103.229.122.11

"Муу х***а" гэж харааж зүхээд байдаг нөгөө муу хятад нь хилээ түр хаахад бид яаж байна??? УИХ-ын гишүүд нь хүртэл хятадыг үзэн ядах үзэл түгээгчид!! БНХАУ-ын төр засаг дүлий маанаг биш учраас энэ бүгдийг сайн мэдэж байгаа боловч өсөрхөж муурхалгүй биднийг амь залгуулаад л байгаа!! Оросууд шатахуунаа таслахад хятадууд шатахуун өгч аминд орсон!! Хятадаас ирэх барааг 100% хаачихвал монголчууд бид өмсөх бандага ч үгүй хоцрох нь байна шүү!! Өөрсдөө юм хийдэг болъё!!!!

Avatar

Л.Лхагва 2021-11-19 103.26.193.79

Нэг өдөр ч алгасахгүй бид баялгийг өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй. Наймаагаар эдийн засаг сэхэнэ гэдэг эрсдэлтэй.

Avatar

Зочин 2021-11-19 64.119.18.163

баялаг нь тэгээд юу юм. Дээлээ оёё даавуу утас зүү ч алга, тэрийгээ хийх түүхий эд нь хаана байна, үйлдвэрийн тоног төхөөрөмж хаана байна, ажиллах мэргэжилтэй боловсон хүчин нь хаана байна. 1, 2 өдрийн, сарын, жилийн асуудал биш ээ. Нэг л их үйлдвэр ажиллуулах улсууд байх юм. Манай чадал хүрэхгүй ээ. Оёдлын үйлдвэр байлаа гэхэд гадаадаас брэнд хувцасны захиалга л авахгүй бол ашиггүй. Зах зээл маань өөрөөр хэлбэл хүн ам маань цөөхөн учраас дотоодын хэрэгцээг хангах үйлдвэрлэл явуулах боломжгүй.

Avatar

хүннү 2021-11-19 202.179.27.148

Бараа зөндөө байна. Худлаа юм бичхээ боль. Авар гэсэн бараагаа авч болно. Гадуур бараа элбэг байна. яХудлаа үнээ нэмэх л гэж хомсдол үүсгэж байна. Хороолол, Дүнжингарав, Ж молл, Гранд, Макс, Нарантуул битүү бараатай байна. Иргэд сонголтоо хиыгээд л ав.

Avatar

Зочин 2021-11-19 66.181.164.175

хуучин хувцасаа өмсцгөөе

Avatar

Ayaya 2021-11-19 192.82.76.113

Э. Ариунаа бичсэн мэдээгээ ядаж 1 уншаад эндээ оруулж бай л даа. Бүр уншаад ойлгох гэж ядчихлаа. Хэл алаад байх юм.

Avatar

Зочин 2021-11-19 203.91.115.50

Энэ засаг арай дэндүү байгаа. Ядаж хавар гацсан бараагаа татаж авч чадахгүй сууна гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2021-11-19 202.179.27.148

засаг ямар хамаатаы юм. яЧи чаддаг юм бол хятадтай ярь.

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.172

zovhon hunsnii nogoo yariad bh humuus yumaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж