“Мариинский театрт анх удаа морин хуур эгшиглэлээ” | News.MN

“Мариинский театрт анх удаа морин хуур эгшиглэлээ”

“Мариинский театрт анх удаа морин хуур эгшиглэлээ”

“Мариинский театрт анх удаа морин хуур эгшиглэлээ”

Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотноо алдарт "Мариинский" болон "Эрмитаж"-ийн концертын танхимд урилгаар тоглоод ирсэн. Тэд цар тахлын хүнд цаг үед амаргүй замыг туулж очсон ч дэлхийн сонгодог хөгжмийг хоёрхон чавхдасаар уянгалуулж, үзэгч олныг бишрүүлсэн сурагтай. Дэлхийд ганц гэгддэг Монголын морин хуурын чуулга ирэх онд ч гадаадад тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа талаар ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан дуулгасан юм. Ингээд түүнтэй тоглолтын тухай яриа өрнүүлсэнээ хүргэе.


-Тантай холбогдоход “Дөнгөж Оросын хилээр гарч байна” гэсэн. Та бүхэн сайн явж ирэв үү?

-Бид сайн явж ирлээ. Цар тахлын улмаас олон улсын нислэг байхгүй нэлээд хол зам тууллаа. Эндээсээ Алтанбулаг хүрч, хоёр километр явганаар алхан хил гарсан. Тэгээд автобусанд сууж, Улаан-Үдэд хонон, маргааш нь Новосибирск хүрсэн. Тэндээсээ цаашаа Санкт-Петербургт очсон. Буцахдаа яг тэр маршрутаараа явлаа.

Хоёр жил хөл хорионд байсан бидний хувьд хил гарч буй анхны тоглолт байлаа. Нөгөө талаараа ОХУ-ын сонгодог урлагийн их тайз гэдэг утгаараа их хүндэтгэлтэй, сэтгэл тавьж очих ёстой. Тийм учраас энэ бүхэн бэрхшээл байсангүй. Эргээд бодоход дурсамжтай сайхан тоглолт боллоо.

-Тоглолтын талаарх сонин сайхнаас ярихгүй юу?

-ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиож буй. Түүхэн ойн хүрээнд Н.К.Рерихийн гэр музейн захирал Б.Янжмаа ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгад тавьсан. Ийм хүнд цаг үед 50-иад хүний бүрэлдэхүүнтэй чуулга тоглуулна гэдэг амаргүй. Зөвхөн хоёр орны харилцаа гэхээс илүү Монголын хөгжмийн урлаг, театрын урлаг энэ 100 жилийн хугацаанд хэрхэн хөгжиж, ямар ололт амжилтад хүрснийг бүрэн харуулах гол зорилго байлаа. Орос ахан дүүс маань Монголд сонгодог урлагийн анхны суурийг тавьсан шүү дээ.

Тэр утгаараа концертын программын сонголт дээр сайн ярилцаж, тоглох уран бүтээлүүдээ сонгосон. Тодруулбал, том хэлбэрийн бүтээл, уламжлалт бүтээл, оросын алдартай цаг үеийн дуунууд, бүрэлдэхүүний хувьд дан ганц чуулгаараа бус ятгын дөрвөл, морин хуурчид, утсан хөгжмийн дөрвөн гэсэн задаргаатай академик түвшний уран бүтээлүүдийг сонгосон.

-Заримаас нь нэр дурдвал?

-Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуурын тавдугаар концерт” гэж баруун монгол аялгатай сүүлд зохиосон сайхан бүтээл бий. Тэр концертыг үзэгчид маш сайхан хүлээж авсан. Дуурь, бүжгийн эрдмийн театрын Б.Энхнаран, Б.Монголхүү гээд хоёр дуучин маань хамт явсан. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны ардын дууны хоёр найруулга, болон Х.Алтангэрэлийн Морин хуурын чуулгад зориулсан том хэлбэрийн оркестрын концертыг анх удаа тоглолоо. Тэгээд уртын дуу, морин хуурын дөрвөл гэх мэт…

-Үзэгчид хэрхэн хүлээж авав?

-Нэг сонин юм ярихад Мариинский театрт зөвхөн сонгодог хөгжим эгшиглэдэг. Тус театрын удирдаач театрын тайзнаа ямар бүтээл тоглуулахыг шийддэг. Энэ шийдвэрийг гаргахдаа өөрсдөө ч гэсэн маш их болгоомжилж байсан. Театрын тайзнаа уламжлалт ардын хөгжмийг тоглуулах нь зөв үү, буруу юу гэж. Сая тоглолтын дараагаар Монгол дахь Н.К.Рерихийн гэр музейд албан бичгээр талархал ирүүлсэн гэсэн. Уг талархалд “Бид маш их айж, эмээж байсан. Гэхдээ маш зөв шийдвэр гаргасан гэдгийг талархалтайгаар илэрхийлье” гэсэн.

Улсын филармонид 1983-1985 онд удирдаачаар ажиллаж байсан ОХУ-ын уран бүтээлч бидний тоглолтыг сонирхож ирсэн. Тэр хүн тоглолтын дараа тайзан дээр гарч ирж, бүгдэд нь баяр хүргэсэн. Тэрбээр “Би ийм тоглолт үзнэ гэж төсөөлөөгүй. Нэг сонсохоор симфони оркестр дугарч байгаа юм шиг санагдлаа. Миний хайртай Монголын хээр талыг бүрэн мэдрүүлж чадлаа. Уламжлал шинэчлэлийг хослуулсан хөгжмийн чуулга юм байна” гэж хэлсэн. Тоглолтыг үзэхээр хөгжмийн судлаачид, монгол судлаачид хүрэлцэн ирсэн байсан. Зарим нь бидэнтэй ирж уулзаж, цахим хуудаснаа том нийтлэлүүд бичсэн байна лээ.

-Цар тахлын улмаас соёл урлагийн байгууллагууд нам жим байлаа. Морин хуурын чуулгын уран бүтээлчид их залуужсан харагдаж байна?

-Бид нэлээд өргөжлөө. Хөгжмийн нарийн дугаралтаасаа шалтгаалаад орон тоогоо нэмэх шаардлагатай байгаа. Орчин цагийн хөгжмийн бүтээлүүд их хүч, басс шаарддаг болсон. Дугаралтын хувьд илүү нарийн зохицол хэрэгтэй. Чуулгын хувьд залуусаар цус сэлбэсэн. Гэхдээ сүүлийн хоёр жил ямар ч хөдөлгөөн ороогүй. Одоо үүсгэн байгуулагчдаас долоо, найман хүн л үлдэж. Цаашид төлөвлөж буй гадаадын том тоглолтууд бий.

Одоо төлөвлөгөөгөө задлахад арай эрт байна. Мэдээж ард түмнээ баярлуулах болно. Ирэх жил Японы “NHK” танхимд урилгатай байгаагаас гадна тэнд 15 театрт тоглолттой. Одоо хоёр орны дипломат харилцааны 50 жилийн тохиож байгаа ч тоглолт нь ирэх жил хүртэл хойшлосон. Ирэх жил чуулгын 30 жилийн ой тохионо. Ойгоороо маш чанартай тоглолтуудыг хийх төлөвлөгөөтэй байна.

-Морин хуурын чуулга дэлхийн хэдэн оронд тоглолт хийгээд байна вэ?

-Японд 40 гаруй удаа тоглолт хийсэн. Ойролцоогоор давхардсан тоогоор дэлхийн 20 гаруй оронд тоглолт хийжээ.

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА   

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
177
ЗөвЗөв
15
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оргил 2021-11-19 69.255.236.100

Юуны өмнө баяр хүргье. Гэхдээ аливаа зүйлийг хэтрүүлэлгүй үнэнээр нь хэлж байвал зүгээр.
1. Хойд хилийн 2 шалган нэвтрүүлэх зай 2км биш, наймааны үеэс эхлээд одон хүн ингэж алхдаж гардаг байсан. Цар тахлын үед явган гарч байгаа. Ойролцоогоор 200-300 м зайтай байх.
2. Маринсзий театрт нэлээн хэд хэдэн орны үндэсний ардын хөгжмүүд, бүтээлүүдийг тоглож байсан түүхтэй.

Avatar

Зочин 2021-11-19 185.220.100.253

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-19 192.82.66.8

Баяр хүргэе. Уран бүтээлчиддээ ажлын өндөр амжилт хүсье, үнэхээр сайхан тоглолт хийдэг шүү.

Avatar

Зочин 2021-11-19 192.82.87.18

Баяр хүргэе. Манай морин хуурын чуулгын тоглолт байнга дээшээ ахиж байгаад баярладаг шүү. Түвшинсайхан мундаг удирдаач байна аа. Чуулгын нийт уран бүтээлчиддээ улам их амжилт ерөөе.

Avatar

Oyunaa 2021-11-19 192.82.65.151

Bichleg bgaa boluu, uzmeer bn

Avatar

Зочин 2021-11-19 103.212.119.52

Goy huvtsas hiij umsuurui….

Avatar

Зочин 2021-11-19 128.199.115.106

ХА ХА ХЭЗЭЭ ЭХ ОРНЫ ДАЙНД НЬ МОНГОЛЧУУДЫГ ТУСАЛСАН ГЭЖ ШООЛЖ ИНЭЭЛДДЭГ БАЙСАН ЕВРОП ОРОСУУД ОДОО МОНГОЛЫГ ТООДОГ БОЛЧИХОО ВЭ?

Avatar

Зочин 2021-11-19 66.181.161.93

Чам шиг тэнэг орк юугаа мэдэхэв

Avatar

Зочин 2021-11-19 203.91.115.245

ork

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.156

МОРИН ХУУР БА АРДЫН ХӨГЖИМ, БҮЖИГ, ДУУНЫ ЧУУЛГА Л САЙХАН ДАА….ЗОХИОЛ НИЙТИЙН ДУУНААС Ч ИЛҮҮ САЙХАН.
АРДЫН ДУУ, БҮЖИГ, ХӨГЖМӨӨӨ ХААЯАА НЭГ СОНСЧИХООД БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ. МОНГОЛЧУУДЫН СОЁЛ ЁС ЗАНШЛЫН НЭГЭЭХЭН ХЭСЭГ.

Avatar

sddfdf 2021-11-19 202.21.108.195

bichlegiig ni uzmeer bnoooooo

Avatar

Бумаа 2021-11-19 192.82.71.50

Дуучин эмэгтэй үс гэзгээ боогоод арай даруу, энгэрээ хаасан даашинз өмсвөл илүү монгол харагдах байхдаа. Бэлэвсэн бүсгүй хүн үсээ задгай тавьдаг байсан гэж ярьдагдаа. Түүнээс биш та нараараа бахархаж байнаа

Avatar

Аргасун хуурч 2021-11-19 66.181.168.8

Хааяа Монголдоо морин хуурын чуулгын тоглолтыг үздэг, үнэхээр сайхан шүү. Японд байхдаа 2007 онд Морин хуурын чуулга Токиогийн төв дүүрэгт тоглоход нь очиж үзсэн, харийн нутагт үзэхээр бүр их омогшин бахархдаг юм байна лээ. Хувцас энэ тэр нь үнэн тасархай харагддаг, япончууд ч шүтэн биширч, уярч байсан. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе, Монгол чуулга, Монгол хөгжмийг дэлхийд мөнхөд цуурайтуулж явах болтугай.

Avatar

Зочин 2021-11-19 139.5.219.29

Одоо энэ шар алаг костюмаа солимоор юм даа

Avatar

Зочин 2021-11-19 202.9.46.50

Харин тийм ээ. Өнгө дизайнаас авахуулаад өөрсдөд нь ч ажиллахад их тээртэй харагддаг. Сүүлийн жилүүдэд хувцасны дизайн манайд их сайн хөгжлөө. Одоо энэ багт наадмын юм шиг марзан, нүсэр хувцсаа болимоор. Ийм малгайтай тоглолт хийхээр халууцдаггүй юм байх даа

Avatar

мгл 2021-11-19 202.9.40.38

сүнжидмаа дууны аранжировк гоё болсон шүү. ангайгаад л байж байна. сайн дуугаралттай чихэвчээр хүмүүсд сонсгоод л

Avatar

Зочин 2021-11-19 202.131.230.50

Улсын филармонид 1983-1985 онд удирдаачаар ОХУ-ын уран бүтээлч бидний тоглолтыг сонирхож ирсэн

Avatar

Зочин 2021-11-19 202.21.126.30

ажиллаж байсан гэдэг 2 үгийг орхигдуулсан бололтой

Avatar

Жирийн иргэн 2021-11-19 66.181.168.8

Сайхан тоглолт зохион байгуулсан бүх хүмүүстээ баярлалаа

Avatar

Зочин 2021-11-19 202.131.240.147

Баяр хүргэе

Avatar

Badarch taxar 2021-11-19 66.181.189.65

Дэлхийд ганцхан байж тэрийгээ ашиглаад зоос мөнгө доллар олж чадахгүй амьсгаанууд !! Гадаад мёнёжмёнт хариуцсан нөхрөө солиоч !! Олигтой ажиллуулаач ! Монголд та нарыг хэн ч тоохгүй сонирхохгүй !!

Avatar

Зочин 2021-11-19 203.91.115.50

Оросын шовинизм гэж ядаргаатай зүйл байдаг. Айгаад байхдаа ч яахав. Бид кубаны казахуудын тоглолтоос нь үргэж цочоогүй биз дээ.

Avatar

Зочин 2021-11-19 103.57.93.152

жинхэнэ гэрэл.

Avatar

Oyu 2021-11-19 192.82.71.206

Ta naraara, eh ornooroo baharhdag chu. Amjilt husye.

Avatar

Зочин 2021-11-19 124.158.68.5

сайхан тоглолт болжээ баяр хүргье

Avatar

зочин 2021-11-19 192.82.78.124

сайхан тоглолт болжээ баяр хүргье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж