Зах, худалдааны төвүүдэд вакцины 24 түр цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Зах, худалдааны төвүүдэд вакцины 24 түр цэг ажиллана

Зах, худалдааны төвүүдэд вакцины 24 түр цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.11.19/явуулын 35, суурин 47, түр 24 цэгт 108 багийн 448 эмч, ажилтан ажиллаж, 5858 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвүүдэд 24 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 88, хоёр дахь тунд 166, нэмэлт сэргээх тунд 4262, нийт 4516 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.8 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 26.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.822 (76.3 хувь), 16-17 насны 26.675 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж