ФОТО: Дэлхийд нэн ховордсон аргаль, угалз

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

ФОТО: Дэлхийд нэн ховордсон аргаль, угалз

ФОТО: Дэлхийд нэн ховордсон аргаль, угалз

Аргаль нь Төв Азийн (Гималайн нуруу, Төвд, Алтайн нуруу) уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй байх ба биеийн урт 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг бол эм нь жижиг эвэртэй.

Аргаль, угалз бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм.

Ховд аймгийн Цамбагарав, Байтагийн уул, Мянган угалзтын нуруу, Увсын Хархираа, Түргэний уулс, Говь-Алтайн Хар азарга, Хантайширын нуруу, Бурхан буудай уул, Хангай, Хэнтийн  нурууны салбар уулсаар аргаль тархан амьдардаг.

Биеийн ерөнхий төрхөөр монгол хоньтой адил боловч байгалийн нөхцөлд зохицож, хөл нь өндөр нарийхан зэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй болжээ.

Эр нь том, эм нь арай багавтар биетэй, эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ. Угалзын эвэр сүрлэг том бөгөөд нэг биш удаа олон улсын яармаг үзэсгэлэнгээс эврийнхээ урт, бүдүүний хэмжээгээр алтан медаль авсан түүхтэй.

Угалзын биеийн жин 200 кг, цээжний өргөн нь 115-120 см, эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт байх нь буй. Аргаль таана, багалуур, хялгана, элбэгтэй уулын бэл, толгод, хад асгатай уулаар голлон бэлчээрлэдэг. Аргаль нь долоон сар орчим хээлээ тээж, 4, 5 дугаар сард хургалах бөгөөд ихэрлэх нь нэн ховор.

Мах нь монгол хониныхтой ойролцоо, амт чанар сайтай. Хийморилог сайхан энэ амьтныг дархан цаазтай болгож, төрийн бодлогоор тоо толгойг нь өсгөхийг зорьж байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж