Хятад танк биш хакеруудаас л айх цаг иржээ! | News.MN

Хятад танк биш хакеруудаас л айх цаг иржээ!

Хятад танк биш хакеруудаас л айх цаг иржээ!

Хятад танк биш хакеруудаас л айх цаг иржээ!

Цагдаагийн ерөнхий газрын харъяа хоёр ч цахим хуудсыг өчигдөр гаднаас хакердсан. Цагдаа нар нь өөрсдөө мэдээгүй сууж байхад халдлага үйлдсэн хакерууд нь зарлачихаж. Уг халдлагыг Иракийн Курдистанаас гаралтай "1877 Team" үйлджээ. Тэд долоо хоногийн дотор Монгол руу хоёр удаа халдлага үйлдсэн нь энэ агаад Монголбанкны цахим хуудсыг хакердсанаа “гайхуулж” байсан бол энэ удаад Монголын аюулгүй байдлын газрын цахим хуудсанд халдсан болохоо зарласан байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хоёр ч чухал объект руу цахим халдлага үйлдсэн нь өдгөө Хятад танкаас биш гадаадын хакеруудаас айж, болгоомжлох цаг ирсний анхааруулга боллоо. Товчхондоо Монголд мэдээллийн аюултай байдал үүссэн байна гэсэн үг. Төмөр замаар хятадууд биднийг эзлэхгүй гэдгийг ойлгосон байх. Тэр тусмаа цэрэг, танкны үлгэр нь улс төрийн зохиол байсныг.

Төв банк өмнө нь гурван удаа, тодруулбал 2003 оны наймдугаар сарын 27, 2004 оны наймдугаар сарын 4, 2021 оны дөрөвдүгээр сарын 7-нд цахим халдлагад өртөж байжээ. Өнгөрсөн 2020 онд  Хятадын төрийн дэмжлэгтэй APT хакерын бүлэглэл Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ болох ABLE Software руу халдсан талаар Словакийн ESET цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг компани мэдээлсэн. Уг нэгдсэн сүлжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архивын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргаа зэрэг 430 гаруй байгууллага ашигладаг агаад хакерууд цахим халдлага хийх вирусийн программаа 2018 оноос ABLE рүү суулгаж эхэлсэн байж болзошгүй гэж таамаглаад өнгөрсөн.

Энэ нь Монголын төрийн байгууллагуудын цахим аюулгүй байдал сул байгаагийн маш тод илрэл агаад үндэсний аюулгүй байдалд ч асуудал дагуулж мэдэхээр болжээ. Саяхан гэхэд л Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, утас, регистрийн дугаар, мэйл, гэрийн хаяг, банкны дансыг хакердаж, улмаар олон улсын хакерын форум дээр зарж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Тэрхүү мэдээлэл Монголын хэвлэлээр орчуулагдах хүртэл манай цагдаа, тагнуулынхан энэ халдлагыг мэдээгүй нүдэн балай, чихэн дүлий явсан хэрэг. Хүн амын бараг талаас илүү хувийнх нь мэдээлэл алдагдчихаад байхад шүү дээ. Ийм хүмүүс яаж хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг олж чадах билээ. Үнэндээ “Холбогдох байгууллагууд шалгалт хийж байна” гэхээс өөр хэлэх тайлбаргүй л сууж байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө, чуулганы хуралдаанаар төмөр замын царигийн асуудал хэлэлцэх үеэр гишүүдийн утсанд гадаадаас мессэж дуудлага ирсэн, үүнийг хэн үйлдсэн болохыг бас л олж чадаагүй, нэг оройны сошиалын шуугиан болоод өнгөрсөн юм даг.

УИХ өнгөрөгч Баасан гаригт 2022 оны улсын төсвийг батлахдаа шинээр байгуулагдах хоёр яамны орлого, зарлагыг суулгаж өгсөн. Нэг нь, Эдийн засаг хөгжлийн яам, нөгөө нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан цахим үндэстэн болох зорилтын хүрээнд байгуулж буй агаад шинэ сайдад горилогчид хэвлэлээр хэдийнэ өөрийгөө сэвүүлэхийг зэрэгцээ өрсөлдөгчдөө ч багагүй харлуулах болсон.

“Дижитал үндэстэн” болох Засгийн газрын гол зорилго нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, хүнд сурталгүй, ил тод байлгах. Ингэснээр төрийн албан дахь авлига буурна гэж Засгийн газар тооцож буй юм.  Монгол Улс өнгөрсөн оноос цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргаж байлаа. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг авах боломжтой байсан бол өнөөдөр 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг “E-Mongolia”-д нэгтгэжээ.

Энэ бол төрийн хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн л дөө. Ганц зөвшөөрөл авах гэж олон хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй болдог. Гарын үсэг болгон нь өөрийн авлигын үнэтэй, үүнээс болж төрийн алба бүхэлдээ авлигын үүр уурхай болсон. Тэгэхээр цахим үндэстэн болох нь нэг талаар төрийн авлига хүнд суртлыг бууруулах нөгөө талаар иргэдийнхээ ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэнэ гэсэн үг.

Гэхдээ хамгийн том эрсдэл нь мэдээллийн аюулгүй байдал. Монголын төрийн байгууллагад мэргэжлийн боловсон хүчин бараг байдаггүй, тэгэхээр улс орны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн, мэргэшсэн хүний нөөц төрийн байгууллагууд, цагдаа, тагнуул, хувийн хэвшлийнхэнд нэн шаардлагатай болсны дохио энэ болов. Ерөнхийдөө энэ чиглэлээр мэргэшсэн цагдаа, тагнуулын ажилтнуудыг бэлтгэх кибер довтолгооноос хамгаалах техник, технологио хангах ёстой болж байна. Ямар ч тэнэг хакер танайхыг хакердлаа шүү гэж хэлэхгүй нь мэдээж. Нөгөө “Юмаа нуухгүй бол нүдээ нуухгүй” гэгчээр мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж чадахгүй бол хакеруудад хямдхан хоол болно.

Зөвхөн төр гэлтгүй иргэд өөрсдөө цахим аюулгүй байдлаа хамгаалах шаардлагатайг жилээс жилд өсч буй цахим залилангийн гэмт хэргийн тооноос харчих хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд цахим залилан, луйврын шинжтэй гэмт хэрэг ихэссэн, хэргийн улмаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд хоёр тэрбум орчим төгрөг байсан бол таван жилийн дотор 30 дахин өсч. 2017 онд 6.4 тэрбэр, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67,2 тэрбум төгрөгийг цахимаар луйвардуулсан гэхээр.

Иргэд интернэт банк, мобайл банк зэрэг үйлчилгээг хэрэглээндээ ашигладаг болсон. Бэлэн бусаар гүйлгээ хийдэг энэхүү системийг дагаад иргэдийн данснаас мөнгө алдагдсан гэх гомдол цагдаагийн байгууллагад ирэх нь эрс өсчээ. Монголчууд болсон хойно, амар хялбар аргаар мөнгө олох гээд элдвийн азтан шалгаруулах сугалааны доор гар утас, регистрийн дугаараа биччихдэг. Эргээд гэмт хэргийн золиос амархан гэгч болдог.

Хятад танкнаас айж суухаар мэдээллийн аюулгүй байдлаа монголчууд хамгаалж сурах хэрэгтэй болсон байна. Ганцхан товчлуур дарахад улсаараа халдлагад өртөхгүй, үндэсний аюулгүй байдлаа алдахгүй гэсэн баталгаа даанч алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zarim sulsaas suralrsaach 2021-11-18 202.179.4.73

ene heden setgeliich nar iim ym bicihij bhaar zgr ter hural tsuglaan dr ni amnaas ni asuugaach unen yadargaatai ali 2010 onoos ni kiber ayulgui l albatai boloh bsan ym hajuud ni surguuli baiguulaad huuhduudiig ni bagaas ni beldeed yag hoid solongos shig baimaar yma zarim ulsaas suraltsaachee

Avatar

Зочин 2021-11-18 132.194.33.142

c

Avatar

Зочин 2021-11-18 132.194.33.142

kibp

Avatar

blr 2021-11-18 132.194.33.142

500 SHAARDLAGAGYI bol ZALGUURAA SALGAJ BAIX
OSR KAMERJYULJ,$1000 XUUJ.

Avatar

XUURAMJ EM,¥ DUURIMAL UBJTEI YILDBERLEJ BN? XYjGYI ,BANNGYI 2021-11-18 132.194.33.142

SHINGEXGYI ELDB XYNSE, YAS XAYJ, YRTEI NOGOO SHYPSHIJ,

Avatar

galzyy diildgyi bn,laazalsanxopdyylj, goeiig gyilagchind r.-oopuun xamgaaltd 2021-11-18 132.194.33.142

COLA OPIG DUURIAJ,XENIIG CH XAIPLAXGYIBO

Avatar

ctndrtgyiTEXNIK,texnilogi,programmin UUPCHLULT ix xiij bn.x/zopilgotoi CKAINRJ 2021-11-18 132.194.33.142

ebdej,gatsaaj uupchlunuudu.XUUCHNA GYITSEXGYI BN. SOXIOCOO ABXUULJ
TVKOMPUTR@TABLET XUURMCH#¥ SHINGEXGYI XYNS,YAS XAYJ PAINEERA!

Avatar

Зочин 2021-11-18 202.9.40.38

цахим үнд гэхээс илүү дотоодын сүлжээ нтр гээд яригдаад байсан яасын бэ дээ

Avatar

Багш 2021-11-18 180.149.93.98

Төгс систем гэж үгүй гэж үг байдаг юм даа. Манайхан тэгээд ядаргаатай ямар нэг юманд заавал нэг нь буруутай байх ёстой юм шиг ханддаг. 2 3 веб хакердуулахад төр тэр чигээрээ буруутай эсвэл энэ нь цахим үндэстэн шоунаас болсон юм шиг ярих юм. Ер нь мэдээллийн аюулгүй байдал муу та нар ажил хийхгүй байна гэж төр, эсвэл хэдэн байгууллагыг чичлээд л байдаг яг үнэндээ энэ талын хуулийн төсөл нь 10-аад жил гацаж байгааг мэддэг хүн хэд байдаг бол.

Avatar

Зочин 2021-11-18 17.149.233.110

ali 20 jiliin terteegees system administratoruud bdg l bsn shdee. Ted bugd bankind ajilladag yum uu?

Avatar

Болд 2021-11-18 202.126.89.215

Цэргийн зэвсэглэл өнөөг хүртэл түрэмгийллийн хэрэгсэл байсаар байгаа шүү!

Avatar

Өөрсдөө ч нэг сайн хар 2021-11-18 103.229.123.210

ньюс.мн-ний агуу шүүмжлэгч сэтгүүлчид ээ, Та нар энийгээ нэг хар даа "Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz" 😂

Avatar

хөөрхий хөөрхий 2021-11-18 103.229.123.210

Адгийн бий хүртэл банкны нууц үгээ алдчих вий гээд ВПН болон хамгаалалтын программ хангамж ашиглаж байхад энэ зэргийн жижиг хулгайч нарыг төрийнхөө сүлжээнд нэвтрүүлж байгаа цахим үндэстнийг яалтай ч билээ. Олон мянган хүн цуглуулж, янз бүрийн хэл аманд орооцолдсон шоу цэнгээн хийж байхынхаа оронд төрийн байгууллагын ком-ууддаа 100% лицензтэй программ болон хамгаалалтын систем суулгаач ээ. Төрийн байгууллагын ППТ нь дандаа not activated гэсэн бичигтэй, элэг авмаар хаха

Avatar

Зочин 2021-11-18 185.220.103.118

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-18 203.91.115.50

Хакердах биш шүү. Огт биш. Үгийн бүтцийн хувьд шал буруу хэрэглээ. Бүр л харь үгээр нь ашиглах гээд байгаа бол хакьдах гэж бич. Бэлээхэн цахим халдлага гэж байхад үүгээрээ явсан нь дээр.

Avatar

Зочин 2021-11-18 43.242.243.142

Дэлхийн хамгийн адгийн, арчаагүй засаг

Avatar

Зочин 2021-11-18 66.181.181.229

вирусны программаа худалдаж авч бай

Avatar

Зочин 2021-11-18 139.5.218.13

Оюуэрдэнэ Сумъяабазар нарын хулгайчдыг ЗАЙЛУУЛААЧ

Avatar

Зочин 2021-11-18 213.114.237.230

Хүмүүсийн хувийн мэдээлэл авлаа гээд хакеруудад ямар ч ашиггүй жоохон мэдлэгтэй мэдрэмжтэй юм оруулж байгаачээ. Хакеруудын гол зорилго бол мэдээлэл цуцлуулах биш харин тухайн систем программыг унтраах гацааж эдийн засаг мөнгө санхүүгийн алдагдалд оруулж засвар үйлчилгээн дээр Хакердсан хүмүүс өөрсдөө орж мөнгө олох арга зам шүү дээ

Avatar

Зочин 2021-11-18 203.98.77.4

Угаасаа л тийм ш дээ хэзээ ч Манайхан цахимжсан гээд байгаа боловч цахимжаагүй ард иргэд нь дэндүү хуучин сэтгэлгээтэй угаа л тийм ш дээ тийм болоод л 2,3 сая иргэний мэдээллийг 700$ ооор зарж байгаа гэхдээ тэр нь цаг дээрээ хэнд ч хэрэгггүй мэдээлэл учир нь Монголчууд тоохгүй маркетинд ашиглая гэхэд 70-80% нь л үнэн дугаар ш дээ тэгтэл цахим боллооо л гэнэ худ л даа цахим д үсэээр хамгийн өндөр нь 20 оос доош насныхан л шилжсэн байх даа бас л онигоо доо 20 оос доош насны үсрээд л 80% нь цахим

Avatar

Зочин 2021-11-18 202.9.40.38

занданштр том дэвсгэрт гаргаж гэртээ оймсондоо хадгална гээд байдаг. зарим улс бэлнээр зөвхөн 20т, түүнээс доош дэвсгэрт хэрэглэнэ гэсэн. цүнхэд хийж зөөхөд хэд нь хир овортой болох гээд байна уу гээд өчнөөн яригдсан. далд хориотой наймаа нтр.

Avatar

Зочин 2021-11-18 202.9.40.38

хэн тэгээд хэдэн жил дараалан хамаг юмаа нийтийн сүлжээгээр бэлэн бөөнөөр нь өгөөд бай гэсийн. голомт банк анх теллер карт ашиглалаа л гэсэн, хаан банкнаас сая доллар гараад алга боллоо, жилийн жилд хэдэн зуун тэрбумаар алга болно.

Avatar

Зочин 2021-11-18 202.9.40.38

нарангуудын зөвлөгөөг дагаачээ ямр сонин юм бээ.

Avatar

. 2021-11-18 202.9.40.38

сэтгэл зүйн дайралт уу, яг жинхэнэ хакердалт юмуу. нар ургахаас эхлээд нэг юм болно гээд байсан. тэндээс асуухгүй юу. алдаагаа засах хугацаа өгөө л болохгүй халъяа л юм байлгүй дээ.

Avatar

Зочин 2021-11-18 119.40.100.170

Манай обуна чадна за. цээжээрээ хамгаалийшд

Avatar

Зочин 2021-11-18 202.9.40.38

уйддаг юмуу яадын удрам гишүүн л танк манк яриад басышд. энэ танк улам залуужаад байнаа. хаха

Avatar

Зочин 2021-11-18 139.5.216.192

ямар ч сэтгүүлзүйн шинж чанаргүй юм бичих юмаа. Ямар сургуульд ямар ном үзсэн хүмүүс бдаг юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж