Ахмадууд: Төрийн үйлчилгээ цахимжиж, боловсронгуй болоход чиглэсэн маш чухал ажил байна | News.MN

Ахмадууд: Төрийн үйлчилгээ цахимжиж, боловсронгуй болоход чиглэсэн маш чухал ажил байна

Ахмадууд: Төрийн үйлчилгээ цахимжиж, боловсронгуй болоход чиглэсэн маш чухал ажил байна

“e-Mongolia” иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвөө Төв шуудангийн нэг давхрын танхимд нээгээд даруй хагас жил болжээ. Энэ хугацаанд өдөрт 100 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж, “e-Mongolia”-с хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах талаар заавар, зөвлөгөө авч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ.

Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд  “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, 1 гэсэн товчийг дарж, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм.

Тус төв нь долоо хоногийн бүх өдрүүдэд буюу Даваа гарагаас Ням гарагт хүртэл 08.30-17.30 хүртэл ажиллаж байна. Иргэн та амралтын өдөр ч байсан тус төвд хандаж, төрийн 600 орчим үйлчилгээг авахын зэрэгцээ, заавар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Иргэн: Төв шуудан иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “e-Mongolia” төв нээгдсэн, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэж сонсоод өнөөдөр анх удаа үйлчлүүлж байна.

Бид гар утас, компьютер гээд технологитой харилцахад хүндрэлтэй байдайг Тиймээс хотынхоо төвөөс төрийн үйлчилгээгээ авчихна гэдэг бол маш сайхан санагдаж байна. Мөн “e-Mongolia” систем рүү хэрхэн нэвтрэх талаар заавар авлаа.

 

Иргэн: Өнөөдөр би “e-Mongolia” төв дээр ирээд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт авахын зэрэгцээ гар утсан дээрээ “e-Mongolia” aппликейшныг суулгаж, хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө авлаа.

Манай улс цахим үйлчилгээг ингэж идэвхтэй нэвтрүүлж байгаа нь ганц ахмад настнууд бус бүхэлдээ төрийн бүх ажил үйлчилгээ боловсронгуй болох хамгийн  чухал ажил хийгдэж байна гэж бодож байна. Дэлхийн том эдийн засагтай улс орнууд цахим үйлчилгээ сайн нэвтрүүлж эхэлсний хүчинд төрийн хүнд суртал, хээл хахуул зэрэг асуудал нь буурсан байдаг.Тиймээс энэ үйлчилгээг улам сайжруулах хэрэгтэй. Энэ ажлыг ахмад настнууд бид дэмжиж, баярлаж явдаг.

Иргэн: e-Mongolia төвөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг авлаа. 2006 оноос хойших тодорхойлолтоо цахимаар шууд авах боломжтой болсон нь маш зөв ажил болсон мэт санагдаж байна. Харин 2006 оноос өмнөх нийгмийн даатгалын төлөлтийн тодорхойлолтыг хэрхэн цахимаар авах талаар лавлах гэж өнөөдөр “e-Mongolia” төвийг зорьж ирлээ. Харамсалтай нь, 2006 оноос өмнөх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт цахимжаагүй байгаа юм байна. Энэ төрлийн лавлагааг харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын төвөөс тодруулах хэрэгтэй гэдэг зөвлөгөөг өглөө. Иргэд бид чинь энэ төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас авахаа мэдэхгүй, хаана хандахаа мэдэхгүй үед ийм сайхан заавар, зөвлөгөө өгөх төвтэй болсонд баяртай байна.

Хэрвээ бүх үйлчилгээ цахимжчихвал иргэд бидэнд явдал чирэгдэл болохгүй, маш амар санагдлаа.

e-Mongolia төвийн оператор О.Уранцэцэг: иргэд 11-11 дуудлагын төвтэй холбогдож, 1 гэсэн товчийг дарахад e-Mongolia-ийн операторуудтай холбогдож, заавар, зөвлөгөө авах боломжтой. Өнөөдрийн байдлаар бид 60,000 гаруй дуудлагын хүлээн авч, шийдвэрлэсэн. Иргэд ихэвчлэн e-Mongolia-д нэвтрэхтэй холбоотой тодруулаг маш их авдаг. Сүүлийн үед эмнэлгийн магадалгааг хэрхэн авах талаар заавар зөвлөгөө авч байна. Иргэдэд анхааруулж хэлэхэд, 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийнхөө эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадалгаа, вакцины гэрчилгээгээ авна.

 

Дашрамд мэдээлэхэд, e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 56 байгууллагын 600 орчим үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5.8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авчээ. Мөн Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт 52,8 тэрбум төгрөг хэмнээд байна.

Эх сурвалж: ХХМТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 185.220.103.118

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж