“Rust” киноны зохиол дээр Алек Балдвинд буудах хэсэг байгаагүй" | News.MN

“Rust” киноны зохиол дээр Алек Балдвинд буудах хэсэг байгаагүй"

“Rust” киноны зохиол дээр Алек Балдвинд буудах хэсэг байгаагүй"

“Rust” киноны зохиол дээр Алек Балдвинд буудах хэсэг байгаагүй"

Жүжигчин Алек Балдвин “Rust” кино зурагт авалтын үеэр зураглаач эмэгтэйг гал алдаж хөнөөсөн харамсалтай осол гарсан. Тэгвэл  кино зохиол дээр  Алек Балдвин буудах хэсэг байгаагүй гэдгийг кино зохиолыг хянагч Мэмие Митчелл мэдэгдэж, түүнийг өөрийн дураар гал нээсэн гэж буруутгажээ. Мэмие Митчелл нь ослын дараа хамгийн түрүүнд 911-т залгаж дуудлага өгсөн хүн юм.

Тэрээр киноны зохиол дээр зайлшгүй гал нээх шаардлагагүй байхад Алек Балдвин зориудаар ямар нэгэн тайлбар, шалтгаангүй цэнэгтэй буугаар буудсан гэж мэдэгджээ. Мэмие Митчелл өчигдөр Лос-Анжелесын  дээд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, “Балдвин  ямар ч шалтгаангүй, хамгаалалтын хуяг дуулгагүйгээр цэнэглэсэн буугаар орос рулет тоглохоор сонгосон” гэж мэдэгжээ. Түүнчлэн Мэмие Митчелл хэлэхдээ  “Алек Балвин бууг сумласан эсэхийг шалгах ёстой байсан. Тэрбээр туслах найруулагчын "сумлаагүй" гэдэг үгэнд найдах ёсгүй байсан. Алек Балдвин өөрөө буугаа шалгаагүй байж туслах найруулагчид буруу тохон ард нь нуугдаж болохгүй” гэжээ. Тухайн үед тэрбээр жүжигчнээс 4 фитээс бага  зайнд байсан ба буун дуу гарах үед цочролд орсон гэж мэдэгджээ.

Нью-Мехико дахь кино зураг авалтын үеэр өнгөрсөн аравдугаар сарын 21-нд  энэхүү осол гарсан. Өдгөө Алек Балдвин болон "Rust" киноны продюсеруудын эсрэг хоёр дахь шүүх хурал болж байна.  Ослын улмаас зураглаач Халина Хатчинс амь үрэгдэж, найруулагч Жоэл Соуза шархтсан. Харин Алек Балдвин 1880-аад оны үеийн .45 Colt бууг сумгүй гэж бодон гал нээсэн гэж мэдүүлсэн. Уг хэрэгт Алек Балдвин, киноны продюсер, хуяг дуулгачин Ханна Гутиеррез-Рид, туслах найруулагч Дэвид Холлс нар хариуцагчаар татагдаад байна.

  SOURCE: RT.COM

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-19 192.82.72.43

Арай л бишээ. Сурвалжлагч нараа мэдлэгээ дээшлуулээчээ.

Avatar

Зочин 2021-11-19 185.220.100.253

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зовлолгоо авдаг баймаар юм.. Даамаа 2021-11-19 150.129.140.141

Энэ киноны зураг авалтын уеээр болсон харамсалтай хэргийн тапаар би сарын омно Орсын РТр сувгийн 'Шууд эфир""нэвтруулгээс орчуулж нийтэлсэн билээ.Шуух хурлын явцын талаар мэдээдэл огсон сайтдаа баярлалаа..Гэвч бас хэлэх зуйл байна.. Сэтгуулч нь нэрт жужигчны нэрийг давталттайгаар буруу бичжээ… Алек Болдуин гэдэг юмсан!! Ер нь зарим сэтгуулч, хотлогч,киноны дуу оруулагч нар хуний нэрийг(орос) буруу хэлдэгт нь эмзэглэдэг.. Тэд нар дуу оруулах, эфирт гарахын омно у г нь хянаж

Avatar

зочин 2021-11-19 202.131.244.210

туслах нь ажлаа хариуцлагатай хийсэн бол ийм алдаа гарахгүй байсан юм биш үү. хэн ч гэсэн хариуцсан хүнийх нь хэлсэн үгэнд л итгэнэ биз дээ

Avatar

ylcuun nuutc 2021-11-19 132.194.33.142

ylc

Avatar

ya?? guilagchyylj 2021-11-19 132.194.33.142

BLIARTULJ

Avatar

Зочин 2021-11-19 203.91.115.50

Зө зө, бүр гал алддаг уу? Мөн ч дураараа юм болох нь ээ. Алек гал алдаж түлэх юмгүй болоод арга ядахдаа дарь ноцоохоор буугаар оролдож осол гаргасан болох нь уу? Мөн ч хөгжилтэй юм. Миний муу сайн аруу таруухан боловсролтой нийтлэлчид, б** алдах гээд биччихээр муу авчих байх гэж бодоод гэдсээ чагнаж унгасаа тоолоод суугаад байна уу? Жаахан юм уншиж бай. Манай сайхан зохиолууд олон бий. Эх хэлнийхээ үгсийн далайд умба. Битгий ийм өрөвдмөөр байгтун.

Avatar

Зочин 2021-11-19 202.126.88.162

Гал алдана гэж ярьдаг шүү. Гал нээх ч гэж ярьдаг. Өөрөө жоохон умбаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж