“Rust” киноны зохиол дээр Алек Балдвинд буудах хэсэг байгаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

“Rust” киноны зохиол дээр Алек Балдвинд буудах хэсэг байгаагүй"

“Rust” киноны зохиол дээр Алек Балдвинд буудах хэсэг байгаагүй"

Жүжигчин Алек Балдвин “Rust” кино зурагт авалтын үеэр зураглаач эмэгтэйг гал алдаж хөнөөсөн харамсалтай осол гарсан. Тэгвэл  кино зохиол дээр  Алек Балдвин буудах хэсэг байгаагүй гэдгийг кино зохиолыг хянагч Мэмие Митчелл мэдэгдэж, түүнийг өөрийн дураар гал нээсэн гэж буруутгажээ. Мэмие Митчелл нь ослын дараа хамгийн түрүүнд 911-т залгаж дуудлага өгсөн хүн юм.

Тэрээр киноны зохиол дээр зайлшгүй гал нээх шаардлагагүй байхад Алек Балдвин зориудаар ямар нэгэн тайлбар, шалтгаангүй цэнэгтэй буугаар буудсан гэж мэдэгджээ. Мэмие Митчелл өчигдөр Лос-Анжелесын  дээд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, “Балдвин  ямар ч шалтгаангүй, хамгаалалтын хуяг дуулгагүйгээр цэнэглэсэн буугаар орос рулет тоглохоор сонгосон” гэж мэдэгжээ. Түүнчлэн Мэмие Митчелл хэлэхдээ  “Алек Балвин бууг сумласан эсэхийг шалгах ёстой байсан. Тэрбээр туслах найруулагчын "сумлаагүй" гэдэг үгэнд найдах ёсгүй байсан. Алек Балдвин өөрөө буугаа шалгаагүй байж туслах найруулагчид буруу тохон ард нь нуугдаж болохгүй” гэжээ. Тухайн үед тэрбээр жүжигчнээс 4 фитээс бага  зайнд байсан ба буун дуу гарах үед цочролд орсон гэж мэдэгджээ.

Нью-Мехико дахь кино зураг авалтын үеэр өнгөрсөн аравдугаар сарын 21-нд  энэхүү осол гарсан. Өдгөө Алек Балдвин болон "Rust" киноны продюсеруудын эсрэг хоёр дахь шүүх хурал болж байна.  Ослын улмаас зураглаач Халина Хатчинс амь үрэгдэж, найруулагч Жоэл Соуза шархтсан. Харин Алек Балдвин 1880-аад оны үеийн .45 Colt бууг сумгүй гэж бодон гал нээсэн гэж мэдүүлсэн. Уг хэрэгт Алек Балдвин, киноны продюсер, хуяг дуулгачин Ханна Гутиеррез-Рид, туслах найруулагч Дэвид Холлс нар хариуцагчаар татагдаад байна.

  SOURCE: RT.COM

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж