Их Британийн хатан хааны ивээл дэх нисэх хүчний "F-35" тийрэлтэт онгоц өчигдөр Газар дундын тэнгист осолдлоо. Энэхүү осол нь Их Британийн эрхэм дээд хатан хаан II Элизабетагийн нэрэмжит нисэх хүчний сөнөөгч онгоц осолдсон анхны тохиолдол болов. Батлан хамгаалах яам энэ талаар “Хатан хаан II Элизабетагийн ивээлд байдаг "F-35" тийрэлтэт онгоц нь өнөө өглөө Газар дундын тэнгис дээгүүр хийдэг ээлжит нислэгийнхээ үеэр осолдлоо” гэж албан ёсны мэдэгдэл хийжээ.
Ослоос нисгэгч нь амьд гарсан бөгөөд нисэх бааз дээрээ аюулгүй буцаж иржээ. Уг ослыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн ба яамны зүгээс одоогоор тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй гэв.
Их Британи арваннэгдүгээр сарын эхээр тус бүр нь 135 сая ам.долларын өртөг бүхий "F-35" сөнөөгч онгоц гурвыг худалдан авсан байв. Ингэснээр Их Британи нийтдээ 24 сөнөөгч онгоцтой болжээ. Засгийн газраас 2025 онд гэхэд нийтдээ 48 ширхэг "F-35" сөнөөгч онгоцтой болох зорилтын хүрээнд ирэх жил хүлээн авахаар тооцоолж, байлдааны зургаан онгоц, мөн 2023 онд долоон сөнөөгч авахаар захиалжээ.
Эрхэм дээд хатан хаан II Элизабетийн ивээлд байдаг Их Британийн нисэх хүчин Англид үйлдвэрлэсэн найм, АНУ-ын арван "F-35" онгоцтой аж. Эдгээр онгоц нь Өмнөд Хятадын тэнгис болон Энэтхэг-Номхон далайн чиглэлд долоон сарын турш нислэг үйлдсэний эцэст саяхан Европ руу буцжээ.
Батлан хамгаалах яам осолдсон онгоцыг хараахан сэргээн засварлаагүй. Мөн энэхүү осолд өөр ямар нэгэн онгоц оролцоогүй гэж мэдээлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ч, бусад үлдсэн F-35 онгоцууд болон сургалтын нислэгүүд саадгүй үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: RT
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ