1,528,896 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

1,528,896 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 64 хувьцаат компанийн 497,745,697.83 төгрөгийн үнийн дүн бүхий 1,528,896 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 28 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +15.00%), "Өндөрхаан" ХК (ONH+15.00%), "Мандал говь импэкс" (MNG+15.00%) болон "Алтайн зам" ХК (AZH+15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Төмрийн завод" ХК (TMZ-14.99%), "Дархан хөвөн" ХК (DAH- 14.63%) болон "Азык" ХК (ALD- 13.98%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,556 ширхэг нэгж эрх 3,319,136 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.64 хувиар өсөж 40220.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,274,732,822,608.09 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж