Оросын "ТАСС" мэдээллийн агентлаг дэлхийн бүх хэвлэл мэдээллийн байгууллагаас хамгийн анх сансарт ажиллах боллоо. "ТАСС" агентлаг болон Оросын сансрын “Роскосмос” корпораци хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд Олон улсын сансрын станцад тус агентлагийн сэтгүүлч байрлан ажиллахаар болсон аж.
Сансар дахь мэдээллийн агентлагийн хамгийн анхны сэтгүүлчээр Оросын баатар, сансрын нисэгч Александр Мисуркин ажиллах нь. Түүний даалгавар сансрын станцын өдөр тутмын амьдралыг мэдээлэх юм. Түүний тайланг "ТАСС" агентлаг редакторлан, уншигчдад хүргэх бөгөөд түүний гэрэл зураг болон видео бичлэгийг сайт, олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудастаа байршуулах юм байна.
Тус агентлагийн захирал Сергей Михайлов хэлэхдээ "ТАСС" хаана ч байсан шуурхай мэдээ гаргахыг эрэлхийлдэг. Өмнө бид зөвхөн дэлхийгээр л хязгаарлагддаг байсан. "ТАСС" агентлаг ОХУ болон дэлхийд 60 гаруй салбартай. Ирэх жилүүдэд тэдний тоо нэмэгдэнэ. Бидний нүдэнд сансар огторгуйн мэдээний бааз байнга төсөөлөгдөн бодогддог байсан тул энэхүү үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар болсон "Роскосмос" компанид талархаж байна” гэж хэлжээ.
Ийнхүү тусгай сурвалжлагч, сансрын нисэгч Александр Мисуркин ирэх арванхоёрдугаар сарын 8-нд Японы тэрбумтан Юсако Маэзава болон түүний туслах Ёзо Хирано нарын хамт "Союз МС-20" сансрын хөлгөөр сансарт ниснэ. Түүнийг Байконур руу явахын өмнө "ТАСС" агентлагийн сурвалжлагчийн тусгай үнэмлэх гардуулах аж.
ЭХ СУРВАЛЖ: "ТАСС"
ИСҮ
Холбоотой мэдээ