Та хэзээ нэгэн цагт сөнөөгч онгоцонд сууж үзвэл ямар байх тухай төсөөлж байв уу? Таны төсөөллийг илүү бодит болгох сонирхолтой мэдээлэл байна. Оросын сүрчиг бүтээгчид шил, металлын ноотноос бүтсэн сөнөөгч онгоц шиг үнэртдэг "Checkmate" сүрчгээ 2021 оны Дубайн агаарын шоуны үеэр танилцууллаа. Тус үнэртэй усыг хамгийн сүүлийн үеийн Сухой Су-75 "Checkmate" сөнөөгч онгоцыг сурталчлахад зориулан гаргасан байна.
Батлан хамгаалах болон өндөр технологийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг төрийн өмчит конгломерат болох "Ростек"-ийн мэдээлснээр уг сүрчгийг Оросын шинэ тийрэлтэт сөнөөгч онгоцны олон улсын нээлтэд зориулж тусгайлан бүтээжээ.
Тус үнэртэй усны ноотууд нь онгоцны их бие, хөдөлгүүр, бүхээгийг бүтээхэд ашигласан шил, байгалийн арьс, металлын үнэрийг хослуулсан" гэж "Ростек" танилцуулсан байна. Үнэртэн үйлдвэрлэгчид онгоцны анхны дээжийг хөнгөн арц, пачули, царсны хөвд нюанстай хослуулан ашигласан болохыг тэмдэглэв. Уг найрлагын таван гол ноотыг сүрчигний техникийн өнгөний цохилдлогоор нэгтгэсэн гэж компани онцолжээ.
"Checkmate" сөнөөгч нь хөнгөн, нэг хөдөлгүүртэй, тав дахь үеийн тактикийн сөнөөгч онгоц бөгөөд анх энэ долдугаар сард MAKS 2021 агаарын шоуны үеэр танилцуулагдсан юм. Тус сөнөөгч нь ямар ч цаг агаарын нөхцөлд ажиллахаар бүтээгдсэн юм. Мөн MACH 1.8 хүртэл хурдтай нисэх чадвартай юм. "Checkmate" нь богино хугацаанд хөөрөх чадвартай тул урт хөөрөх зурвас шаардлагагүй бөгөөд ямар ч төрлийн зэвсгээр тоноглогдох боломжтой.
Эх сурвалж: RT
ИСҮ