Нарны замыг шинэчилж, хоёр байршилд буцаж эргэдэг болно

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Нарны замыг шинэчилж, хоёр байршилд буцаж эргэдэг болно

Нарны замыг шинэчилж, хоёр байршилд буцаж эргэдэг болно

Нарны замыг шинэчлэх ажлын хүрээнд батлагдсан зураг төслийн дагуу хоёр байршилд буцаж эргэх эргэлттэй болох нь. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд гүйцэтгэгч "Хятадын төмөр замын XX товчоо групп" компани Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас, Соёолжийн нүхэн гарцын хооронд Нарны замыг ийнхүү шинэчлэхээр болжээ.

Зураг төслийн дагуу дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай автозам хоёр байршилд буцаж эргэх эргэлттэй болсноор түгжрэлийг бууруулна гэж тооцсон байна. Одоогоор хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан автозамын шинэчлэлийг ирэх онд дулааны улиралд гүйцэтгэхээр хойшлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж