Сургагч багш бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Сургагч багш бэлтгэнэ

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын сургагч багшаар ажиллах хүмүүсийг бэлтгэх сургалт энэ сарын 23-27-ны өдрүүдэд МУИС-ийн тавдугаар байранд болох ажээ. Сургалтад 21 аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газрын дарга, мэргэжилтнүүд болон төрийн захиргааны албан хаагч, тооллогын гэрээт ажилтнууд, ҮСХ-ны шинжээч зэрэг 200-аад  хүн оролцоно. Түүгээр Хүн ам, орон сууны тооллогын тухай, сургагч багшийн хүлээх үүрэг, гүйцэтгэх үйл ажиллагаа, тооллогын комисс, түр товчооны үйл ажиллагаа, шалгагч, тоологчийн үйл ажиллагаа, тооллогын асуулга, бусад маягтыг хэрхэн нөхөх, газрын зураг дээр ажиллах зэрэг сэдвээр хичээл заах юм байна. Энэхүү сургагч багш нь Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор айл өрхөөр орж үнэн бодитой мэдээлэл цуглуулах тоологч, шалгагчийг  бэлтгэх хариуцлагатай ажилтан байх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж