Бритни Спирс охинтой болохыг хүсчээ | News.MN

Бритни Спирс охинтой болохыг хүсчээ

Бритни Спирс охинтой болохыг хүсчээ

Бритни Спирс охинтой болохыг хүсчээ

Бритни Спирс дахин хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр "Би дахин хүүхэдтэй болохыг хүсч байна. Энэ удаа охин хүүхэд байгаасай" гэж Мягмар гаригт инстаграм хуудастаа жиргэсэн байв.

Мөн өлмий дээрээ гишгэж буй бяцхан хөлний хар цагаан зургийг “Тэр ямар нэгэн зүйл рүү тэмүүлж байгаа нь гарцаагүй” хэмээх тайлбартайгаар оруулсан байна.

Асран хамгаалах эрхийг цуцлахтай холбоотой өнгөрсөн зургадугаар сард болсон шүүх хурал дээр Спирс “Хүүхэдтэй болно” гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан юм. Тухайн үед түүнд жирэмслэлтээс сэргийлэх аргыг хүчээр хэрэглэж байсан тул тэрбээр ийн мэдэгджээ. Өдгөө дуучин бүсгүй бие даан шийдвэр гаргах эрхтэй болсон.

Спирс 15, 16 насны Жейден Жеймс, Шон Престон хэмээх хоёр хүүтэй бөгөөд хүүхдүүдийнхээ эцэг Кевин Федерлайнтай 2004 оны есдүгээр сард амьдралаа холбож байв. Гэвч тэдний гэрлэлт гурван жил үргэлжилсний эцэст дуулиантайгаар салсан юм. Харин ойрын үед тэрбээр хоёр дахь амьдралаа зохиох туйлын магадлалтай байна.

Спирс өнгөрсөн есдүгээр сард өөрийн эцэг Жэйми Спирсийн асран хамгаалах эрхийг цуцлах ээлжит хүсэлт гаргасны дараа найз залуу Сэм Асгаритай сүй тавьж буйгаа албан ёсоор зарласан. Перс гаралтай Сэм Асгари поп одын 2016 оны уран бүтээл болох "Slumber Party" дууны клипэд тоглосон цагаас дотносч эхэлсэн харилцаа нь өнөөдрийг хүртэл үргэлжилж буй юм.

Эх сурвалж: YAHOO ENTERTAINMENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 185.220.103.118

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж