Мишээл сити: Худалдаа хөгжлийн банк нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Мишээл сити: Худалдаа хөгжлийн банк нээгдлээ

Монголын банкны салбартаа 30 жил амжилттай ажилласан, 100 орчим салбар нэгжтэй бизнес эрхлэгчдийн томоохон түнш Худалдаа хөгжлийн банк Мишээл Сити төсөлд нэгдэж байна. Мишээл барилгын их дэлгүүр, Мишээл тавилгын их дэлгүүр, Мишээл walking street, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, Мишээл Экспо зэрэг байгууллагуудын харилцагч үйлчлүүлэгчид болох 800 орчим бизнес эрхлэгч албан байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, олон улсын гүйлгээ хийх зэргээр найдвартай банкны үйлчилгээг ийнхүү үзүүлэх юм.

Цаашид Мишээл Сити төслийн дэд төв болох Литтле Венец брэндийн их дэлгүүр нь 2022 онд нээгдэх бөгөөд иргэдийн болон бизнес эрхлэгч, харилцагчдын мөнгөн урсгалыг тасалдуулахгүй байх үүднээс Хан-Уул дүүргийн бизнес төвлөрөл болоод буй Мишээл Ситид ийнхүү отгон салбараа нээж байна.

Худалдаа хөгжлийн банкны тус салбарт TDB Online цахим үйлчилгээ, АТМ ашиглан харилцагч хаанаас ч, хэзээ ч мөнгөн гуйвуулга хийх, хүлээн авах боломжтой MoneyGram self-service үйлчилгээг авах 8-10 хүнд үйлчлэх тухлаг заал танхим, Вип өрөө зэргээр 10:00-16:00 цагийн хооронд үйлчилнэ.

Сингапурын жишгээр хэрэгжүүлж буй Мишээл Сити мега төсөл “ТӨВЛӨРӨЛ” концепцийн дагуу Литтле Венец брэндийн их дэлгүүрээс гадна Дэлхийн алдартай Шератон зочид буудлын сүлжээ, Мишээл Резиденс бизнес зэрэглэлийн орон сууц, Их хаадын сүрт хөшөөт цогцолбор, Эрүүл мэнд, боловсрол, албан ажлын Ихэрлэсэн гурван цамхаг, Мишээл  walking street 2,  Хүүхдийн ертөнц тоглоомын төв, Олон улсын стандартын шинэ экспо төв зэргээр өргөжиж байгаа бөгөөд цаашид Мишээл Сити төсөлд бизнесийн бүхий л боломжийг нэгтгэж чадсан мега төсөлтэй нэгдэж байгаад баяр хүргэе.

Яг энэ цаг үед Мишээл Сити төсөл нь үл хөдлөх хөнрөнгийн зах зээл болон бизнес эрхлэгчдийн дунд эрэлт өндөртэй байна.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити

Утас: 7505-7788

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж