Польшоор дамжин Европ руу гарахаар олон мянган цагаач Беларусийн хил дээр цугларч, хямрал үүсгээд буй. Үүний зэрэгцээ Минскийн талаас цагаачдыг зэвсэглэлээр хангаж байна гэж Польшийн албаныхан мэдэгдсэн нь хоёр орны хоорондын хурцадмал байдлыг улам даамжруулж буй юм.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Луканшенко өөрийг нь шүүмжилж, эсэргүүцэгчдийг орогнуулан хайцаалсанд Польшийг шийтгэхийн сацуу Минскийн эсрэг тавьсан хоригоо цуцлахад нь Европын холбоонд шахалт үзүүлэхэд дээрх нөхцөл байдлыг ашиглаж байна гэж "Times" сэтгүүлд бичжээ.
Лукашенко Европ руу нийлүүлдэг Оросын байгалийн хийн дамжуулах хоолойг хаана гэж сүрдүүлжээ. Удалгүй Беларусийн талаас газрын тосны хоолойг “төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээ"-ний улмаас хаалаа гэж "Reuters" агентлаг мэдээлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины сэрэмжлүүлгийг үл харгалзан, Беларусийн тал хийн хоолойг ийнхүү хаажээ. Үүнээс харвал Беларусь улс тактикаа өөрчлөн, хил дээрх асуудлаас илүү газрын тосны хоолойг гол "дарамт" болгон ашиглахыг эрмэлзэж байгаа бололтой.
Үүнтэй зэрэгцэн хил дээр бөөгнөрсөн цагаачид автобусанд суун, бүс нутгийг орхиж байна гэх мэдээллийг Польшийн Дотоод хэргийн дэд сайд өгснийг "ABC News" онцолжээ. Беларусь, Польшийн хил дээрх дүрвэгсдийг өчигдрөөс эхлэн автобусаар зөөж эхэлжээ. Энэ талаар Польшийн засгийн газрын албаны хүн мэдэгдэж, хил дээрх нөхцөл байдал сайжрах найдлага төрүүлж байна гэж “ABC News” агентлагт ярьсан байна.
Эх сурвалж: THE WEEK
Холбоотой мэдээ