Д.Тогтохсүрэн С.Ганбаатарыг шүүхэд өгнө | News.MN

Д.Тогтохсүрэн С.Ганбаатарыг шүүхэд өгнө

Д.Тогтохсүрэн С.Ганбаатарыг шүүхэд өгнө

Д.Тогтохсүрэн С.Ганбаатарыг шүүхэд өгнө

УИХ дахь МАН-ын бүлэг Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн. УИХ-ын чуулганы өнөөдөр (2021.11.18)-ийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан. Хахууль авсан” гэж хэлсэнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ихэд эмзэглэв.

Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг даатгалын компанийн эрх ашгийг хамгаалаагүй. С.Ганбаатар хариуцлагагүй үг хэллээ. УИХ-ын гишүүн юу ч ярьж болдог юм биш. С.Ганбаатар уучлалт гуйж, хэлсэн үгээ татаж авахгүй бол МАН-ын бүлгийн 62 гишүүнийг авлига авсан гэж гүтгэсэн гэж үзээд, Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандана” гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Жолоочийн даатгалыг төрд авна гэх хар пиарыг даатгалын 14 компанийн эзэд хийсэн. Төрөөс  даатгалын 14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар жолоочдоос хурааж авдаг. Үүнээс 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт буцааж өгдөг. Үлдсэн мөнгө нь эдгээр компанийн орлого болдог. Төрийн нэр барьж авдаг гэсэн үг. Амь амиа бодоорой гэсэн хатуу ширүүн байдлыг зөөллөх гэж энэ бодлогыг санаачилсан. Жолоочийн албан журмын даатгалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. МАН-ын бүлэг үүнийг эргэж нэг хараач" гэж УИХ-ын чуулганы эхэнд онцолсон юм. Ямартай  ч С.Ганбаатар, Д.Тогтохсүрэнгийн хэлсэн үгэнд ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэг олны сонирхлыг татаад эхэллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-11-18 66.181.178.153

үлдэгдэл мөнгөөр нь замаа зас

Avatar

Зочин 2021-11-18 59.153.113.33

гамбаагийн зөв.хаянгаа хар.гүтгэсэн үү?

Avatar

Зочин 2021-11-18 66.181.188.193

Тогтохсүэн гэдэг хүн бол хэлсэн үгнээс нь үзэхэд хамг,ийн муу, улс орноо боддзоггүй, намынхаа хэдэн нөхдүүдийн аманд орсон, хамгийн мэдлэг муу, ёстой эргүүлэн татмаар гишүүн шүү. Өвөрхангайд өөр жаахан гайгүй хүн байдаг л баймаар юм.

Avatar

Зочин 2021-11-18 66.181.177.73

Энэ Тогтохсүрэн гэж ямар ч мэдрэмжгүй гар уу үгүй юу? Босоо Ганбаа ард түмэнд таалагдахгүй юм ярихгүй шүү дээ. Ганбаа нэг юм шүүмжилсэн бол гүйцээ. Тэр хариуцлагын даатгалын хууль бол иргэн хүнд их хэрэгтэй байсан юм даа. Хүнд хэрэгтэй хууль МАН-аас нэгийг арай гэж бодож дэвшүүлэхэд нь дахиад л нам дарлаа даа. С.Эрдэнийн батлуулсан тэтгэвэр өвлүүлэх хуулийг одоо АН-ын нэр хүндийг өсгөхгүй гэсэндээ хүчингүй болгосон. Тэгээд 24 онд ард түмэнд юу тайлагнах юм болоо?

Avatar

Лодой 2021-11-18 64.119.17.84

Босоо Гамбаа зөв ш дээ.Тэгвэл осолгаргаагүй жолооч нарыгурамшуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-18 202.126.89.59

Ганбаатарын зөв

Avatar

Зочин 2021-11-18 202.131.238.114

unen l helsen bn Ganbaatar kk

Avatar

иргэн 2021-11-18 122.201.31.4

Өвөрхангайхан энэ МАНгасын утсан хүүхэлдэйгээ буцааж татаач

Avatar

болдоо 2021-11-18 150.129.142.133

босоо ганбаагийн зөв, тогтох ойрд хулгайч авилга авсан байж таарлаа …. ккккке

Avatar

Иргэн 2021-11-18 64.119.16.26

Хариуцлагын даатгал хийлгэсний дараа машинаа зарахад уг даатгал хүчингүй болдог.Уг даатгал нь машины дугаар,эзний нэр хоёртой холбогддог.Ингэж л хохирч байгаа юм.

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-11-18 202.131.225.197

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД НОЁД ӨШӨӨТЭЙ, ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ӨШӨӨТЭЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-11-18 192.82.91.217

Үнэн шүү дээ. Хахууль авсан. Тэр Хаянхярвааг хар. 1 сая долларын хахууль авсан. Жолооч нараа сонсолгүй шууд нэг талыг нь хараад шийдчихсэн. Хэнд ч ойлгомжтой. Хахууль авсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж