Д.Тогтохсүрэн С.Ганбаатарыг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн С.Ганбаатарыг шүүхэд өгнө

Д.Тогтохсүрэн С.Ганбаатарыг шүүхэд өгнө

УИХ дахь МАН-ын бүлэг Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн. УИХ-ын чуулганы өнөөдөр (2021.11.18)-ийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан. Хахууль авсан” гэж хэлсэнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ихэд эмзэглэв.

Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг даатгалын компанийн эрх ашгийг хамгаалаагүй. С.Ганбаатар хариуцлагагүй үг хэллээ. УИХ-ын гишүүн юу ч ярьж болдог юм биш. С.Ганбаатар уучлалт гуйж, хэлсэн үгээ татаж авахгүй бол МАН-ын бүлгийн 62 гишүүнийг авлига авсан гэж гүтгэсэн гэж үзээд, Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандана” гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Жолоочийн даатгалыг төрд авна гэх хар пиарыг даатгалын 14 компанийн эзэд хийсэн. Төрөөс  даатгалын 14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар жолоочдоос хурааж авдаг. Үүнээс 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт буцааж өгдөг. Үлдсэн мөнгө нь эдгээр компанийн орлого болдог. Төрийн нэр барьж авдаг гэсэн үг. Амь амиа бодоорой гэсэн хатуу ширүүн байдлыг зөөллөх гэж энэ бодлогыг санаачилсан. Жолоочийн албан журмын даатгалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. МАН-ын бүлэг үүнийг эргэж нэг хараач" гэж УИХ-ын чуулганы эхэнд онцолсон юм. Ямартай  ч С.Ганбаатар, Д.Тогтохсүрэнгийн хэлсэн үгэнд ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэг олны сонирхлыг татаад эхэллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж