Жирэмсэн эмэгтэй амьсгалын дутагдалд орж нас барсан гэв | News.MN

Жирэмсэн эмэгтэй амьсгалын дутагдалд орж нас барсан гэв

Жирэмсэн эмэгтэй амьсгалын дутагдалд орж нас барсан гэв

Жирэмсэн эмэгтэй амьсгалын дутагдалд орж нас барсан гэв

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт жирэмсэн эх эмнэлгийн тусламж авч чадалгүй өөрөө төрж, улмаар нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт арваннэгдүгээр сарын 11-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчид шалгалтаар очсон. Энэ үеэр эмнэлгийн эмч, ажилчид нь дагаж явж байх зуур төрөхөөр очсон жирэмсэн эх эмчийн тусламж авч чадалгүй хүүхдээ өөрөө төрүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний 19:55 цагт Архангай аймагт “Төрөх тасагт хүн нас барсан байна” гэх мэдээлэл иржээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Тухайн өдөр мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар ч хяналт шалгалт хийгээгүй. Орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг нэг дор цуглуулаагүй, ажлаа хэвийн хийж байсан. Ташаа мэдээлэл гэдгийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутагт очиж, ажиллаагүй” гэсэн хариулт өгөв. Харин Цагдаагийн ерөнхий газраас “Хэрэг гарсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс холбоотой мэдээллийг авч байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэв.

"ЭМНЭЛГИЙН ТӨРӨХ ТАСАГТ ШАЛГАЛТ ХИЙГЭЭГҮЙ"

Энэ талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Энх-Амараас тодрууллаа.

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт жирэмсэн эх хүүхдээ төрүүлээд нас барсан байна. Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт арваннэгдүгээр сарын 11-нд 37 настай эх нас барсан. Тухайн эх төрөх дөхчихсөн, арваннэгдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтсэн. Гэнэт биеийн байдал нь муудаж, амьсгалын дутагдалд орж нас барсан. Эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна.

-Мэргэжлийн хяналтын газраас эмнэлэгт хяналт шалгалт хийж байсан гэсэн үү?

-Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт шалгалтаар таван байцаагч тухайн өдөр ирж, шалгалт хийсэн. Гэхдээ эмнэлгийн төрөх тасагт шалгалт хийгээгүй. Эрүүл мэндийн газрын байранд хяналт үнэлгээгээ хийж байсан. Тухайн үед эмч нар ажлаа цалгардуулаагүй. Ар гэрийнхэнд нь дутуу дулимаг мэдээлэл өгсний улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэргийг шалгаж байна. Нярайн биеийн байдал хэвийн, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

-Тухайн эх өөрөө хүүхдээ төрүүлсэн гэж үнэн үү?

-Тухайн эх ямар нэгэн хагалгаа хийлгээгүй, өөрөөр нь эмч нар төрүүлсэн гэсэн үг. Тэр өдөр нэг үйлчлэгч, хагалгааны сувилагч байж, арга хэмжээ шуурхай авсан боловч амь насыг нь аварч чадаагүй. Маш харамсалтай явдал боллоо. Тухайн эхийн дөрөв дэх төрөлт байсан. Албаны ёсны дүгнэлт гарсны дараа асуудал тодорхой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХарамсалтайХарамсалтай
27
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Erdenebileg 2021-11-18 124.158.66.54

Medeej haramsaltai l bnldaa 4n huuhed unchirch baigaam chin.
Gehdee neg zuiliig helehed Mongol emegteichuud odongiin mungunii tuluu ch yumuu esvel busdad ih saihan ner turtei eej gej haragdahiin tuld ch yum shig zaaval amidralaa tegshitgeh gej 4n huuhdiin tuluu yavmaargui baina. Huuhed gedeg turuh yostoi gazraa turdug tuhain ail heden huuhedtei baihaar zayaagdsan yum yag teruugeeree zuil shuudee. Getel suuliin uyed negenteigee baritsadg yumuu neg l ih 4n huuhedtei avgai nar olshirchee. Hohino ee

Avatar

Зочин 2021-11-18 192.82.86.163

Ямар тэнэг хүн бэ өөрөө яаж амьдран даа цаашдаа

Avatar

Зочин 2021-11-18 202.126.90.148

Эмч биш хагалгааны сувилагч, асрагч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, амь аврах ёстоймуу?

Avatar

21321 2021-11-18 202.21.124.129

ДӨРВИЙН ДӨРВӨН ХҮҮХЭД өнчирсөн. Гурван хүүхдээ зүв зүгээр төрүүлсэн ээж эмчгүй төрөөд үхчихээд байна. NEWS ингэж мэдээ бэлдэж гэж…Гунигтай биш үү? танай сайтынхан ичиж үх….

Avatar

Зочин 2021-11-18 66.181.161.114

Арьсаа хөмгаалж байгаа биз. Хялгалт ирлээ гэхээр хамаг юмаа хаяад лүгд дагаад долоочих гээд гүйдэг нь үнэнштэй. Хаа газар бүгд адил. Зүгээр байгаа юмаа байгаагаар шалгуулаад гарахад яагаад болдоггүй юм бол.

Avatar

Ээгий 2021-11-18 139.5.218.249

Хүүе юу гэчвээ. Эмч огт байгаагүй юм уу. Нэг асрагч сувилагч л бсан гэх

Avatar

Сүрэн 2021-11-18 202.126.89.215

Нэртэйгээр нь амиа хорлосон гэчихээч, "танк хүлдэг"-үүд ээ!!!!

Avatar

Зочин 2021-11-18 202.21.98.34

z**l g**** mini

Avatar

мөнхөө 2021-11-18 103.9.90.130

нэр төрөө яаж цэвэрлэхээ мэднээ эд нар

Avatar

Зочин 2021-11-18 185.220.103.118

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2021-11-18 82.144.201.2

Хүчил төрөгчийн аппарат нь байгаа боловч цэнэглэгч хүчилтөрөгч нь дутагдсан учраас өөд болжээ. Цэнэглэгч хүчилтөрөгч нь хөдөө орон нутагт бна уу, хаанаас цэнэгээ авч бна аа.УБ хотод 3-р цахилгаан станцид цэнэглүүлдэг гэсэн хөдөө орон нутагт байхгүй бна шүү дээ.
ЕС Оюун-Эрдэнэ огцороочээ, яасан үл мэдэх данхан толгойт бэ, сайн дураараа огцорооч, зайл, дахин зайл!!!! Хайран ээж, өнчин хүүхэд яанаа тамын!!!!

Avatar

Зочин 2021-11-18 109.252.87.210

Жирэмсэн эмэгтэй нас барсан байна.торсон эх тавчигтай гарахад хурэлсуг огцорсон . Одоо Махан толгойт их чалчигч . Оюунзудзага бушуухан огцорч ард тумний санааг амараагаад огооч. Чамаас залхаж байна шуу..
.

Avatar

Зочин 2021-11-18 202.55.188.107

Хуук сайндаа ч биш Еренхийлегч болох гээд огцорсым, харин эм нэрт хузуугуй хуухэлдэйд дээшлэх суудал байхгуй учраас татаж л буулгахгуй бол ийм ашигтай идуурээсээ сайн дураараа зайлна гэж байхгуй л болов уу даа

Avatar

Зочин 2021-11-18 139.5.216.192

ковид бас амьсгалын дутагдалд оруулаад бга ш дээ!!!

Avatar

э 2021-11-18 202.9.46.70

энэ мх гаүар гэж бөөн дарамт хүнд суртал болсон газар бүх төриин нэр зүүсэн байгуулгууд яг адилхан хамартан баас түрхсэн юм шиг лалрууд

Avatar

Зочин 2021-11-18 103.80.210.183

тэгээд дарга нь хариуцлагаа үүрээд шаахайгаа үүрээд бээжин рүүгээ буцах болж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж