Европоос бусад бүс нутагт Covid-19-ийн нас баралт буурч байна | News.MN

Европоос бусад бүс нутагт Covid-19-ийн нас баралт буурч байна

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Европоос бусад бүс нутагт Covid-19-ийн нас баралт буурч байна

Европоос бусад бүс нутагт Covid-19-ийн нас баралт буурч байна

Европ тивд өнгөрсөн долоо хоногт Covid-19-өөр нас барагсдын тоо 5 хувиар өсчээ. Энэ нь дэлхийн хэмжээнд цар тахлын нас баралт өссөн цор ганц бүс нутаг болоод байгааг ДЭМБ-аас анхааруулав. Америк, Европ болон Ази тив дэх халдварын өсөлтөөс шалтгаалан дэлхий дахинд нийт батлагдсан тохиолдол зургаан хувиар өслөө хэмээн НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг мэдэгджээ.

Европ тив дундаа Орос, Герман, Их Британид шинэ тохиолдлын тоо хамгийн өндөр байна. Нас баралт Норвегид 67 хувь, Словакт 38 хувь хүртэл өсчээ.

ДЭМБ цар тахлын талаарх долоо хоног тутмын мэдээгээ өнгөрсөн Мягмар гаригт тайлагнахдаа, Европоос бусад бүх бүс нутагт Covid-19-өөр нас барагсдын тоо тогтвортой буурсан гэжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд 50000 хүн цар тахлын улмаас нас барж, цар тахлын халдварын 3.3 сая шинэ тохиолдол бүртгэгдсэний 2.1 сая нь Европ тивд гарчээ.

ДЭМБ-ын тооцоолсноор Оросоос Төв Азийг дамнан Европын 61 орны хэмжээнд халдварын тархалт тасралтгүй нэмэгдсээр долоо дахь долоо хоногтойгоо золгоод байна. Баруун Европын нийт хүн амын 61 хувь цар тахлын эсрэг вакцины бүрэн тунд хамрагджээ. Гэтэл тивийн зүүн хэсэгт хүн амын ердөө тал хувь нь вакцинд хамрагдсан байна.

Африк, Ойрхи Дорнод болон Зүүн өмнөд Азийн бүс нутгуудад долдугаар сараас хойш халдварын тархалт буурсаар байгаа сайн мэдээг ДЭМБ танилцуулав.

Эрүүл мэндийн агентлагаас Европ тив дахин цар тахлын голомт болох өндөр эрсдэлтэй байгааг өмнө нь мэдээлсэн. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол хоёрдугаар сар гэхэд нас баралт 500000 давах болно гэж анхааруулжээ.

Үүний дагуу Австри улс өнгөрсөн долоо хоногт вакцин хийлгээгүй иргэдийн хөл хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тавьсан бол Нидерланд болон Европын зарим улсууд халдварын тархалтыг бууруулахын тулд дахин хөл хорио тогтоохоор төлөвлөжээ. Харин Их Британид 40-өөс дээш насны иргэддээ гуравдугаар тун хийхээр шийджээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 66.181.168.131

ЕХ-ны улсуудад хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж байна Оюу-Эрдэнэ огцор гээд хэдүүлээ жагсацгаах уу

Avatar

Зочин 2021-11-18 192.82.78.115

Өөрсдийгөө чөлөөт гэж нэрлэдэг, үнэн хэрэгтэй дэг журам,эмх цэгц, хариуцлага сахилга муу, хэдэн хэсэг болж өөр хоорондоо мэрэлцэж, дайсагналцсан , байнга самуун үүсч дэгдэж байдаг манайх мэт оронд энэ цар тахал салахгүй.

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-11-18 202.131.225.197

ЧӨЛӨӨТ НИЙГЭМ ГЭЖ ТЭР Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2021-11-18 95.169.237.95

Вакцин хийлгэж болохгүй монголчууд аа.сүүлийн 5 сард вакцинаас болж 75 тамирчид зүрх нь хаагдаж эсвэл цус бүлэгнэлт болж нас барсан байна 👹

Avatar

Зочин 2021-11-18 202.21.107.104

uu hudlaa h*****d bgaan

Avatar

Зочин 2021-11-18 2.136.17.240

Малаа өсгө!!! олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүү бич!! гадаад мэдээ унших чадваргүй бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж