Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүдэд өнөөдөр цол чимэг нөхөн олгоно

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүдэд өнөөдөр цол чимэг нөхөн олгоно

Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүдэд өнөөдөр цол чимэг нөхөн олгоно

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олгох ёслол  өнөөдөр (2021.11.18) Төрийн ордонд болно.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ес давсан Н.Батсуурьт “Улсын Даян аварга” цол олгох юм.

Мөн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд найм давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, М.Бадарчид "Улсын гарьд" цол, долоо давсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат "Дорнын хүчтэн" дэвжээний бөх Улсын начин Д.Анарт "Улсын заан" цол олгохоор болжээ. Үүнээс гадна тус барилдаанд долоо давсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх, Улсын начин Ц.Одбаярт "Улсын заан" цол, зургаа давсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодномд "Улсын харцага" цол тус тус нөхөн олгохоор болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж