"Монголбакны удирдлага хууль зөрчвөл өргөдлөө өгөөрэй"

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

"Монголбакны удирдлага хууль зөрчвөл өргөдлөө өгөөрэй"

"Монголбакны удирдлага хууль зөрчвөл өргөдлөө өгөөрэй"

Хаан банкны хувьцааны 60 хувийг хэн авсан нь олны анхаарлыг татаж буй. Энэ асуудлыг анх Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хөндөж, нэр бүхий гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тайлбар хүсэхэд “Эцсийн гүйлгээ хийгээгүй” гэж мэдэгдэж байв. Үүний дараа Монголын хамгийн олон хэрэглэгчтэй, актив хөрөнгөөрөө нэгд бичигддэг Хаан банкийг хэн хувьчилж авсан бэ гэх хардлага таамаглал, хэрүүл талцал олон нийтийн дунд өрнөсөн. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хаан банкны хувьцаа эзэмшигчэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал гарах боллоо. Тиймээс Монголбанкны удирдлагууд Банкны тухай хууль, Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, энэ асуудлыг хууль дүрмийн дагуу шийдэх хэрэгтэй. Монголбанкинд УИХ-ын гишүүдэд энэ талаар мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Монголбанк банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд Хаан банкны асуудлыг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шалгуулж, нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй.

Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцааг эзэмших хуулиар хатуу хориотой. Шинээр батлагдсан Банкны тухай хуулиар хувьцаа эзэмшлийн төвлөрөл 20 хувиас илүү байхгүй гэж заасан. Үүнийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэв банкууд худал мэдээлэл гаргаж өгсөн бол Банкны хуулийн дагуу банкны хувьцаа эзэмшлийг хүчингүй болгох, ногдол ашиг хуваарилахгүй байх хүртэл зохицуулалт хийнэ. Ингэж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно. Өөрсдөө хууль зөрчсөн бол өргөдлөө өгөөрэй" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж