Төрийн албан хаагчид заавал III тунд хамрагдах ёстой

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид заавал III тунд хамрагдах ёстой

Төрийн албан хаагчид заавал III тунд хамрагдах ёстой

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийх үеэрээ арваннэгдүгээр сарын 2-нд төрийн албан хаагчид Covid-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунд заавал хамрагдах шаардлага хүргүүлэхээ хэлсэн. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын нэмэлт тунд хамрагдсан статистик мэдээг нэгтгэж гаргаагүй, иргэдийг дархлаажуулах ажлын явц сул хэвээр байна. Вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо их. Тиймээс бүх төрийн албан хаагч шаардлагын дагуу нэмэлт тундаа хамрагдсан байх ёстой.

Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 206 мянган төрийн алба хаагч бүртгэгдсэн. Өнөөдөр тус албан хаагчид бүгд нэмэлт тундаа хамрагдсан эсэх нь анхаарал татаж байна. Иргэдээ уриалж, сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байгаа энэ үед төрийнхөн бүгд түүчээлэх нь зүйтэй.

Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунгийн хамрагдалт нийслэлийн хэмжээнд 26 хувьтай байна. Энэ нь нийт зорилтот бүлгийн 16 хувийг эзэлж байгаа аж. 533 мянга 123 хүн нэмэлт тунгаа хийлгэсэн. Үүнээс төрийн албаныхан тодорхой хувийг нь эзэлж байгаа ч насны бүлгээр нь авч үзвэл төрд ажиллаж буй олон хүн одоог хүртэл гуравдугаар тунгаа хийлгээгүй гэсэн үг.

ДЭМБ нэмэлт тунг тухайн орон өөрсдийн онцлогт тохируулан төлөвлөлтөө хийж, вакцины нөөц бүрдүүлэх талаар зөвлөж байна. 2022 оны зургадугаар сар гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг бүрэн вакцинжуулах зорилт тавьсныг Эрүүл мэндийн яамнаас онцолсон. Вакцинжуулалттай холбоотой нэмэлт тушаал гарсан бөгөөд хоёр дахь тун хийлгээд өвдсөн хүн 21 хоногийн дараа гурав дахь тунг хийлгэж болно. Нэгдүгээр тунгаа хийлгээд өвчилсөн бол мөн л 21 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ гэсэн билээ. Мөн идэвхийн хувьд 18-44 насны иргэд гуравдугаар тунд идэвхгүй хамрагдаж байгаа аж. Тиймээс тухайн иргэдэд чиглэсэн вакцины үр дүн, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргүүлж ажиллаж буй юм байна.

Төрийн албан хаагчдад гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлага хүргүүлэх, цэрэг, оюутнуудыг бүрэн вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, гуравдугаар тунг хийлгээгүй иргэдэд дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлах, вакцины үйл ажиллагаанд салбар яамдын болон урлаг, спортын оддын оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг эхлүүлсэн. Одоогоор тус шаардлагыг хүргүүлсэн албан байгууллага, сургуулийн дархлаажуулалтад хамрагдсан статистик мэдээг нэгтгэж гаргаагүй байна. Зөвхөн насны бүлгээр гаргаж байгаа аж. Цаашид төрийн албан хаагчид, цэрэг, оюутнууд гэх ангилалтай гаргах нь иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж