Сүүлийн 600 жилд тохиогоогүй хамгийн урт сарны хиртэлт болно

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Сүүлийн 600 жилд тохиогоогүй хамгийн урт сарны хиртэлт болно

Сүүлийн 600 жилд тохиогоогүй хамгийн урт сарны хиртэлт болно

АНУ даяар сүүлийн 600 жил тохиогоогүй хамгийн урт сарны хагас хиртэлт Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө болно гэж НАСА мэдээлэв. Тодруулбал, уг сарны хиртэлт 3 цаг 28 минут үргэлжлэх бөгөөд сүүлийн 580 жилийн хугацаанд тохиох хамгийн урт хиртэлт болох аж.

Зүүн эргийн ажиглагчид хагас хиртэлтийг Баасан гаригийн үүрийн 02:00-04:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байгаа бол баруун эргийн ажиглагчдын хувьд Пүрэв гаригийн 23:00 цагаас Баасан гаригийн 01:00 цаг хүртэл үргэлжлэх таамаг дэвшүүлжээ.

Мөн нар хиртэх үеийнхээс ялгаатай нь сарны хиртэлтийг үзэж сонирхох хүмүүс тусгай нүдний шил зүүх шаардлагагүй байдаг аж. Гагцхүү арваннэгдүгээр сарын жихүүн шөнө байхыг тооцоолон дулаахан хувцаслаад гарахыг одон орончид зөвлөжээ.

Сарны хиртэлт нь нар, сар, дэлхий гурав огторгуйд нэг шугамд байрлах үед тохиодог байгалийн онцгой үзэгдэл юм. Харин сарны хагас хиртэлт нь сар дэлхийн сүүдэрт бүрэн орох үеийн бүтэн хиртэлтээс үзэмжийн хувьд ялгаатай, давтамжийн хувьд олон байдгыг НАСА онцлов.

Тодруулбал, сар хиртэлтийн үед сар дэлхийн сүүдэрт орохын хэрээр өнгө нь мөнгөлөг саарлаас бүдэг улбар шар, эсвэл улаан өнгө рүү шилжих бөгөөд урвуу дарааллаар хуучин хэвэндээ ордог байна. Сарны хамгийн гүн хиртэлтээр сарны гадаргын 97 хувь дэлхийн сүүдэрт хучигдаж, гүн улаан өнгөтэй болж хувирдаг аж.

Минжүүд арваннэгдүгээр сард өвөлдөө бэлддэг тул энэ үед тохиосон тэргэл сарыг Минж сар, сарны хиртэлтийг Минж сар хиртэлт гэж нэрлэдэг байна. Мөн энэ удаагийн сарны хиртэлт энэ жилийн хамгийн сүүлийнх болж байгаа бөгөөд 2022 онд сарны бүтэн хиртэлт тав, арваннэгдүгээр саруудад тохиох төлөвтэй байгааг НАСА-гаас мэдээлжээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж