Дайнд амь үрэгдсэн цэргийн хэн болохыг 71 жилийн дараа тогтоов | News.MN

Дайнд амь үрэгдсэн цэргийн хэн болохыг 71 жилийн дараа тогтоов

Дайнд амь үрэгдсэн цэргийн хэн болохыг 71 жилийн дараа тогтоов

Дайнд амь үрэгдсэн цэргийн хэн болохыг 71 жилийн дараа тогтоов

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн дайнд амь үрэгдсэн 19 настай цэргийн шарилыг 70 гаруй жилийн дараа хэн болохыг нь тогтоожээ. Тэрхүү 19 настай цэрэг тухайн үед сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн Вермонтын хилийн шугамын ойролцоох Гаагийн армийн түрүүч Ховард Белдэн байжээ. Түүний шарилыг аравдугаар сарын 14-нд хэн болохыг нь тогтоож, Арлингтоны оршуулгын газарт оршуулахаар болсныг өчигдөр мэдээлэв.

Ховард Белдэний шарилыг шинжилсэн шинжээчид ДНХ, антропологи, изотопын шинжилгээ болон бусад дэлгэрэнгүй баримтуудад түшиглэжээ. Ховард Белдэн нь Төв штабын явган цэргийн 31 дүгээр хороо, 7 дугаар дивизийн цэрэг байсан аж.

Түрүүч Ховард Белдэний анги Хойд Солонгос дахь Чосин цөөрмийн ойролцоо дайралтад өртөж, 1950 оны арванхоёрдугаар сарын 1-нд түүнийг сураггүй алга болсныг тэмдэглэсэн байна. Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн Чосин цөөрмийн тулааны үеэр 1000 гаруй америк цэрэг амиа алджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп анх удаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Сингапурт дипломат уулзалт хийсний дараа, Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн америк цэргийн алба хаагчдын шарлыг Вашингтон руу илгээсэн. Хойд Солонгосоос олон тооны шарил бүхий 55 ширхэг авсыг 2018 онд АНУ руу илгээжээ. Улмаар АНУ-ын Батлан хамгаалах яамны Дайнд олзлогдогсдыг бүртгэх агентлаг тэдгээр авсаас голдуу Чосин цөөрмийн тулааны үеэр амиа алдсан нийт 75 гаруй цэргийн шарилын хэн болохыг  тогтоож чадсан байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 66.181.171.35

75 гаруй цэрэг гэхээр юу гэж ойлгохов сэтгүүлчээ 75,5 буюу 75 хагас гэж ойлгох уу

Avatar

Зочин 2021-11-18 193.189.100.195

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-18 64.119.17.200

Муусайн империалистууд хойд солонгос,вьетнамд жинхэнэ шүүсээ шахуулж байжээ.

Avatar

Зочин 2021-11-18 203.23.49.77

Витнамд бол магадгүй. СОлонгост бол яалтачгүй ялалт байгуулсан да.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж