Дуучин Э.Амартүвшин ирэх сард Лондонд дуулна | News.MN

Дуучин Э.Амартүвшин ирэх сард Лондонд дуулна

Дуучин Э.Амартүвшин ирэх сард Лондонд дуулна

Дуучин Э.Амартүвшин ирэх сард Лондонд дуулна

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшин ирэх сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглох аж. Тодруулбал, Лондон хотын “Royal Opera House”-т арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд гол дүрд дуулахаар болжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 9-нд Австри улсын нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон дуучидтай "Навукко" дуурийн гол дүрд дуулсан байна.

Э.Амартүвшин дэлхийн нэр хүндтэй театруудад тоглолтоо үргэлжлүүлж, дэлхийн шилдэг баритон гэдгээ баталсаар байна. Тэрбээр 2021 оны долоо, есдүгээр саруудад Италийн Верона хотноо “Набукко” дуурьд дуулсан бол арваннэгдүгээр сард Австрийн нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон ододтой гол дүрд тоглоод буй. Энэ тоглолтын дараагаар 2022 онд Лондон, Мадрид хотноо мөн "Набукко" дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай аж.

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн билээ. Тэрбээр энэ хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах юм.

Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, Солонгосын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 202.9.40.58

Дуучнаараа бахархаж байна. Эрүүл энх, бас урлагын амжилт хүсье. Гоёо гоё

Avatar

Z 2021-11-18 202.126.89.198

Ariunbaatar aas iluu yum daa

Avatar

болдоо 2021-11-18 150.129.142.133

вау, монгол залуус дэлхийд гайхуулж байна …. саак бна шүү …

Avatar

Зочин 2021-11-18 66.181.178.201

Дуулаад хөгждөг бол монгол өнөөдөр азийн бар болчихсон байх ёстой

Avatar

болдоо 2021-11-18 150.129.142.133

чи хөгжөөгүй ….

Avatar

Зочин 2021-11-18 103.229.121.32

Мундаг дуучдынхаа дуулахыг Монголдоо нэг сонсмоор байна

Avatar

Зочин 2021-11-18 192.82.65.183

Соёлын яам нь дуучнаа дэмжээд өгвөл улам л сайхан болно доо. Бор зүрхээр нь ганцааранг нь орхих юм аа. Энэ мундаг дуучинтайгаа манай улс хамтарч ажиллавал аль алиндаа хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-18 66.181.188.156

МОНГОЛД ИРЖЖД ДЭМИЙ. БӨӨН ХОВ ЖИВ АТАА УӨТӨӨ. ХОЛХОН БАЙСАН НЬ ДЭЭР

Avatar

at 2021-11-18 216.200.84.187

indimn homosex Malliixon andgyui.

Avatar

ккк 2021-11-18 150.129.142.55

жилдээ ганц нэг Монголдоо дуулбал яасийн

Avatar

Зочин 2021-11-18 59.153.115.69

Ковидын өмнө бол Монголд ирэх бүртээ л тайзан дээр гардаг байсан шүү

Avatar

Зочин 2021-11-18 203.91.115.51

Сайхан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж