Улсын онцгой комиссын шуурхай штаб Covid-19-өөс гадна малын гоц халдварт өвчинд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх, тэмцэх зорилгоор вакциныг үе шаттайгаар татан авч байгааг Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-аас мэдээллээ. Цаашид малын халдварт өвчний эсрэг вакцины таталтыг нэмэгдүүлж, хөл хориог богино хугацаанд тогтоож, аймаг, орон нутгийг эрсдэлгүй байлгах тал дээр тус штабаас анхаарч ажиллах аж.
МЭЕГ-аас "Шүлхий өвчний гаралт сүүлийн саруудад эрс нэмэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд үндсэн гурван арга хэмжээ авдаг. Эдгээрт хорио цээр, ариутгал халдваргүйтгэл, вакцинжуулалт хамаарна. Шүлхий өвчинтэй тэмцэхээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зургадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая тун шүлхийн вакцин авсан.
Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай аймагт хуваарилж өгөөд байна. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд ОХУ-аас 2.5 сая тун вакцин ачуулсан. Энэ сарын 25-наас 27-нд Монголд буух зохицуулалт хийсэн.
Улсын онцгой комиссын шуурхай штаб зөвхөн Covid-19-ийн хоногт батлагдаж буй халдварт ажиглалт, судалгаа хийхээс гадна малын гоц халдварт өвчин болох шүлхийн тархалтад ажиглалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна" гэв.
Mongol hvn 2021-11-18 139.5.219.101
Хөдөө мал халуураад 2-3 хоногт үхээд байна гэсэн Малд ковид халдчихаад байгаа юм биш үү?
Зочин 2021-11-18 103.80.210.183
УОК зүгээр тараа. малын эмч нар ажилаа хийнэ л биз. УОК бол ёстой ямарч чадамж мэдлэг алга гэдгээ бүрэн батласан шүү.
Зочин 2021-11-18 202.21.108.216
Орон нутагт Ковид-19 эрчимтэй тархсан тул, халдвар авсан орон нутгийн иргэдийн хэрэглэсэн бохир ус, я*****с, шингэнээр хөрсөнд шингэж, улмаар малд халдварласан байх магадлал өндөр гэж харж байна. Скандинавын нэг оронд тэжээвэр булганд халдвар илэрсэнээс болж 18 сая толгойг даруй устгасан байдаг. Манайд минж үржүүлгийн газар Ковид-19 минжнээс илэсэн байдаг, гэтэл малд халдварлаагүй гэх баталгаа алга. Яагаад 21 аймгийн 15-д нь энэ муухай шүлхий өвчин нэгэн зэрэг гарч байна? Үхрийн товруут өвчин
Зочин 2021-11-18 202.21.108.216
гээд л… Ковид-19 туссаны дараа дархал аа ихээр унадаг тул бусад вирусний гаралтай ийм муухай өвчнүүд тархах бүрэн боломжтой. Малын дунд мөн адил… Монголын мал сүйдвэл Үндэсний аюулгүй байдлын асуудал мөн, учир нь санхүүгийн хямралыг Монголчууд бид малынхаа буянаар давдаг, өлсөж үхдэггүй. За ингэж бичлээ гээд Төр, Засаг уруугаа дайрах гэсэнгүй шүү. Дүгнэж шинжлэхэд л тийм байна. Ямартай ч хаа хамаагүй газар, баталгаагүй зах худалдааны төвөөс өвчтэй малын мах худалдан авах эрсдэл өндөр байна.
zochin 2021-11-18 202.131.251.130
Uvs darga tavigdsan gazar bolgon hamaatan sadan, jalga dovnii suljee uusej ajil n nurdag. Mal emnelgiin gazriin dargiig hurdan solimoor baina. urid n ingej olon aimagt ovchin taraasan udaa garch baigaagui.
баавар 2021-11-18 66.181.169.70
МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР АЖИЛАА ҮР ДҮНТЭЙ ХИЙМЭЭР БАЙНА ШҮҮ