Банкны реформыг Богд банк эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Банкны реформыг Богд банк эхлүүлнэ

Банкны реформыг Богд банк эхлүүлнэ

Өсөлтөөр тэргүүлэгч Богд банк өгөөжөө хуваалцахад бэлэн боллоо

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш анх удаа Богд банк хувьцаагаа олон нийтэд санал болгохоор холбогдох шалгуурыг давж, зөвшөөрлөө авлаа. Санхүүгийн зохицуулах хорооны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Богд банк” ХХК-ийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн, үнэт цаасны бүртгэлд бүртгэх шийдвэр гаргасан юм.

Богд банк бол Монголын банкны салбарын хамгийн отгон тоглогч болж 2014 онд байгуулагдсан цагаасаа санхүүгийн голлох үзүүлэлтүүд нь тогтмол өсөж ирсэн. Энэ хугацаанд нийт хөрөнгийн хэмжээ 18 дахин, татан төвлөрүүлсэн хөрөнгө 300 дахин өссөн төдийгүй 2020 оны жилийн эцсийн байдлаар цэвэр ашгийн хэмжээ өмнөх оныхоос 2 дахин нэмэгдэж, 5.6 тэрбум төгрөг болсныг тайлангаас нь харж болно. Харин энэ оны эцэс гэхэд цэвэр ашиг нь 11 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна.

Мөн банкны системд чанаргүй зээл 10.6-11.2 хувьтай байгаа бол Богд банкных 3.6 хувьтай байгаа нь системийн дунджаас 3 дахин бага үзүүлэлт юм. Түүнчлэн Монголбанкнаас арилжааны банкуудын нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээг 9 хувь байх шаардлага тавьдаг бол Богд банк дотоод бодлогоороо 20 хувиас дээш хэмжээнд барихыг зорьдог. 2020 оны байдлаар Богд банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 46.2 хувьтай байгаа нь эрсдэл даах чадвар өндөртэйг харуулж байна.

Түүнчлэн Төв банкнаас төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг 25 хувиас өндөр байхыг шаарддаг бол Богд банк нь дотоод бодлогоороо 30 хувиас илүү байх шалгуур тавьдаг. 2020 онд тус харьцаа нь 58.8 хувь байсан бөгөөд энэ нь Монголын банкны салбартаа тэргүүлэх үзүүлэлт юм.

Ирээдүйд итгэл түгээгч байх алсын хараатайгаа уялдаад шинэ зууны шилдэг технологи ашиглан, салбартаа анхдагч бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж буй Богд банкны өсөлт цаашид тасралтгүй тэлэх орон зайтай гэж санхүүгийн шинжээчид үздэг.

Тус банк нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12.5 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 2,540 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ 70 хувь буюу 8.75 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3.75 сая ширхэг хувьцааг олон нийтэд худалдах юм. Сонирхсон хөрөнгө оруулагч 2021 оны 12 дугаар сарын 01-ээс 07-ны хооронд бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан Богд банкны хувьцааг худалдан авах боломжтой.

Хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн 40 хувийг технологийн хөрөнгө оруулалтад зарцуулж, цаашид өсөн нэмэгдэх харилцагчдын бааз суурийг найдвартай хангахад чиглүүлнэ. Түүнчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, борлуулалтын сувгийн хөгжүүлэлт, сайжруулалтад үлдсэн хувийг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Хөрөнгийн зах зээлийг 500 орчим тэрбум төгрөгөөр тэлэх хүлээлт үүсгэсэн банкны реформыг ийнхүү хамгийн отгон Богд банк эхлүүлэхээр боллоо. Тус банкны харилцагчдын хэрэгцээ шаардлагыг мэдэрдэг менежментийн бодлого, чадварлаг хамт олны сэтгэл зүтгэлээр банкны салбарын анхны IPO амжилттай болж, цаашид чанартай, хөрвөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэх нь дамжиггүй юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид төдийгүй харилцагч нарт ч илүү өгөөж хүртэх боломж бий болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж