Монгол, Туркийн Засгийн газар хоорондын IX хуралдаан амжилттай өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын IX хуралдаан амжилттай өндөрлөв

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны есдүгээр хуралдаан Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, чөлөөт бүс, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, харилцан тохиролцоонд хүрлээ. Хоёр талын хамтарсан хорооны дарга Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд С.Сойлу нар ажлын протоколд гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж