Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг сэргэнэ | News.MN

Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг сэргэнэ

Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг сэргэнэ

Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг сэргэнэ

Оросын Холбооны Улсын Covid-19-тэй тэмцэх шуурхай штабаас энэ сарын 16-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол зэрэг улсуудтай хийх нислэгээ эргэн сэргээхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ.

Мөн Куба, Катар, Мексик улс руу тогтмол болон хуваарьт бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцалсан байна. Тиймээс тус улсын агаарын тээвэрлэгч ОХУ-ын нийслэл Москва хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 3 удаа, Улаан-Үд, Красноярск, Эрхүүгийн чиглэлд долоо хоногт 1 удаа тус тус нислэг хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 192.82.86.154

Za orosoos nemj haldvar oruulj irehndee. Orosod vaccinjuulaly mash dooguur baigaa. Humuus n bidnii shuteed baidag sputniktaa itgehgui baigaa. Tiimees shine huvilbar tarhaj hugjih undes bolno

Avatar

Зочин 2021-11-18 203.91.112.114

Оросын нисэхийн компаний нислэг сэргэх юм байна. Монголын онгоц нисэх үү? Нисэх бол хэдийнээс долоо хоногт хэдэн удаа ямар хуваариар нисэх вэ? Энд МИАТ-ын онгоцны зураг тавьсан болохоор тийм юм байлгүй гэж бодоод асууж байна. Энэ зураг эсвэл нийтлэгчдийн алдаа юу!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж