Оросын Холбооны Улсын Covid-19-тэй тэмцэх шуурхай штабаас энэ сарын 16-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол зэрэг улсуудтай хийх нислэгээ эргэн сэргээхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ.
Мөн Куба, Катар, Мексик улс руу тогтмол болон хуваарьт бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцалсан байна. Тиймээс тус улсын агаарын тээвэрлэгч ОХУ-ын нийслэл Москва хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 3 удаа, Улаан-Үд, Красноярск, Эрхүүгийн чиглэлд долоо хоногт 1 удаа тус тус нислэг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ