"Хойд урсгал 2" саатсанаар Европт байгалийн хийн үнэ эрс нэмэгдэв | News.MN

"Хойд урсгал 2" саатсанаар Европт байгалийн хийн үнэ эрс нэмэгдэв

"Хойд урсгал 2" саатсанаар Европт байгалийн хийн үнэ эрс нэмэгдэв

"Хойд урсгал 2" саатсанаар Европт байгалийн хийн үнэ эрс нэмэгдэв

Германы эрчим хүчний зохицуулах газраас Мягмар гаригт “Хойд урсгал 2” дамжуулах хоолойн зөвшөөрлийг “түр түдгэлзүүлж” байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, тус дамжуулах хоолойг төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтад оруулах зорилгоор байгуулагдсан "Nord Stream 2 AG" компанийг бие даасан оператор гэж үзэх боломжгүй гэсэн юм. Тус компани Германд бус Швейцарьт байрладаг нь зөвшөөрөл олгохоос татгалзсан гол шалтгаан болжээ.

"Nord Stream 2 AG" нь хий үйлдвэрлэж, тээвэрлэж, түгээж байгаа компаниуд тусдаа байгууллага байхыг заасан Германы хууль тогтоомжийн дагуу охин компаниа байгуулах шаардлагатай болсон юм. Мөн үйл ажиллагааны зөвшөөрөл авахын тулд дамжуулах хоолойн Германы хэсэг, гол капитал хөрөнгө зэргийг охин компанид шилжүүлэх учиртай аж. Мөн Германы эрх баригчид холбогдох шилжүүлэлтийг хууль ёсны дагуу явуулсны эцэст гэрчилгээг олгох боломжтой гэжээ.

“Хойд урсгал 2” барилгын ажил энэ оны есдүгээр сарын 10-нд бүрэн дууссан бөгөөд хий шахаж эхлэхийн өмнө бие даасан тээврийн операторыг бүртгүүлэх шаардлагатай байв. Германы эрх баригчид "хуульд заасан дөрвөн сарын үлдсэн хугацаанд" буюу 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл холбогдох шаардлагыг биелүүлэх хугацаа өгсөн байна. Европын байгалийн нийлүүлэлтийн 40 хувийг Орос дангаар бүрдүүлдэг бөгөөд “Хойд урсгал”, “Ямал-Европ” болон Украины хоолойгоор дамжуулан нийлүүлж байгаа юм.

Хийн хямрал

Ийнхүү Европт хийн нөөц сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн бага түвшинд хүрч, хийн үнэ дээд үзүүлэлтээр өсч байгаа энэ үед “Хойд урсгал 2”-ыг хойшуулсан нь тив даяар хүнд цохилт болохыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Тухайлбал, энэхүү мэдээллийн дараа Их Британи болон Европт хийн үнэ 12 хувиар өссөн талаар “Bloomberg” мэдээлсэн байна.

Угтаа ОХУ-ын байгалийн хийн ордуудаас Европ руу чиглэсэн дамжуулах хоолойн одоогийн хүчин чадлыг Хойд урсгал 2” хоёр дахин нэмэгдүүлэх учиртай байв. Тодруулбал, энэ нь Украины нутгаар дамжин өнгөрөх хоолойг ашиглахгүйгээр Балтийн тэнгис доогуур жил бүр 55 тэрбум шоо метр хийг Герман болон Европын бусад орнуудад хүргэх боломж болох юм.

“Trafigura” худалдааны компанийн гүйцэтгэх захирал Жереми Вайр "Хэрэв Европт хүйтэн өвөл ирвэл цахилгаан тасарч магадгүй гэж санаа зовж байна" гэжээ. Мөн “Bloomberg”-ийн тооцоолсноор “Хойд урсгал 2” дамжуулах хоолой ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орвол гуравдугаар сарын сүүлээр Европ дахь хийн нөөц 17.2 тэрбум шоо метрт хүрч, нөөцийн сан 26 хувиар дүүрэх бол ашиглалтад ороогүй тохиолдолд ердөө (13.7 тэрбум шоо метр) 21 хувийг дүүргэх гэнэ.

Олон улсын байр суурь

Оросын байгалийн хийг Европ руу нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх нь ханган нийлүүлэгчид болон хэрэглэгчдийн хоорондын шууд хэлэлцээрээс хамаарахыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Лхагва гаригт мэдэгдсэн юм. Тэрбээр "Хойд урсгал 2-ын гэрчилгээ олгох ажиллагаа нэлээд төвөгтэй үйл явц гэдэг нь анхнаасаа тодорхой байсан” гэжээ. Тиймээс энэ шийдвэрийг улс төржүүлэхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.

Харин ОХУ-ыг “Хойд урсгал 2”-оор дамжуулан Европт эрчим хүчний нөлөөллөө тогтооно хэмээн болгоомжилж буй зарим орны эрх баригчид үүнээс өөр байр суурьтай байгаа юм. Тухайлбал, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Даваа гаригт “Европын холбоо Украины талд зогсох эсвэл "Хойд урсгал 2"-ыг батлах хоёр сонголтын өмнө ирээд байна” гэсэн юм.

Мөн зөвшөөрлийн үйл явцыг түр хойшлуулах Германы шийдвэрийг Украин сайшаав. Тухайлбал, Украины төрийн эрчим хүчний "Нафтогаз" компанийн гүйцэтгэх захирал Юрий Витренко барууны орнуудыг Газпромын “хуулийн заль мэх"-д автахгүй байхыг уриалсан. Тэрбээр "Nord Stream 2 AG”-ийг зуучлалын компани гэж хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй" гэжээ.

Улмаар Германы хуульд харшилсан энэхүү зөвшөөрөл олгох ажиллагаанд АНУ-ын зүгээс хориг тавихыг уриалсан юм. Мөн Орос улс байгалийн хийг зэвсэг болгон ашиглахаа зогсоож, хууль дүрмийн дагуу ажиллах хүртэл энэ арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой гэжээ. Харин байгалийн хийн экспортын өсөлтийг "Хойд урсгал 2"-той холбон тайлбарладаг Оросын хувьд байр сууриа өөрчлөх эсэх нь тодорхой бус байна.

Эх сурвалж: BLOOMBERG, CNN, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2021-11-18 202.55.188.109

ойрхи дорнодын улс орнуудын, украйны ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө дарангуйлагч нарын эсрэг тэмцэж байна, харин фашист путлер дарангуйлагчдыг дэмжээд даяан дэлхийн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа ард түмнүүдийг а лж хядаж байна, геноцит үйлдэж байна орос троллуудаа.

Avatar

Зочин 2021-11-18 193.189.100.195

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-18 64.119.17.200

Европ уруу очдог бүх крантаа хаагаад л нэг үзэх хэрэгтэй

Avatar

Ovgon 2021-11-18 202.55.188.109

тэгвэл фашист оросуу өөрсдөө турж үхэнэ ш дэ ккк. муу оросууд чин нүүрс, нефьт, газ гэх мэт байгалын баялаг л зарж амьдардаг манайх шиг ядарсан улс ш дэ кк.

Avatar

Зочин 2021-11-18 202.126.88.209

х***а минь орос хэзээч фашист байгаагүй. Европыг фашизмаас чөлөөлөхийн тулд 20 сая хүнээ алдсан юм.

Avatar

Заагч 2021-11-18 202.9.46.228

Битгий хуцаа хог вирус vнэн нэрт ялзарсан данжаад минь

Avatar

Ovgon 2021-11-18 202.55.188.109

чи монгол хүн биш, лросын элчингийн хөлсний бичээч тэмбүүтэй орхидос гэдэг чин баригдсан ш дэ, монголоос зайлаарай

Avatar

ҮНЭН 2021-11-18 64.119.19.169

ОРОСУУДАД МӨНГӨ ЦУТГАЖ БАЙСНААС ХАВЬГҮЙ ДЭЭР

Avatar

hooloigoos gadan tankereer orosuud ogdog bolson, jil bvr nemgdej bgaa azid, laten amerikiin zah zeel bnaa.. 2021-11-18 59.153.112.108

ene jil orosuud asar ih mongo olj bna. neft ni 82 dollar bolson.zobhon gazprom kompani 9 sariin dvngeer 34 terbumiig zarjee.oodoo bvr ilvv vneer zaran da. deer nvvrsee 1 tonniig baruund 300 evrogoor ogj bgaa tul bvh nvvrs tiishee ybj bna. ene jil titan, hongon tsagaan tomor, uranii vne osoj mongiig bol zvgeer hvvlij bna. baruun bhgui bol aziud orosiin shingeruulsen hiig tankereer bulaaldaj abch bna. orosuud ali ert tankereer ogdog bolson jil bvr osoj bga.odoo azi laten amerikd ogood

Avatar

Зочин 2021-11-18 192.82.78.115

Оросоос хийн түлш авахгүй бол орос биш харин европын орнууд сүйрнэ.Саяхан Европын орнуудад АНУ-ын зүгээс занарын шахмал хийн түлшний нийлүүлэлт буурсанаас хийн түшний хомсдол үүсч,үнэ бараг 4 дахин өсч,эдийн засгийн хувьд асар их хохирол хүлээн,,зарим үйлвэрийн салбар хаагдаж, иргэд орон гэртээ бээрлээ.Чаддаг юм бол тэр дайсан орос хятадаас Монголчууд бензин тос бараа бүтээгдэхүүнээ бүү ав.Хориг тавь. Өөрсдийгөө багалзуурдаж,усдаж сөнөхөд хүрнэ.Чадлаа мэдэж чалчиж бай.

Avatar

Зочин 2021-11-18 66.181.189.37

Оросын байгалийн хийг европчууд худалдан авахыг хүсэж байна. Америкчууд үүнд саад хийхээр оролдож ирсэн.

Avatar

Ovgon 2021-11-18 192.82.65.103

оросоос нүүрс, нефьт, газыг нь авахаа байчихад л фашист оросууд тэгээд сүйрэнэ дэ. барууны орнууд ямар өөр эх сурвалжгүй биш.

Avatar

ovgon min dee medehgui baij dandaa bvltereh yumaa. 2021-11-18 59.153.112.108

hervee tiim baisan bol yu gej odoo hiin dutagdald orood vne 1100 evro bolood bna.amerik kataruud hiigee tankereer ogdog tul naidvar niilvvlelt togtvorgui bas ih vnetei ogdog. odoo ted aziin ornuud ilvv vne ogdog tul evropd ogohgui bgaa vne osood bna. getel orosuud hooloigoor 1000 kub ni 290 evrogoor germand ogdog. hyamd bas hooloigoor ih hemjeegeer naidvartai irdeg tvgeehed amarhan bol .tankeriin hiig terimnal barij abaad butsaaj shingervvlij taraadag tul vnetei baidag yuma

Avatar

Зочин 2021-11-18 66.181.160.94

АНУ -г дагаж далдагнаснаар Европийнхон өөрсдөө л хохирно ш дээ. Оросыг л муулж, мяалж, доош нь хийж байвал АНУ -ын бах ханаж байгаа болохоос Европчуудад хохирол учирч байгаа. Укриан Оросгүйгээр хэдийд ч хөгжихгүй хэн бүхэнд ойлгомжтой. Зүүн хэсгийн Укрианыг тэжээдэг уурхайнуудыг Орос үнэдэстнүүд ажиллуулдаг.

Avatar

ҮНЭН 2021-11-18 64.119.19.169

ХАХА ТЭД ЧАМ ШИГ ХОНОЦЫН ХҮҮХЭД ШИГ СЭТГЭХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ХАХА

Avatar

Зочин 2021-11-18 192.82.71.111

Орос зөвхөн газ нефть зэв.сэг зарж амьдардаг. Эднүүсээ зараад баяжхаар алж хядаад дайрч эзлээд эхэлдэг.

Avatar

Зочин 2021-11-18 59.153.112.108

orosiin ediin zasagd neft hiin ezleh jin jil bvr buurch odoo dongoj 34 hubi bolsoniig medeh uu dee. orosuud 14 dollariin zevseg zardag bol amerikuud 17 terbum ch dee. yadaj medej baij burj bail daa ho..

Avatar

zopiudaas, 2021-11-18 132.194.33.142

– 2 jiluun umnu; zasaglalaary imar tumurund # gazadsn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж