Реппер, ая зохиогч, продюсер "Lil Thug E" буюу Г.Төгөлдөрт зориулсан хандивын аян 93 хувьтай үргэлжилж байна. Түүний эмчилгээний төлбөр эхний байдлаар нийт 650’000’000 төгрөг болох бөгөөд өнөөдрийн байдлаар 603’226’441 төгрөг цуглараад байгаа юм.
"Lil Thug E" нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогджээ. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй бөгөөд яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс засал нэн даруй хийх шаардлагатай байгаа юм.
Өнөөдөр дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин эмчлэгдэх боломжтой нь батлагдсан билээ.
Хилийн чанадад оршин суугаа элэг нэгт монголчууд маань "GoFundMe" платформыг ашиглан энд дарж болон "lilthuge.zochilcare.mn" дараах сайтаар зочлон сэтгэлийн хандиваа өргөөрэй.
Харин банкны дансаар хандив өргөх бол та Хаан банкны долларын дансыг ашиглаарай.
- Хаан банк /Долларын данс/ – 5163496696 Ganchimeg Lkhagva (Ээж)
- Хаан банк /Төгрөгийн данс/ – 5163496119 Л.Ганчимэг (Ээж)
Холбоотой мэдээ