Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д аль нутгийн хэн түрүүлсэн бэ? | News.MN

Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д аль нутгийн хэн түрүүлсэн бэ?

Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д аль нутгийн хэн түрүүлсэн бэ?

Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д аль нутгийн хэн түрүүлсэн бэ?

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос жил бүр зохион байгуулдаг өсвөр үеийнхний УАШТ хоёр өдөр Монгол бөхийн өргөөнд болж, өчигдөр (2021.11.17) өндөрлөлөө. 1964 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй зохион байгуулагдсан түүхт барилдааныг сүүлийн жилүүдэд аймгуудад зохиож ирсэн, энэ жил Улаанбаатар хотноо болсноороо онцлог байв. Тус барилдаанд 21 аймаг, есөн дүүргийн аварга шалгаруулах барилдаанаас шалгарсан 90 бөх гурван насны ангиллаар ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Хамгийн бага буюу 16 насанд 30 хүүхэд барилдсанаас:

  1. Сонгинохайрхан дүүргийн бөх С.Бат-Эрдэнэ 27 даваагаар тэргүүн байр,
  2. Баян-Өлгий аймгийн бөх С.Нуртилек 26 даваагаар дэд байр,
  3. Өвөрхангай аймгийн бөх Д.Биндэръяа 24 даваагаар гутгаар байр,
  4. Булган аймгийн бөх Б.Дэлгэрмөрөн 22 даваагаар дөтгөөр байр,
  5. Баянзүрх дүүргийн бөх Э.Жавхлантөгс 22 даваагаар тавдугаар байр,
  6. Хан-Уул дүүргийн бөх Э.Бат-Өлзий мөн 22 даваагаар зургадугаар байр,
  7. Архангайн М.Рэнцэндаржаа 21 даваагаар долдугаар байр,
  8. Чингэлтэй дүүргийн А.Амарсайхан 21 даваагаар наймдугаар байр,
  9. Хөвсгөлийн С.Дорждэрэм 20 даваагаар есдүгээр байр,
  10. Өмнөговийн О.Учралбаяр мөн 20 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа.

Энэ насанд “Уран барилдаантай бөх”-ийн шагналыг Багануур дүүргийн Г.Үнэнхүү, “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Баянгол дүүргийн А.Энхбаяр нар гардав.

Дунд буюу 17 насны 30 хүүхдээс:

  1. Сэлэнгэ аймгийн бөх Г.Төгсжаргал 28 даваагаар тэргүүн байр,
  2. Баян-Өлгийн Б.Имангали 27 даваагаар дэд байр,
  3. Баянхонгорын О.Тамир 25 даваагаар гутгаар байр,
  4. Завханы Б.Баярболд 24 даваагаар дөтгөөр байр,
  5. Говь-Алтайн М.Өсөх-Ирээдүй 23 даваагаар тавдугаар байр,
  6. Дархан-Уулын А.Машбат 22 даваагаар зургадугаар байр,
  7. Булганы С.Жавхлан 22 даваагаар долдугаар байр,
  8. Төвийн Н.Батбилгүүн 21 даваагаар наймдугаар байр,
  9. Хан-Уул дүүргийн Д.Сумъяабазар 21 даваагаар есдүгээр байр,
  10. Увсын Ц.Бямбацогт 21 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа.

“Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Төв аймгийн Н.Батбилгүүн, “Уран барилдаан”-ы шагналыг Хан-Уул дүүргийн Д.Сумъяабазар нар гардав.

Ахлах буюу 18 насанд зодоглосон 30 бөхөөс:

  1. Дорноговийн С.Занданхүү 28 даваагаар тэргүүн байр,
  2. Баянзүрх дүүргийн Н.Амгаланбаатар 28 даваагаар дэд байр,
  3. Сэлэнгийн Н.Амаржаргал 27 даваагаар гутгаар байр,
  4. Төвийн Б.Ган-Эрдэнэ 23 даваагаар дөтгөөр байр,
  5. Сүхбаатар аймгийн Д.Бямба-Эрдэнэ 22 даваагаар тавдугаар байр,
  6. ХУД-ийн Б.Ренчинжүгдэр 22 даваагаар зургадугаар байр,
  7. Булганы О.Пүрэвдэлгэр 22 даваагаар долдугаар байр,
  8. Дархан-Уулын Б.Амартүвшин 20 даваагаар наймдугаар байр,
  9. Багахангай дүүргийн Б.Баярмагнай 20 даваагаар есдүгээр байр,
  10. Өмнөговийн Б.Шинэбаяр 20 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа.

Энэ насны “Уран гараа, дэвээтэй бөх”-ийн шагналыг Өмнөговийн Б.Шинэбаяр, “Уран барилдааны шагнал”-ыг Булганы О.Пүрэвдэлгэр гар гардлаа.

Багийн дүнгээр О.Түмэнжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг тэргүүн байрт, С.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Булган аймгийн баг дэд байрт, Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг гутгаар байрт шалгарлаа.

Мөн тэмцээнд оролцсон бүх хүүхдэд МҮБХ-ноос батламж, дурсгалын зүйл гардууллаа. Амжилттай оролцсон болон барилдсан бүх хүүхдэд МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, “Mongolsat Networks” компанийн дэд захирал н.Дөлгөөнтэнгис нар шагнал гардуулж, баяр хүргэв.

Бөхийн өргөөнд өнөөдөр (2021.11.18) залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 193.189.100.195

========= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-11-18 64.119.16.105

Ирээдүйн допингчид, зарим нь одоо ч хэрэглээд эхэлчихсэн байгаа биз

Avatar

demjigch 2021-11-18 202.126.89.123

bolij uz huuhduudiig bitii harluul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж