Сурвалжлага: Үйлдвэрлэгч орон болохыг сануулсан урд хөршдөө баярлалаа | News.MN

Сурвалжлага: Үйлдвэрлэгч орон болохыг сануулсан урд хөршдөө баярлалаа

Сурвалжлага: Үйлдвэрлэгч орон болохыг сануулсан урд хөршдөө баярлалаа

Сурвалжлага: Үйлдвэрлэгч орон болохыг сануулсан урд хөршдөө баярлалаа

Олон нийтийн сүлжээнд "Талх чихэр" компанийг сав баглаа боодлын дутагдалд орж, үнээ нэмсэн гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш ярихдаа “Сав баглаа, боодлын дутагдал үнэд нөлөөлсөн. Тухайлбал, "Талх чихэр" компани гэхэд сав баглаа, боодол нь гацсанаас байгаа нөөцдөө тохируулж нийлүүлэлт хийсэн. Сүүлдээ "Атар" талхныхаа савлагааг сольсон” гэжээ. Харин тус компанийн зүгээс мэдээлэл өгөхдөө “Манайд сав баглаа боодол нийлүүлдэг компанийн түүхий эд дууссан учир нөөц боломжоороо л ажиллаж байна” гэв.

Тэднээс гадна мөн "Мон сүү" хүүхдийн сүүний үйлдвэр, KFC зэрэг бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодол, дэмжих материал, түүхий эд хил хаагдсантай холбогдуулан тасалдаж, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийх нь нэр төрөл багассан билээ. Энэ баглаа, боодлын хомсдол нүүрлэсэнтэй холбоотой аж.

Л.Чой-Иш дарга цааш ярихдаа “БНХАУ-ын үйлдвэрлэлд 3, 4, 5 дугаар саруудад сав баглаа боодлын саатал үүсэх магадлалтай байна. Тиймээс бид урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүний гол орц, сав баглаа боодол, бөглөөг нөөцлөх зөвлөмж өгөөд байна” гэв.

Нефть, химийн үйлдвэр хэрэгтэй байна

 "ОБ пластик" компани жижиг, том 3000 гаруй харилцагчтай бөгөөд олон төрлийн сав баглаа боодол үйлдвэрлэдэг Монгол дахь цор ганц компани.  Тэдэнтэй төстэй цөөн төрлийн үйлдвэрлэл явуулдаг 50 гаруй компани бий аж. Одоогоор тус компанид нэг том асуудал байгаа нь түүхий эд. Түүхий эд нь байвал Монгол дахь сав баглаа боодлын үйлдвэрүүд дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой гэнэ. Гэхдээ асуудал болоод буй тэдгээр түүхий эдийг нефть болон химийн үйлдвэрээс гарган авдаг ажээ.

"ОБ пластик" нь бид бүхний сайн мэдэх “Атар” талх, “Өд” ариун цэврийн цаас, сүлжээ дэлгүүрүүдийн гялгар уутыг үйлдвэрлэдэг.

“ОБ пластик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонгэрэл ярихдаа “Манайд түүхий эдийн нөөц долоо хоног хүрэхтэй үгүйтэй үлдэж байна. Бид яам болон Шадар сайдад албан бичиг хүргүүлсэн. Яаманд хүргүүлсэн албан бичгийн хариуд Тяньжин дээр гацчихсан байгаа ачаа руу вагоны хуваарь гаргасан боловч өнөөдрийн байдлаар Хятадын талаас хариу өгөөгүй гээд хүлээгдээд байна. Бид бүх аж ахуй нэгжийнхээ захиалгыг таслахгүй байх үүднээс бага багаар хуваарилалтаа хийж байна” гэв.

Түүний хэлснээр нефть, химийн үйлдвэрээс эдгээр түүхий эдийг гарган авдаг бөгөөд харамсалтай нь манайд эдгээр үйлдвэрүүд хөгжөөгүй, мартагдсан гэнэ.

Тэрбээр цааш ярихдаа “Нефть, химийн үйлдвэр баригдтал бид Хятад, Тайвань, Вьетнам, Солонгосоос түүхий эдээ авна. Ачаа нь мэдээж Тяньжин боомтоор дамжих учир хил хаагдсантай холбоотойгоор гацна. Нэг сайшаалтай зүйл байгаа нь цар тахалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, сав баглаа боодлын үйлдвэр байх нь зөв гэж бодож байна” гэлээ.

Улаанбаатар хотод сав баглаа боодлын үйлдвэрлэл явуулдаг 50 гаруй үйлдвэр байдаг ч 2020 оны судалгаагаар 550 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын хэрэгцээ шаардлагынхаа 65 хувийг импортоор, 35 хувийг дотооддоо үйлдвэрлэжээ. Эдгээр үйлдвэрүүдийн 80-90 хувь нь зөвхөн хүнсний сав баглаа боодол хийдэг аж.

Импортын сав, баглаа боодлын бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь БНХАУ-аас, үлдсэн хувийг ОХУ болон өөр бусад улс орнуудаас худалдан авч байна.

Хүнсний бүтээгдэхүүн савлах савлагаагүй болох эрсдэлтэй

ХХААХҮЯ-ны Хэвлэл, сав баглаа боодол хариуцсан мэргэжилтэн Ч.Чулуунцэцэгээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа. Мэргэжилтний дурдсанаар Эрээн, Бээжин, Хөх хот, Тяньжин дээр бараа нь гацсан 11 аж ахуйн нэгж 882 тонн бараа бүтээгдэхүүн, түүхий эд, туслах материалаа авчруулахаар ХХААХҮЯ-д хүсэлтээ хүргүүлжээ.

“Сав баглаа боодол гэдэг өөрөө өргөн хүрээг хамардаг. Модон сав хийлээ гэхэд сав баглаа боодолдоо орно. Гэхдээ цаана нь модны үйлдвэрлэл явж байна. Гялгар уут ч мөн химийн үйлдвэрлэлд, даавуун тор ч оёдлын үйлдвэрлэлд тус тус багтаж байна”

Ч.Чулуунцэцэг “Бид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнтэйгээ хүнсний сав баглаа боодлын түүхий эд, материалаа хамтад нь татаж авахаар ажиллаж байна. Тэгэхгүй бол хүнсний бүтээгдэхүүн савлах савлагаагүй болох эрсдэл үүсээд байна. Тяньжин хотоос сав баглаа боодлын түүхий эд, материалын хоёр вагон тавиулахаар Хятадын талд хүсэлтээ хүргүүлж, нааштайгаар шийдэгдсэн. Эрээний хил хаагдсантай холбогдуулан Гашуунсухайт, Ханги, Бичигт гэсэн гурван авто замын боомтоор бараа, бүтээгдэхүүнээ татан авах боломжтой болсон. Өнөөдөр тээвэр ложистик болон ачааг шилжүүлэн ачих тээвэр зохицуулалтын асуудлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэв.

2016 онд “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, энэ жил дуусч байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрөөр олон арга хэмжээ төлөвлөж, хэрэгжилтийг нь тухай бүрт танилцуулжээ. Ямартай ч үйлдвэрлэгч орон болох ёстойг сануулсан урд хөршдөө дахин баярлалаа. Мөд удалгүй монголчууд бид нарийн ногоогоо дотооддоо тарьж, гялгар уутаа үйлдвэрлэж, түүхий эд гэж санаа зоволтгүй амар жимэр амьдран суух биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 66.181.182.93

Өмнө нь нээх мундаг байсан юм шиг худлаа ярих дуртай, бүх юм чинь орос хэдэн соц орноос ирдэг, дарга нар нь тусгай дэлгүүр, эмнэлэг, зуслантай. Мах сүүнд хүртэл өдөржин очерлож, бусад бараг арын хаалгаар авдаг, хоосон дэлгүүртэй байсан. Масло, молоко авах гэж орос дэлгүүрийн үүдийг сахидаг, хамгийн арчаагүй хүн дотоодын юм хэрэглэнэ, тэр хамгийн чанар муутай, өнгө үзэмжгүй юм л байсан.

Avatar

Зочин 2021-11-18 202.126.89.28

choijamts ochson gazar bhen balagtai bh yum

Avatar

Зочин 2021-11-18 193.189.100.195

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-18 202.179.25.81

Үйлдвэрлэгч орон байсан боловч ардчилал гарч өмч хувьчлал нэрийн дор бүх үйлдвэрээ устгаж тоног төхөөрөмжийг нь зарж байранд нь эзэн суусан. Гутлын үйлдвэр, эсгий эсгий гутлын, модон эдлэлийн, сүлжмэлийн, арьс ширний, төмөрлөгийн үйлдвэр гээд хөнгөн үйлдвэрийн салбар хичнээн сайхан хөгжиж байв. Харамсалтай нь төрийн хулгайч нар бүгдийг үгүй хийж юу ч үгүй гуйлгачин орны тоонд орчлоо. Тэгээгүйсэн бол өдийд юу гэж талхаа боох боодол байхгүй Хятадыг царайчилж суухав.

Avatar

Зочин 2021-11-18 46.166.142.214

ОБ ПЛАСТИК ГЭЖ НӨГӨӨ НЭГ ОХИНЫГ ӨНДРӨӨС ТҮЛХЭЖ АЛСАН ХҮҮХДИЙН ЭЦЭГ АЖИЛЛУУЛДАГ КОМПАНИ МӨН БИЗДЭ

Avatar

Зочин 2021-11-18 64.119.22.33

Арьсан дээрээ хүрч байж мэддэг үхэрчүүд, одоо яахав , эрээнээ хаачия… Газраа бол өгөхгүй…

Avatar

Зочин 2021-11-18 119.40.98.177

Монгол Улсын Засгийн газраас гялгар уутыг хэрэглээнд хориглохоор болсон олон шийдвэрүүд гарсан байгаа шүү дээ. Манайх өөр төрлийн дотооддоо хэрэгжүүлж болон шинэ санааг олбол илүү дээр болов уу? Жишээ нь Японд дархан цаазат газарт амьтан идсэн ч үхэхгүй байх гялгар уутыг зохион бүтээсэн байх юм.

Avatar

Зочин 2021-11-18 202.9.46.87

Бас элдэв дээдийн импортын хог иддэгээс болих хэрэгтэй ходоод гэдсэнд ч тустай

Avatar

Зочин 2021-11-18 202.9.46.87

Даавуун уут, цаасан уут руу шилжих хэрэгтэй гялгар уут хэрэггүй ээ

Avatar

Зочин 2021-11-18 192.82.86.154

Daavuu tsaasaa bas l gadnaas avah baihdaa. Jinhene orig undesnii yum gevel saihan garaaraa yumuu shanagaar utgaj avaad l uvurtluud yavah yumdaa

Avatar

Зочин 2021-11-18 202.179.25.237

даавуун уутанд чинь тэгээд хиам элэгний нухашаа савлах уу. одоохондоо хүнсний хэрэгцээнд гаргачихаар цаасан болон даавууун уут гараагүй бна аа .ШУ тэгж хөгжтөл бас 10-15 жил байна. тэр болтол гялгар ууттайгаа зууралдах нь дээ. гялгар уутыг нефтнээс гаргаж авдаг. манайд нефьтийн үйлдвэр хөгжтөл 10-20 жил. яах уу их мэдэгч ээ

Avatar

Enkhbat 2021-11-18 66.181.161.115

ene hunii heleed baigaa gylgar uur n nuguu tasaldag eswl bariuultai uutnuudiig helj baigaa bha oo gehdee tsaasan uut dotooddoo uildwerleh bolomj n dotooddo bas l baihgui bh geh bg doo

Avatar

Зочин 2021-11-18 202.126.88.157

Монголчууд Нийтээрэн Ажил хөдөлмөр эрхлэх Дургүй хирнээ Нийтээрээ Баяжихын шуналтай л хүмүүс дээ…нэгнээсээ илүү гарсан нэгнээ үзэн ядсан илүүү харсан адын муухай ертөнц шүү дээ энэ Монгол улс гэгч…
Цөмөөрөө Улс төр, Өнгө, Мөнгө ярихын донтой их тачаалтай

Avatar

Зочин 2021-11-18 202.126.88.44

Үйлдвэрлэгч улс болохгүй л дээ. Үүний тулд технологи хөгжүүлдэг байх хэрэгтэй. Хятад шиг. Үгүй бол нэг технологи хөгжүүлээд түүнийгээ гадагш нь зардаг байх. Тэрнээс наад ОБ, ehlel энэ тэр шиг бэлэн юм оруулж ирээд зарах, хийх бол үйлдвэрлэгч биш шүү. Дээр нь гадаад зах зээл рүү гарч байна уу. Зүгээр дотооддоо, бүр УБ хотоосоо гараачгүй байж бас үйлдвэрлэл гэх нь юу ч юмбдээ.

Avatar

ЗОЧИН 2021-11-18 103.14.39.2

Төрийн бодлогоо эргэн харж өөрчлөх хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулахад шууд дампууруулдаг хуультай. НӨАТ Монголд үйлдвэрлэл явуулах боломжийг хааж зөвхөн наймаачидыг дэмждэг. Энэ хууль байгаа цагт олон үйлдвэр шууд дампуурна. Борлуулалтаас 10 хувь татвар авч байгаа нь буруу

Avatar

Зочин 2021-11-18 192.82.86.154

NUAT ch hamaaguildee. Aj ahuin negjuud butsaan avaltaa hiichihdeg yum.gol yum n bidnii uursdiin setgehuid baigaa yum shuudee. Hamgiin hyamdiig hudaldaj avdag .hyamd l bol yu ch baisan haanahiih ch baisan hamaagui.

Avatar

ИРГЭН 2021-11-18 202.9.46.45

30 ГАРУЙ ЖИЛИЙН ТУРШ ТӨР БАРЬЖ БАЙСАН МАН, АН , ТҮҮНИЙ САЙДУУД, ЕРӨНХИЙЛӨГЧИД, УИХ-Н ГИШҮҮД 30 ЖИЛИЙН ТУРШ
ҮХСЭН ҮЛИЙГЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ ГЭЖ АСУУМААР БНА. ??? ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛҮҮД ХЭН ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ТАЛААР НЬ БҮГДЭЭС НЬ НЭГ БҮРЧЛЭН БАЙЦААЛТ АВЦГААЯ !!!!! ЭС БӨГӨӨС ДАХИАД 30 ЖИЛ ЭНЭ ХЭВЭЭРЭЭ ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО!!!!

Avatar

ЗОЧИН 2021-11-18 103.111.68.3

Царцуу байна ямааных цамаан байна ядуугийнх гэж үг бий. Бид зах зээл эхэлснээс хойш сав баглаа боодолд мөн ч их мөнгө зарж хог болгосон доо. Даавуун уут тор байнга хэрэглэвэл тал бүрийн ашигтай.

Avatar

Зочин 2021-11-18 202.179.25.237

даавуун уутанд чинь тэгээд хиам элэгний нухаш сүүгээ савлах уу. одоохондоо хүнсний хэрэгцээнд гаргачихаар цаасан болон даавууун уут гараагүй бна аа .ШУ тэгж хөгжтөл бас 10-15 жил байна. тэр болтол гялгар ууттайгаа зууралдах нь дээ. гялгар уутыг нефтнээс гаргаж авдаг. манайд нефьтийн үйлдвэр хөгжтөл 10-20 жил. яах уу их мэдэгч э

Avatar

Зочин 2021-11-18 202.126.89.30

ш** миний хүү

Avatar

Л.ЛХАГВА 2021-11-18 103.229.120.137

НЕФЬТИЙН ҮЙЛДВЭР ХЭРЭГГҮЙ ГЭЭД БАЙДАГ ШАТАХУУН ИНПОРЛОГЧИДЫГ ДАГАЖ ХӨӨРЦӨГЛӨГЧИД ОДОО Л ОЙЛГОЖЭХЛЭЖ БАЙГАА НЬ ЯАМАЙ. ХӨГЖИЛ ДЭВШИЛ ГЭДЭГ ҮЙЛДВЭРЛЭХ, БҮРЭН БОЛОСРУУЛАХТАЙ ШУУД ХОЛБООТОЙ.БИД АРИЛЖИГЧ УЛС БИШ ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС БОЛЖ УРАГШ ДЭВШИНЭ.

Avatar

Зочин 2021-11-18 43.242.243.142

Монгол улс гурил, төмс, махнаас өөр ямар ч хүнс, бүх төрлийн түүхий эд үйлдвэр байхгүй. Хил хаагдлаа л бол шууд дундад зуунд буцахад бэлэн. Худлаа хөөсрөөд байгаа болхоос бодит салбар нь өчүүхэн. Түүхий эдийн, хүнс, барааны бүрэн хараат. Ямарч аюулгүй байдал, эрсдлийн бодлого байхгүй. Төмөр замтай холбогдсон 2 хон боомттой. Ковид ч энэ улсын арчаагүй байдлыг бүрэн дэлгэлээ дээ.

Avatar

Зочин 2021-11-18 202.9.46.172

Зүгээр сайхан даавуун тор цүнхэндээ авч явдаг болсон. Хааяа угаана бас даацтай.

Avatar

Зочин 2021-11-18 202.179.25.237

даавуун уутанд чинь сүү хиам элэгний нухашаа савлаж болдоггүй л дээ. 2 хоногийн алсыг хардаггүй амьтад нь сүүгээ бидонд хийгээд явна гэх байх л даа.үйлдвэрлэгчид тэгвэл бидонд хийж түгээдэггүй юм шүү дээ.бидонд хийгээд түгээвэл 1 хонохгүй гашилна. юун 10 хоногийн хадгалах хугацаа байх вэ.1,5 сая хүний сүүний хэрэгцээг 40 ийн бидоноор хангаж дийлэхгүй л болов уу даа

Avatar

Инженеер зочин 2021-11-18 122.201.20.194

Эдийн засгийн өсөлт, хөгжил гэж ярьдаг эдийн засагчид аа, Та нар хаана байна?

Avatar

ммммм 2021-11-18 202.21.127.170

ЧАДАХГҮЙ БОЛ БОР ЦААСААР УУТ ХИЙГЭЭД ЗАРААЧЭЭ. СОЦИАЛИЗМЫН ҮЕД ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ БҮР ЗАДГАЙГААР НЬ ОРУУЛЖ ИРЖ САВЛААД Л БОР ЦААСААР ЯНЗЫН УУТ ГАРААРАА ХИЙГЭЭД Л БОЛДОГ БАЙЖ ДЭ.

Avatar

Zochin 2021-11-18 192.82.65.103

тэр бор цаасыг чин бас урдаас авдаг юмаа, ер нь манайх бүх төрлийн цаас хийдэггүй, урдаас авдаг юм ш дэ кк

Avatar

Зочин 2021-11-18 66.181.170.73

Дотоодод тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нэг л үйлдвэр ажиллаж байгаа бол тухайн үйлдвэрийн бэлтгэн нийлүүлдэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадаадаас импортлоход онцгой татвар авдаг болох хэрэгтэй. Монгол улс сүүлийн 30 жил бүх юмаа хятадаас авч ирснийг гор одоо гарч байна. Гарч байна ч гэж дээ хятадууд базаж эхэлж байна. одооо бид өөрчлөгдөхгүй бол тусгаар тогтнолоо алдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж