"Эдийн засгийн хямрал залуу гэр бүлүүдэд хүндээр тусна" | News.MN

"Эдийн засгийн хямрал залуу гэр бүлүүдэд хүндээр тусна"

"Эдийн засгийн хямрал залуу гэр бүлүүдэд хүндээр тусна"

"Эдийн засгийн хямрал залуу гэр бүлүүдэд хүндээр тусна"

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Хэрэглээний математик, статистикийн тэнхимийн профессор Ч.Наранчимэгтэй ярилцлаа.


-Үндэсний статистикийн хорооноос улсын орлого, цалингийн хэмжээ нэмэгдсэн тухай мэдээлдэг. Гэвч иргэдийн хувьд орлого нэмэгдээгүй гэж шүүмжилдэг. Эдийн засгийн тооцооллоор өрхийн орлого нэмэгдсэн үү. Энэ талаар та бодлоо хуваалцахгүй юу?

-Өрхийн орлого гэхээс илүү амьжиргааны түвшин нэлээд буурч байна. Ялангуяа залуу гэр бүлийн хувьд хүнд тусч байна. Наад зах нь боловсролын чанараас шалтгаалан хүүхдээ харъяаллын дагуу сургуульд сургах боломж зарим өрхөд байхгүй. Чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд харъяаллын бус сургуульд өгнө. Үүнийг дагаад замын түгжрэлд цаг хугацаа, хөрөнгө мөнгөө алдаж байна. Энэ нь өрхийн амьжиргаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Мөн цар тахлын улмаас хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт элсүүлэх боломжгүй байгаа нь залуу гэр бүлийн хувьд нэг нь  ажилгүй хүүхдээ харахаас өөр сонголтгүй болгож байна. Хэдийгээр хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч болох ч өрхөөс тодорхой хэмжээний зардал гарна гэсэн үг.

Түүнчлэн өрхийн амьжиргааны түвшин бага болохыг нотлох өөр нэг үндэслэл нь оюутнуудын хөдөлмөр эрхлэлт. Саяхны судалгаагаар төгсөх курсийн (III, IV) арван оюутан тутмын тав нь ажиллаж байна. Энэ нь танхимын сургалт цахимтай хосолсонтой холбоотой ч бас сургалтын төлбөрөө олох, гэр бүлийнхээ амьжиргаанд тус болох үүднээс ажил хийж байгааг үгүйсгэхгүй. Үүнээс гадна халамж авах иргэдийн тоо сүүлийн үед эрс багассан. Ийм бүлгийн өрхийн орлого дагаж буурах нь тодорхой.

Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа ч бас хумигдсан. Энэ мэтчилэн маш олон шалтгааны улмаас өрхийн орлого бодит байдал дээр нэмэгдээгүй.

Тоон мэдээллээр зарим өрхийн орлого буураагүй тогтмол байна. Гэвч худалдан авах чадварын хэмжээ буурсан. Энэ нь өрхийн амьжиргааны түвшин буурч байна гэсэн үг. Ялангуяа бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, инфляцын өсөлт нь орлого буурах шалтгаан болж байна. Энэ бүх эрсдэлийг төр урьдчилан харж, бодлогоор тодорхой зохицуулалт хийх байсан.

10 ИХ НАЯДЫН ЗЭЭЛ БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛЖ ЧАДААГҮЙ

Засгийн газар аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих зорилгоор "10 их наяд"-ын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь өрхийн орлогыг дэмжиж чадсан уу. Цар тахлын үед иргэдийнхээ орлого, ажлын байрыг хамгаалахаар гаргасан төрийн бодлого шийдвэрүүд нүдээ олсон уу?

-Хүн бүр ажилтай байвал өрхийн орлого тодорхой түвшинд байна. Орлоготой байхын хэрээр наад захын амин зуулгын хэрэгцээг хангах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлсэн 10 их наядын зээл  бодит дэмжлэг болж чадаагүй.

Зээлийн хүртээмж хэр байв, иргэн, аж ахуйн нэгжүүд хэрэгцээтэй зээлээ авч чадсан эсэх нь эргэлзээтэй. Жишээ нь, материал бүрдүүлж чадаагүй, шалгуур өндөр байна гэсэн хүмүүс их  байдаг. Хэрэв зээл нүдээ олж жижиг дунд үйлдвэрлэгчид зээл авсан бол ажлын байр тэлэх ёстой.

Энэ хэрээр иргэд ажилтай, орлоготой болно. Дагаад өрхийн орлого ч нэмэгдэнэ. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэгчид хаалгаа барих нь цөөнгүй байна. Хил хаагдсантай холбоотой түүхий эд материалын хомсдол, үнийн өсөлттэй холбоотой ажилтнуудаа цомхтгох, бүтцийн өөрчлөлт хийх, хаалгаа барихад хүртэл нөлөөлж байна.

-Сүүлийн үед иргэдийн хуримтлал буурч байна. Энэ нь өрхийн орлого буурснаас болов уу,  эсвэл койнд хөрөнгө оруулалт хийх болсны илрэл үү. Та юу гэж харж байна?

-Эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг чухал хүчин зүйл нь хуримтлал. Хэрэв өрх бүр хуримтлалтай бол  иргэдэд төдийгүй эдийн засгийн өсөлтөд ч үр өгөөжтэй. Гэвч сүүлийн үед хуримтлал буурсан. Энэ нь хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэнтэй холбоотой. Уг нь иргэд банкинд мөнгөө хадгалуулж, хүүгээс ашиг авах зорилготой шүү дээ. Нөгөө талд, иргэдийн хувьд хуримтлуулсан мөнгөө электрон мөнгө буюу койны зах зээлд эргэлтэд оруулж, богино хугацаанд ашиг олох сонирхолтой болсон нь цөөнгүй байна. Статистик мэдээллээр, койны худалдан авалт их үнийн дүнтэй байна.  Койн руу хошуурч байгаа хүмүүс ч үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, богино хугацаанд ашиг олох сонирхолтой байгаа нь маш эрсдэлтэй юм. Тэрчлэн хуримтлуулсан мөнгөө богино хугацаанд өсгөх сонирхол ч байна. Иргэдийн хувьд амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд орлогоо нэмэгдүүлэх бүх л гарцыг эрэлхийлж буй хэлбэр юм болов уу гэж харж байна.

Иргэд байр, цахилгаан, дулааны төлбөр, ипотекийн зээлээ жилийн хугацаанд төлсөнгүй. Одоогоор гар дээр нь тодорхой хэмжээний бэлэн мөнгө байгаа болохоор үнийн өсөлтийг төдийлөн тоохгүй байх шиг. Ирэх оноос төлбөр, зээлээ төлж эхлэхээр орлогод хэр дарамт болох бол?

-Маш хүчтэй цохилт болно. Өрхийн орлогын 50-60 хувийг эзэлсэн зардал гарч ирэх болов уу. Жишээ нь, ипотекийн зээл нийт өрхийн орлогын 45 хувьтай тэнцдэг гэж үзвэл хэрэглээний зардлууд тодорхой жин дарна. Өнгөрсөн хугацаанд төр тодорхой хэмжээний зардлыг дааж байсан нь зарим өрхөд бодит дэмжлэг болсон. Нэг хэсэг нь байрны төлбөр, зээлээ төлөх мөнгөө хуримтлуулж, хувь хүнийхээ хөгжилд зарцуулах хандлага ажиглагдсан. Ирэх оны нэгдүгээр сараас иргэд байрны төлбөр, зээлээ төлж эхлэхээр зардалд нэлээд их нөлөөлнө.

-Өрхийн дундаж орлого нэг сая төгрөг гэсэн статистик бий. Энэ яг бодит статистик мөн үү?

-Дийлэнх өрхийн хувьд нэг саяас доогуур орлоготой. Гэтэл статистик мэдээллээр, өрхийн дундаж орлого нэг сая төгрөг байгаа нь хэт баян өрхүүд  байна гэдгийг харуулж байна.

Дийлэнх хэсгийн тэнцэх хэмжээний орлого цөөхөн өрхөд төвлөрөөд байна гэсэн үг. Тиймээс л статистик дүнгийн дундаж орлого өндөр байгаа юм. Иймд Үндэсний статистикийн хорооны дүн мэдээнд итгэхээс өөр аргагүй.

Онол аргазүйн тодорхой үндэслэлээр тоон мэдээллүүд гардаг учраас буруутгаж болохгүй. Ер нь Монголд орлогын хуваарилалт тэгш бус байна гэсэн үг.

Хомсдол, өсөлт эдийн засагт нүүрлэлээ, иргэд бүсээ чангалахад хүрч байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл гээд байгаа шүү дээ?

-Цаашид нөхцөл байдал хүндэрнэ гэж харж байна. Өрхийн орлого амьжиргааны түвшин муудах таамаглал төсөөлөл байна. Ялангуяа залуу гэр бүлд хүнд тусна. Магадгүй үнийн түвшинг бууруулах дорвитой хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол бид зарим нэр төрлийн барааны үнийг хязгаарлах боломжгүй. Төрийн бодлогоор үнийн зохицуулалтыг тэр бүр хийх боломжгүй. Яагаад гэвэл зах зээлийн хууль нь өөрөө жам ёсны хуулиар байх ёстой.

НИЙСЛЭЛД ЯДУУ ӨРХИЙН ТОО НЭМЭГДЭЖ, МАЛЧДЫН АМЬЖИРГАА САЙЖИРСАН

-Монголд ажлын байрны илүүдэл бий болсон. Боловсон хүчний дутагдаж байна уу, эсвэл хавтгайрсан халамжийн үр дагавар уу?

-Хөдөлмөрийн насны залуус ажил эрхлэхгүй байна гэх шүүмжлэл иргэдийн дунд бий. Мэдээж, халамж нөлөөлсөн. Халамжийн бодлогыг хавтгайруулсны гороор ихэнх хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Хөдөлмөр эрхлэх насны тодорхой хувь хэмжээ ажил халамжаар амьдардаг. Хэдийгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Халамжаас хөдөлмөрт шилжье” гэсэн зөв бодлого хэрэгжүүлсэн ч цагаасаа хожуу хэрэгжсэн. Гэхдээ залуус ажиллахгүй байгааг бодитой судалж тодорхойлох хэрэгтэй. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлж буй. Нэгдүгээрт, залуу гэр бүлийн хувьд хүүхэд харах хүнгүй байж болно, хоёрдугаарт, ажиллах цагийн хөлс бага, гуравдугаарт, ажлын ачаалал, дөрөвдүгээрт, мэргэжлээ буруу сонгосон байж болно. Энэ бүхэн өрхийн орлогод нөлөөлж байдаг. Хэрэв хүн өөрийн сонирхсон мэргэжлийг сонгож бэлтгэгдсэн бол хэзээ ч зүгээр суухгүй. Ажлын ачааллыг ч даваад гарах хэмжээний бие сэтгэлзүйн бэлтгэлтэй байдаг.

-Ядуурал өмнө нь хөдөөд их байдаг байсан. Одоо бол хөдөөгийнхний амьдрал сайжирч, хотод ядуурал нэмэгдэх боллоо?

-Амьжиргааны доод түвшин 420 мянган төгрөг. Үүнээс ч доогуур орлоготой өрхүүд бий, амьжиргааны наад захын хэрэглээгээ авч чадахгүй талхаа таллаж, будаагаа граммлаж авдаг. Орлого амь амьжиргаанд хүрэлцэхгүй байгааг л амьжиргааны түвшнээс доогуур гэж тодорхойлж байгаа юм.  Ядуу өрхийн хувь хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Харин малчдын амьжиргаа дундаж болон түүнээс дээш байгаатай санал нийлнэ. Яагаад гэхээр малаас олж буй ашиг шимээ эдийн засгийн эргэлтэд оруулдаг нөхцөл боломж бүрдсэн. Малчдын хувьд орлого буурахаас илүү зардал нэмэгдсэн. Импортын нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн хомсдохын хэрээр малын гаралтай бараа, бүтээгдэхүүний борлуулалт сайжирч байгаа. Энэ хэрээр малчин өрхүүдийн орлого нэмэгддэг. Түүнээс гадна малын гол бүтээгдэхүүн мах. Зах зээлд махны үнэ нэмэгдсэн. Үнийн өсөлтийн сайн үр нөлөө малчин өрхөд адилхан нэмэгдэх байдлаар тусгагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн 2021-11-18 192.82.78.1

Хөдөө гарч мал малла.Хямралыг мэдрэхгүй эрүүлжээд сайхан болно

Avatar

Зочин 2021-11-18 202.131.235.242

Ажлаа үнэнчээр сайн хийвэл хүндээр тусахгүй.

Avatar

Зочин 2021-11-18 193.189.100.195

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-18 1.230.76.219

90ээд оноос хойш эрчүүдийг ядуу байлгаж эмэгтэйчүүдийг хятадуудтай суулгах бодлого явууллаа үр дүнд нь залуучууд э****з муухай царайтай болж. Хятад царайнд дуртайнууддаа сайхан юм байгааз. Надаа бол муухай

Avatar

Зочин 2021-11-18 202.55.188.107

Unen yarijee

Avatar

Зочин 2021-11-18 192.82.67.154

Мөн ч ш****г амьтан юмаа, хөгшчүүлд хөнгөн байгаа юм байх даа, юу ч хийсэн залуучуудад орлого олох боломж илүү байхад….

Avatar

zochin 2021-11-18 66.181.191.203

orlogo nemegdsen yne ussun tiim l bna daa.

Avatar

Зочин 2021-11-18 66.181.184.240

СӨХ гэж мөлжөгч байнаааа

Avatar

Л.ЛХАГВА 2021-11-18 103.229.120.137

ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ ГЭДЭГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨДӨЛМӨР ТҮҮНИЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. ЮМНЫ ҮНЭЭ ХОРОДУУЛАЯ ГЭВЭЛ ХӨДӨЛМӨРӨӨ Л НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ.БИД ЗҮГЭЭР СУУГААД БАЙВАЛ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭД Л БАЙХ БОЛНО.

Avatar

Зочин 2021-11-18 103.229.122.11

ТӨР ЗАСАГ бол айл өрхөөр бол Өрхийн тэргүүн нь. Өрхийн тэргүүн урагшгүй бол тэр айлын амьжиргаа ядуу, хүүхдүүд нь өлөн зэлмүүн байдаг. Монгол Улсын Өрхийн тэргүүн нь хэр сайн ажиллаж байгааг жирийн иргэдийн амьдралаар л хэмжихэд болно!!??

Avatar

Зочин 2021-11-18 66.181.188.156

ҮНЭГҮЙ ЮМ БАЙХГҮЙ. ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМАА ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. ЧАДАХГҮЙ БОЛ ГУЙЛГАЧИЭЩН БОЛЦГООХ БОЛЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-11-18 202.126.90.5

ОРЛОГО НЬ БУУРСАН БАЙТЛАА ҮНЭ НЬ ӨСДӨГ ЮМУУ

Avatar

Зочин 2021-11-18 202.131.240.147

Үнийн өсөлт өндөр орлоготой айл өрхөд мэдрэгдэхгүй гэж яасан тэнэг үг вэ? Хүнсний зах дээр очоод юм худалдаж авахдаа юмны үнэ ямар их нэмэгдсэн байгааг харин ч бүр сайн мэдэрч байна шүү дээ. Ядарсан үедээ хэрэглэнэ гэж цаашаа хуримтлуулдаг хэд нь бүр хасагдаад явчихаж байгаа юм даа. Өндөр орлоготой хүмүүс чинь тэнэг хүмүүс биш ухаанаараа мөнгөө олж байгаа болохоор яаж ариг гамтай зарцуулахаа харин ч сайн мэддэг юм

Avatar

Зочин 2021-11-18 59.153.114.186

Мэдрэгдээд байвал танайх өндөр орлоготой өрх биш гэсэн үг хөөе. Андуураад яваад байсан юмуу?

Avatar

Зочин 2021-11-18 192.82.64.153

Цахилгаан дулаанаа төлөх хэрэгтэй яасан гэж хөөрөгдөөд сэнхэрүүлээд байгаан Эрчим хүчний үнэ цэнийг мэдхүү чи

Avatar

Зочин 2021-11-18 203.91.115.51

Хорооны дүн мэдээнд бүрэн итгэх боломжгүй. Маш худалч байгууллага.

Avatar

өаөаөаө 2021-11-18 66.181.176.36

Монголд бүх юм дэлхийн зах зээлийн үнэтэй зарим нь бүр илүү ч байгаа. Гэтэл яагаад хөдөлмөрийн хөлс бага байх ёстой юм? Тэрний шалтгааныг бодох хэрэгтэй. Зээлийн хүүндээ байна уу? Авилгад явчихаад байна уу? тээвэр ложистик муу байна уу? Эсвэл эздүүд хэт шуналтай байна уу? гэх мэт. Хүн хаана ч очоод Солонгос шиг нэг өдрийн 10 цаг ажиллаад хоол унда элдэв юм аа авчихаар хэмжээний цалинтай байх хэрэгтэй. Ер нь төлөвлөлт муугаас түгжрээ зохион байгуулалтгүй байдлаас нэлээд их зардал нэмэгдэж байгаа.

Avatar

бөб 2021-11-18 66.181.176.36

Хуцаад бай. Наад ард түмэн чинь койн яаж авч байгааг хар. Мөнгөтэй байгаа. Харин ажилгүй орлоггүй нэг хэсэг хүмүүс байгаа тэд нарыгаа яаж ажилтай болгох вэ гэдэг юм аа л бод. Тэрнээс төрөөс хөнгөлөөд чөлөөлөөд байхаар баячууд нь завшаад байна.

Avatar

иргэн 2021-11-18 76.123.139.230

Ажлын байрыг хүн өөрөө өөртэй л бий болгоно. Битгий ийм гэнэн хүүхдийн зүйл ярьж уулаасаа хүүхэд зантай монголчуудыг өөгшүүл.Монголд халамж нь ихдээд байна, төрөл зүйл нь ч ихдээд байна. Авилгачидын гаргаж буй халамжууд монголчуудын ажиллаж сурах хүсэл тэмүүллийг унтрааж байна.

Avatar

ТЭНЭГ ХҮН БАЙНА 2021-11-18 103.111.68.51

10 ИХ НАЯД ЯМАРЧ ХЭРЭГ БОЛСОНГҮЙ ГЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН БАГШ ЯРЬЖ БАЙХ ЮМ ЮУ ОЙЛГОЖ ОЮУТНУУДАД ЮУ ЗААЖ СУУНАА. ЭНЭ ЗЭЭЛИЙГ АВСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ҮҮНИЙГ ЧИН СОНСООД ӨӨРИЙГ ЧИНЬ СОЛИОТОЙ ХҮН ГЭЖ БАЙНА. ХЭРЭВ ИЙМ МӨНГӨ ГАРГААГҮЙ БОЛ ЯАХ БАЙСАН ЮМ БАГШ ТЭГЭЭД ЭДИЙН ЗАСАГЧ ХҮН БОЛ ШҮҮМЖЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ӨӨР ЯМАР ГАРГАЛГАА БАЙГААГ ХЭЛЭЭД ЯВБАЛ ДЭЭРСЭН ӨНӨӨДӨР ЮМ БОЛГОНЫГ ҮГҮЙСГЭХ ХАНДЛАГА ДЭЭР ДОРГҮЙ БҮХ ШАТАНД БАЙНА.ЭНЭ АРАЙ ХЭТЭРНЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж