III тунд хамрагдвал баар, рестораны цагийг сунгана | News.MN

III тунд хамрагдвал баар, рестораны цагийг сунгана

III тунд хамрагдвал баар, рестораны цагийг сунгана

III тунд хамрагдвал баар, рестораны цагийг сунгана

Улсын онцгой комисс (УОК)-ын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр (2021.11.17) цаг үеийн асуудлаар иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалд тохируулан энэ сараас тодорхой зохицуулалт хийж эхэлсэн. Тухайлбал, үзвэр үйлчилгээ үзэх иргэд гуравдугаар тунд хамрагдсан байх, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимд орох шийдвэр гарсан. Зорилтот бүлгийн бүх иргэн нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд баар, караоке, ресторан, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг сунгах боломжтойг шуурхай штабаас онцоллоо.

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.УУГАНБАЯР:

-Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад энэ долоо хоногт халдвар 1271 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн. Тиймээс иргэд бүүстер тунг идэвхтэй хийлгэх хэрэгтэй. Одоогийн байдлаар гуравдугаар тунд 500 гаруй иргэн хамрагдсан бөгөөд энэ нь хамрагдах ёстой хүмүүсийн 30 хувь юм. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байна.

Covid-19-ийн дараах хүндрэлээс шалтгаалж өрх болон дүүрэгт хандах иргэдийн тоо нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэд өрхийн эмнэлэгтээ заавал эхэлж хандана. Ингэснээр шат дараатай үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой.

УОК-ын шуурхай штабаас иргэдийн дараах асуултад хариуллаа

Үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг сунгах боломжтой юу? 

-Хэвийн амьдралдаа орох боломжит хувилбар бол нэмэлт тун. Зорилтот бүлгийн иргэд III тунгаа хийлгэсэн тохиолдолд үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг сунгах боломжтой. Хамгийн гол нь баар, ресторан халдвар тархах өндөр эрсдэлтэй учир аж ахуй нэгжүүдтэй харилцан уулзалт зохион байгуулж байгаа. Иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэвэл цагийн хуваарьт өөрчлөлт оруулна.

Архаг, хууч өвчтэй хүмүүст Covid-19-ийн дараа цус өтгөрөх, бүлэгнэх тохиолдол ихэсч байна. Үүнийг хэрхэн эмчлэх нь зөв бэ?

-Гэрийн нөхцөлд цус өтгөрөлтийг эмчлэх боломжтой. Эмчид үзүүлж зөвлөгөө авч, Аспирин-81, 100 зэргийг хэрэглэнэ. УОК, ХӨСҮТ-өөс өдөр бүр батлагдаж буй тохиолдлын статистикт хяналт тавьж өвчлөл, нас баралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Есдүгээр сарын 20-ноос халдварын тархалт харьцангуй хумигдсан. Мөн архаг, суурь өвчтэй хүмүүсийн халдвараар өвдөх тохиолдол буурсан. Иймд гэрийн нөхцөлд гам сайн барих нь зүйтэй.

-Гадаад улс оронд зорчих, суралцах иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалж байгаа юу?

-Цар тахлаас хамаарч ихэнх орон хилээ түр хугацаанд хаасан. Мэдээж УОК-оос энэ асуудлыг анхааралтай судалж, хэрхэн зохицуулалт хийх боломжтой талаар холбогдох яам, газруудтай харилцаж, мэдээлэл тогтмол авч байна. Одоогоор Орос, Хятад, Япон зэрэг улс удаан хугацаагаар суралцах оюутнуудыг нэвтрүүлэх боломжтойг мэдэгдсэн. Мөн сурахаас гадна хойд хөршийн тухайд орос хүнтэй гэр бүл болсон, тус улсад яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг цөөн тохиолдолд хилээр чөлөөтэй нэвтрэх боломж олгож байна.

Эрээний хил хэзээ нээгдэх вэ?

-Тодорхой хугацаа товлоогүй байна. Ямартай ч одоогоор вагоны ачаа тээвэр хэвийн явагдаж байна. Ойрын хугацаанд автозамын тээврийг үргэлжлүүлэх саналыг Хятадын талд тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-18 193.189.100.195

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-18 77.37.242.233

Эдний цагийг 3р тунтай ч сунгаж яадаг юм.

Avatar

Зочин 2021-11-18 66.181.176.21

ДОРОМЖИЛДОГ БАЙНШТЭЙ

Avatar

Зочин 2021-11-18 95.169.237.95

Вакцин хийлгэсэн залуу 75 тамирчид зүрх нь хаагдаж эсвэл цус бүлэгнэлт болж нас барсан байна сүүлийн 5хан сард

Avatar

Зочин 2021-11-18 95.169.237.95

Гибралтар 100 хувь вакцин хийлгэсэн боловч одоо Европын 2 дахь халдвар өсөж байгаа газар болчоод байна шүү 👹

Avatar

Зочин 2021-11-18 216.200.84.187

usd

Avatar

Зочин 2021-11-18 216.200.84.187

yrbagchard

Avatar

Монгол 2021-11-18 192.82.67.154

Өнөөгийн нөхцөлд 3 дахь тун хүн төрөлхтөнг аврах тул АНУ, Англи, Герман … гээд бүх хүчирхэг хөгжсөн орнууд шуурхайлж байна, хийлгээгүй этгээдүүдийг шахаж байна зөв дөө,
Ер нь хүн төрөлхтөнг вакцин л аварч өдий хүргэсэн юм шүү, химийн ганц томьёо мэдэхгүй чацаганууд юу ч мэдэхгүй байж элдвээр унгас алддагаа боливол таарна,
Вакцин хийлгүүлэхгүй элдвээр донгосож байж, Монголчуудыг эрүүл мэнд, амь насаар нь хохироосон этгээдүүдтэй хариуцлага тооцох цаг мөдхөн ирнэ

Avatar

bliars?! 2021-11-18 132.194.33.142

tynd xamragdval ch gex shig, byzarlajs, xolboj,bilduuchilj nigjyylj.

Avatar

Зочин 2021-11-18 202.126.94.99

Та нар энэ барьцаалсан заваан зуйлээ больж кз. Халдвар тараахгуй зев уйл ажиллагаа явуулж болно, иргэдийн боловсрол, дархлааг дэмж. Дархлааг сулруулж, ур дагавар нь яах нь тодорхой тунг битгий хучирхийлээд бай!

Avatar

бөб 2021-11-18 66.181.176.36

Гадаад архи пиво мөн хэт тансаг зэрэглэлийн автомашигын хориглох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хамаг валютаа гадагш нь алдаад дуусгалаа. Мөн дотоодын үйлдвэрээ хамгаалж гадны печень, майнейз, тараг, элдэв бусад дотоодод хийх боломжтой бараануудыг хориглох эсвэл татвар болон квотоор зохицуулах хэрэгтэй байна. Худалдаа эдийн засгийг хэн ч хянаж байгаа юм алга. Ийм улс гэж байдаг юм уу? Одоо л энийг анзаарч эхэлж байна. Өмнөх сайд дарга нар арай л сэтгэлгүй байжээ.

Avatar

БиМонголХүн 2021-11-18 103.11.195.34

Энэ УУГАНБАЯР гэгч УВСЧУУДЫН БӨГСИЙГ долоосон хүн чанаргүй хөгийн эр байна лээ

Avatar

zochin 2021-11-18 202.55.183.178

3-р вакцин хийлгэмээргүй байхын. Гинетикт нөлөөлнө гээд байхад заавал хийлгэх гээд байдаг нь ямар учиртайм бэ. Халуун тогооны үлгэр шиг би хордсон чи ч хор тариулах ёстой гэсэн хандлага харагдаад байгаам у. Тэгээд ч 3-р тунгийн чинь хугацаа нь дуусцан гээ биз дэ. ДЭМБбайгуулга сайн дураараа хийхийг зөвлөж байгаа баталгаа өгч чадахгүй л бгаа шдэ. Миний ойрын нэг хөгшин 3-р тунгаа хийлгээд нас барчихлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж