Ньюс хөтөч: "Орон сууц ба санхүүжилт" хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Орон сууц ба санхүүжилт" хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: "Орон сууц ба санхүүжилт" хэлэлцүүлэг болно

Ньюс агентлаг 2021.11.18-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ

-Монгол Улсын Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей” үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнгийн үеэр “Монгол толь” аппликейшний нээлт, “Монголчуудыг бичиг үсгийн дурсгал” цуврал контентын танилцуулга, “Оюуны охь” бичиг соёлын цахим үзэсгэлэн, монгол толь аппликейшний шторк, цахим контент ашиглах заавар зэргийг танилцуулна. Утас: 89098515

-Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор төвд барилгын салбарын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон барилга, түүний үнэлгээний системүүд EDGE Ногоон барилгын программ хангамж, стандарт, үнэлгээний систем” форум болно. Утас: 88104671, 99086836

-"Сити" их сургуульд "Үндэсний кино бүтээл нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх" судалгааны хэлэлцүүлэг болно.

-"Шангри-Ла" зочид буудалд "Орон сууц ба санхүүжилт" хэлэлцүүлэг болно.

-Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд “Бие бялдар сэргээн засах нийгэмлэгийн 10 жилийн ойн хурал зөвлөлгөөн” болно. Утас: 88106968

10.00 ЦАГТ

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

-Улаанбаатар дахь Русский домд “Соёлын бүтээлч сар”-ын "Сэтгэл ариусгах урлаг буюу урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног"-ийн хүрээнд "Хүүхэд ба ном" үйл ажиллагаа болно.

-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуультай холбоотойгоор "Монголын үйлдвэрчний эвлэл"-ийн байгууллага болон "Тээвэрчдийн холбоо"-ноос мэдээлэл хийнэ.

11.00 ЦАГТ

-Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан "Хүндэтгэлийн их чуулган" болно.  Утас: 98119897, 99717977

-"Туушин" зочид буудалд Монгол, Унгарын бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий "Унгарын хөдөө аж ахуй" форум болно.

-Ардчилсан намын байранд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.30 ЦАГТ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн харъяа Сургалт, судалгааны төвийн нээлт болно. Утас: 99042498

14.30 ЦАГТ

Монгол-Германы Орхон археологийн судалгааны багаас “Хархорум” номыг хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 99095462, 95950969

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж