Герман "Хойд урсгал-2" дамжуулах хоолойн зөвшөөрлийг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Герман "Хойд урсгал-2" дамжуулах хоолойн зөвшөөрлийг саатууллаа

Герман "Хойд урсгал-2" дамжуулах хоолойн зөвшөөрлийг саатууллаа

Германы эрчим хүчний зохицуулах газраас Мягмар гаригт Европын орнууд руу хий нийлүүлэх "Хойд урсгал-2" дамжуулах хоолойн зөвшөөрлийг саатууллаа.

"Хойд урсгал 2" дамжуулах хоолойг энэ оны эхээр барьж дууссан ч хийн дамжуулалт  эхлээгүй.  Оросын  Газпром компанийн эзэмшдэг хий дамжуулах уг хоолой нь Украиныг тойрч, Балтийн тэнгисийн доогуур Европ руу шууд хий дамжуулах зорилготой.

Германы эрчим хүчний зохицуулах газраас "Хойд урсгал-2" хийн хоолойн операторыг батлах үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээллэсний дараа Мягмар гарагт байгалийн хийн үнэ 9 хувиар өссөн байна. Тус газраас мэдээлснээр Швейцарьт төвтэй хийн хоолойн оператор нь Германы хуулийн дагуу компаниа байгуулах шаардлагатай болсон учраас үйл ажиллагааны гэрчилгээг цуцалсан гэжээ. Мөн тус оператор нь Германд салбараа байгуулж, гол хөрөнгө, ажилчдын төсвөө салбар руугаа шилжүүлснээр үйл ажиллагааны зөвшөөрөл олгох үйл явц үргэлжилнэ гэж эрчим хүчний зохицуулах газраас  нэмж мэдэгджээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард  хэлэхдээ, хэрэв Германы эрчим хүчний зохицуулах газраас "Хойд урсгал-2"  дамжуулах хоолойгоор хий нийлүүлэхэд зөвшөөрөл олговол Европ даяар үүсээд байгаа  байгалийн хийн нийлүүлэлтийн хямралыг бууруулахад нэмэр болохыг  онцолж байв.

Орос улс  аль хэдийн  "Хойд урсгал-1" дамжуулах хоолойгоор дамжуулан Балтийн тэнгис доогуур 55 тэр бум шоо метр байгалийн хий  дамжуулсан. Харин "Хойд урсгал-2" дамжуулах хоолой үүнээс 2 дахин их хүчин чадалтай бөгөөд Германыг байгалийн хий нийлүүлэлтийн төв болгох боломжтой юм.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж