АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан хэлэхдээ өчигдөр АНУ, Хятадын удирдагч нарын уулзалтад хэлэлцсэн хоёр талын харилцан тохиролцоонд дөрвөн чиглэлийг тодруулж, цаашдын хамтын ажиллагаанд тусгах болно гэж дурдав. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Хятадын дарга Ши Жиньпинтэй 3:30 цагийн турш цахим уулзалт хийсэн. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Саливан мэдээлэл хийж, АНУ-аас Хятадын талаар баримтлах дөрвөн чиглэлийн талаар тайлбарлажээ.
Нэгдүгээрт, АНУ болон Хятад хооронд нэгдсэн ашиг сонирхолын хүрээнд яаралтай тулгамдсан асуудлууд болох цар тахлыг бүрэн зогсоохын тулд дэлхийн улс орнуудыг бүрэн урьдчилсан сэргийлэх тарилгад хамруулах, цаг уурын өөрчлөлтийн эсрэг харилцан тохиролцоог хэрэгжүүлэх гэх мэт тал дээр хамтран ажиллах,
Хоёрдугаарт, Хоёр орон түүхэндээ хамтран ажилласаар ирсэн ба Хойд Солонгосын баллистик пуужингийн туршилт болон Ираны цөмийн хөтөлбөрийн тохиролцоо гэх олон чухал асуудалд анхаарлаа хандуулах,
Гуравдугаарт, Тайванийн асуудалд ялгаатай байдлыг үр дүнтэйгээр зохицуулах үүднээс шууд харилцаа холбоог сайжруулах. Жо Байден Хятадын даргад хандан Тайванийн өөрийгөө хамгаалах тухай АНУ-ын хуулийн заалтын талаар сануулж, 1979 онд Сенаторын хувиар Тайванийн харилцааны актанд санал өгч байсан талаар ярилцсан талаар Салливан мэдэгджээ.
Дөрөвдүгээрт, Хятадын талын эдийн засгийн шударга бус практик ажиллагааны эсрэг зогсохын тулд шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн ашиглаж, худалдааны нэг дэх шатны тохиролцоонд дурдагдсан шийдэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэх гэх мэт байв.
Салливан мөн ерөнхийлөгч Жо Байден Хятад улс цөмийн зэвсгийн нөөцөө хурдтай нэмэгдүүлж байгаа тал дээр стратегийн тогтвортой байдалд анхаарал хандуулан ажиллах хүсэлт тавьсан талаар дурдлаа.
“Энэ нь бидний стратегийн тогтвортой байдлын тухай Орос улстай хийсэн албан ёсны харилцан яриатай огт адилгүй ба илүү түүхэн шинж байдал агуулсан” гэж Салливан сануулав.
“АНУ Хятадын харилцаа тогтвортой бус байгаа боловч хоёр орны удирдагч тус асуудлуудыг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс хойш илүү үр өгөөжтэй арга замаар үргэлжлүүлэх талаар бодолцох нь бидний үүрэг юм” гэж тэрбээр мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS