Польш улсын Элчин сайдын яам болон Монгол Улсын Консерватори хамтран “Фредерик Шопены” нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааныг амжилттай зохион байгуулж байна. Тус уралдааныг анхлан 2011 онд дараачаар нь 2014 онд Фридерик Шопены төрсөн өдөрт зориулан зохион байгуулж байв . Харин энэ удаагийн III уралдаан нь Монгол, Польш хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн Польшийн Элчин сайдын яам Улаанбаатарт дахин үүдээ нээж байгаатай холбогдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Уг уралдаанд долоон орны 50 гаруй төгөлдөр хуурчид оролцож байна. Мөн өсвөрийн болон насанд хүрэгчдийн “А” “В” гэсэн 2 ангиллаар болох аж.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас I шат нь цахимаар явдагдаж уралдааны насанд хүрэгчдийн А ангилалд есөн төгөлдөр хуурч, өсвөрийн В ангилалд 19 шалгарлаа. Эхний шатанд Германы суут хөгжмийн зохиолч И.С.Бахын олон хоолойн нэг бүтээл, Ф.Шопены ур чадвар шаардсан этюд, Ноктюрн, Мазурка бүтээлүүд багтсан юм. Уралдааны II шатанд Монгол Улсаас шалгарсан оролцогчдыг Монгол Улсын Консерваторийн концертын танхимд харин бусад улсын төгөлдөр хуурчид цахимаар өрсөлдөнө. Уралдааны нийт шагналын сан нь 30 сая төгрөг бөгөөд ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байрын шагналыг гардуулах юм. Уралдааны шагналын санг Польш улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Соёлын яам зэрэг хоёр орны төрийн дээд байгууллагуудаас ивээн тэтгэж байгаа нь Ф.Шопены нэрэмжит Монгол улс дахь уг уралдааны чансааг харуулж байгаа гэнэ.
Монгол Улсын Консерваторийн захирал хөгжмийн зохиолч, профессор Ц.Пүрэвхүү:
-Одоо яг хоёрдугаар шат эхэлж гала концертын хугацаа ойртож байгаа боловч бид бүхэл бүтэн жилийн турш ажилласан. Энэ жилийн хувьд шууд зааланд болон онлайнаар хослуулж хийж байгаа нь онцлогтой. Уралдааны таван шүүгч маань гаднаас холбогдоно. Бид зарим тоглолтоо шууд эндээс үзэх үлдсэн гадны оролцогч нараа тусад нь уралдуулж дүнгээ нэгтгэн гаргана. Нэг талдаа зөвхөн төгөлдөр хуурчдын уралдаан мэт харагдаж байгаа хэдий ч энэ уралдаанд зориулж Польшийн парламентын дэд дарга айчилж ирэх нь хөгжмөөр дамжуулж хоёр орны хамтын ажиллагаа батжих сайхан боломж юм. Тэрээр шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцоно. Монголын талаас Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан шагнал гардуулах юм.
Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал Г.Ганчимэг:
-Энэ гайхалтай олон улсын уралдаан маань 2011 оны арваннэгдүгээр сарын нэгнээс хорин хоёрны хооронд явагдах гэж байна. Нэгдүгээр шат маань цахимаар амжилтай зохиогдож дууслаа. Бидний хувьд 2020-2021 оны хичээлийн жилд “World music” хөгжмийг фиствалийг зохион байгуулсан цахим туршлага дээр үндэслэгдэн саад бэрхшээл тулгарсангүй. Дараагийн шат маань маргааш эхлэн явагдах гэж байна. Энэ удаагийн уралдаанд Монголоос 52 оролцогч оролцож байгаа дээр нэмээд гадны 7 орноос оролцогч оролцож байна. Мөнхүү “Фредерик Шопены” нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдаан нь оролцогчдийн хөгжмийн сэтгэлгээ, техникийн чадвар, Шопены бүтээлүүдийн хэрхэн амилуулж буй авьяас билгийг үнэлн. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт төгөлдөр хуурчид, багш нар ажиллаж байна. Ерөнхий шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, профессор В.Швитава, шүүгчдээр Германы Мюнхен хотын хөгжмийн их сургуулийн профессор М.Беллхайм, Испани улсын Мадрид хотын Алкала де Энарес хөгжмийн консерваторийн профессор Д.Мэндмаа, СУИС-ын хүндэт профессор, нэрт төгөлдөр хуурч Ц.Энхтөр, МУК-ийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, олон улсын уралдааны шагналт, төгөлдөр хуурч Б.Номингуа нар ажиллах болсонд хувьдаа баяртай байна.
Монгол Улсын Консерваторийн сонгодог мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, хүндэт профессор Н.Ганчимэг:
-Тус уралдаан сүүлийн зургаан жил тасарсан байсан юм. Дахин шинэчлэн явдагдахад Польшийн элчин сайдын яам тусалцаа үзүүлэн сүүлийн зургаан долоон хамтран ажиллаа. Олон улсын тэмцээн уралдаанууд сүүлийн жилүүдэд цар тахлаас болж цахимаар явагдах болсон. Ийм энэ удаагийн уралдаанч гэсэн цахимаар явагдах юм. Аливаа нэг уралдаан тогтсон шалгуур программ үзүүлэлт буюу урын сан гэж бий. Тэрхүү урын сан нь уралдаан бүхэн дээр өөр өөр байдаг. Анх 1927 онд Ф.Шопены нэрэмжит уралдаан Польш улсад болсон юм. Тэр нь алдарт хөгжмийн зохиолчийн оргил бүтээлээр төгөлдөр хуурчид хүчээ сорьсон түүхтэй. Харин манай улсын хувьд 2011 онд зохион байгуулахдаа програм дээр нь их ажилласан төдийгүй. Төгөлдөр хуурын тэнхимийн 10 гаруй багш нар 60 гаруй Ф.Шопены нэрэмжит уралдааныг шүүж судалгаа хийсэн. Ер нь төгөлдөр хуурчдын уралдаанд заавал аль нэг үзүүлэлт нь Ф.Шопены зохиолгүй орно гэсэн ойлголт байхгүй. Учир нь тэрээр амьдралынхаа туршид туурьсан бүх уран бүтээл нь төгөлдөр хуурын зохиол байсантай холбоотой юм.
П.СҮРЭН
Холбоотой мэдээ