"Evergrande" группийн тэргүүн хувийн эд хөрөнгөө барьцаалж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

"Evergrande" группийн тэргүүн хувийн эд хөрөнгөө барьцаалж эхлэв

"Evergrande" группийн тэргүүн хувийн эд хөрөнгөө барьцаалж эхлэв

“Evergrande”-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Хуй Ка Яныг өөрийн хөрөнгөөр группийн өрийг барагдуулахыг Хятадын эрх баригчид өнгөрсөн сард шаардсан билээ. Тус группын өрийн хэмжээ 300 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нь дэлхийн дээд үзүүлэлт болжээ. Үүнтэй холбоотойгоор Хуй Ка Ян хувийн эд хөрөнгөө барьцаалж эхэлсэн талаар ойрын эх сурвалжаас мэдээлж байна.

“Evergrande”-ийн бондын эргэн төлөлттэй холбоотой асуудал Хуй Ка Янаас гадна тус группийн хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, ханган нийлүүлэгч нарыг ч санхүүгийн хүнд байдалд оруулж байгаа юм. Тухайлбал, тус группэд 18 сая юань буюу 2.8 сая ам.долларын зээлтэй байсан цэвэрлэгээний бизнесийн эзэн Гуо Хуй гэхэд өрөө барагдуулах тулд “Porsche Cayenne” загварын машин, орон сууцаа зарахад хүрчээ.

Тэрбээр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа "Би эд хөрөнгөө зарахгүй байсан ч эрх баригчид хурааж авах нь тодорхой байсан” гэжээ. Тэгвэл 2017 онд Азийн хамгийн баян хүнээр тодорч байсан Хуй Ка Яны хувьд ч нөхцөл байдал өөрцгүй байна. Түүнийг Хонгконг дахь тансаг зэрэглэлийн хоёр сууцынхаа нэгийг барьцаалж, нөгөөг нь зарахаар болсон талаар шуугиж буй юм.

Хонконгийн газрын бүртгэлийн албанаас мэдээлснээр Хуй арлын хамгийн нэр хүндтэй суурин болох “The Peak” толгодод байрлах 5000 метр квадрат талбай бүхий харшаа “Хятадын бүтээн байгуулалт” банкинд барьцаалж, “ORIX Asia Capital” компанид өөр нэгэн сууцаа арваннэгдүгээр сарын 8-нд санал болгожээ. Үл хөдлөх хөрөнгийн агентлагийн мэдээлснээр харш тус бүр 800 сая орчим хонгконг.долларын үнэ хүрэх аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж