Ким Сун Хогийн сурталчилгааг сэргээснээр орлого нь огцом нэмэгдэв | News.MN

Ким Сун Хогийн сурталчилгааг сэргээснээр орлого нь огцом нэмэгдэв

Ким Сун Хогийн сурталчилгааг сэргээснээр орлого нь огцом нэмэгдэв

Ким Сун Хогийн сурталчилгааг сэргээснээр орлого нь огцом нэмэгдэв

Өмнөд Солонгосын  худалдааны "11street " сайт жүжигчин  Ким Сун Хогийн устгасан сурталчилгааг сэргээснээр  захиалга нь огцом нэмэгдэж, 200 тэрбум вон олсоноо мэдээлжээ.  “Төрсөн нутаг Ча Ча Ча” романтик киноны од Ким Сун Хог  найз бүсгүйгээ "хуурч" үр хөндүүлсэн гэх дуулианаас болж  иргэд түүнийг бойкотлоод байсан тул энэ нь гэнэтийн зүйл болж өнгөрөв.

Ким Сун Хогийн зураг сайт дээр гарч ирмэгц арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 9:00 цагт борлуулалт ердөө нэгхэн цагийн дотор 21 тэрбум вон хүрч, цагийн дотор хамгийн их гүйлгээ хийгдсэн рекордыг тогтоосон аж. Өмнө нь тус компани 35 настай залууг сурталчилгааны модель болгосныг зарим хэрэглэгчид бойкотлоод байв.

Жүжигчний экс найз охин нь өнгөрсөн аравдугаар сард нэрээ нууцалсан пост байршуулж, өөрийг нь худал хэлж үр хөндүүлэн удаа дараа зүй бус харьцсан гэх мэт мэдээллүүдийг цацсан. Улмаар Ким Сун Хотой хамтран ажилладаг компаниуд нь  түүнийг модель, нүүр царай болгохоос татгалзаж эхэлсэн юм. Энэхүү дуулианаас шалгаалан тус сайт болон өөр олон брэнд, компани  Ким Сун Хогийн тоглосон реклам, сурталчилгааны хуудсыг устгаад байв. Харин түүний буруугүй нь нотлогдсоноор нэр хүнд нь эргэн сэргэж, зар сурталчилгаа, рекламуудыг нь сэргээн цацах болжээ.

ЭХ СУРВАЛЖ: MALAYMAIL

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-17 103.229.122.156

Бидэнд хамаатай юу????

Avatar

Зочин 2021-11-17 103.14.36.82

sadfghjk,.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж